Санхүүгийн шинжээч Г.Хонгортой орон сууцны залилангийн эргэн тойронд ярилцлаа.
-Орон сууцны залилангийн хохирогчид хэдэн арван мянгад хүрээд байна. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж, арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Санхүүгийн шинжээчийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хэрхэн хардаг вэ?
-Иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн явцад санхүүгийн залилан, булхай луйвар хэт газар авч, иргэд олноороо хохирогч болж байна. Энэ бол төр засаг зайлшгүй анхаарах асуудал. Сүүлдээ нийгмийн шинжтэй болж хувирлаа шүү дээ. Миний анзаарснаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы индрээс Засгийн газар, хариуцсан албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Байрны захиалга авч, луйвар хийдэг. Нэг орон сууцыг олон хүнд давхардуулан зардаг. Захиалсан орон сууц нь ашиглалтад орохгүй тав, арван жил болдог. Орон сууц захиалсан хугацаандаа сэтгэл санаа, эрүүл мэнд төдийгүй амь насаараа хохирсон эмгэнэлтэй хэргүүд байна. Хохирогч болсноороо гэр бүл салсан гашуун түүхүүд ч байна. Ийм ноцтой байдалд хүрсэн учраас хууль тогтоох байгууллага хүртэл анхаарлаа хандуулж эхэллээ. Хамгийн гол нь Монголд иргэдээ хамгаалах хууль хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа, прокурор, шүүх гээд бүхэл бүтэн тогтолцоо байгаа шүү дээ. Нөгөө талаар барилгын норм, дүрэм стандарт мөрдүүлдэг барилгын салбарын хяналт хаана байгаа юм. Салбарын яамны бодлого үйл ажиллагаа иргэддээ хүрдэггүй. Барилгын болон Хөдөлмөрийн яамдуудын хоорондын уялдаа тун маруухан байна.
-Орон сууц захиалаад 10 жил хохирч байгаа иргэн хүртэл байна. Нийт хохирогчид олон мянгад хүрээд байхад хууль хяналтын байгууллагууд арга хэмжээ авч чадахгүй байгааг юу гэж харж байна вэ?
-Зах зээлийн харилцаанд шилжсэн өнөөдрийн нийгэмд орон сууцтай холбоотой бүлэг харилцааг төрөөс бодлогын түвшинд зангидан манлайлж чадахгүй байгаа учраас төлөөс нь иргэд олноор хохироход хүрч байна. Ниргэсэн хойно нь хашгирах, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гээд ардын мэргэн үгэнд байдаг ухаан санаа үнэхээр үгүйлэгдэж байна. Орчин цагт үүнийг эрсдэлийн удирдлага гэж нэрлэдэг. Маш үр дүнтэй бодлого, үйл ажиллагааны арга зүй юм. Орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй бүхий л хүндрэл бэрхшээлүүдийг эхлээд урьдчилаад тодорхойлдог. Эрсдэлтэй асуудал тус бүрийг эхлээд илрүүлж тодорхойлдог. Дараа нь хэрхэн яаж удирдах вэ, ямар гарц арга зам шийдлээр шийдвэрлэх вэ гэдгээ нэг бүрчлэн урьдчилаад тодорхойлдог. Түүнийгээ хэрэгжүүлээд шаардлагатай бол зохих тохируулгыг нь тусгаад явдаг. Энэ бол ерөөсөө инженерийн шинжлэх ухааны арга зүй л дээ.
-Орон сууц худалдан авах, түрээслэхдээ ямар алдаа гаргаснаас болж иргэд залилангийн хохирогч болдог вэ?
-Иргэд маань орон сууц үл хөдлөх хөрөнгийн талаарх хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэг хомс байгаа нь үнэн. Төрийн зүгээс энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, ухуулан сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм болов уу. Иргэнд ээлтэй иргэний эрх зүйн харилцааг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ чиглэлд дорвитой ажил санаачлан хийх ёстой. Тухайлбал, иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаатай уялдуулан орон сууцыг хараар буюу бүрэн дуусаагүй байхад нь худалдах боломжийг санал болгодог. Бүр суурийг нь ухаагүй байхдаа борлуулаад эхэлж байгаа биз дээ. Практикаас харахад барилгын компани иргэний өмнөөс өндөр үнэтэй хийцлэл тулгах нь буруу юм байна гэдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Иргэн эхний ээлжинд орон сууцанд орохдоо өөрийн үзэмжээр хямд заслын материалыг сонгох эрхээ эдлэх эрхтэй. Явцын дунд иргэний орлого нэмэгдэхээр дотоод заслаа өөрийн өнгө үзэмжээр дахин хийх боломжтой.
-Орон сууц худалдан авахын өмнө өмчлөх эрх, захиалгын гэрээ болон төлбөртэй холбоотой ямар мэдээллийг нягтлах ёстой вэ?
-За мэргэжлийн шинж чанартай, хууль эрх зүйн үр дагавартай нарийн зөвлөгөөг өгөх боломжгүй л дээ. Иргэн өөрөө зөвлөх үйлчилгээг сонгож авах ёстой. Энэ бол цэвэр сонголтын асуудал. Уншигчдадаа зөвлөхөд, болж өгвөл хямд үнэд бүү итгэ. Захиалга авч буй компаниа дахин дахин судал. Дараа нь орон сууцны төслийг нь судал. Дараа нь гэрээ хийхдээ мэргэжлийн шинжээч, эсвэл хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй.
-Төрийн мэдлийн банкуудад ч орон сууцны залилан гарсан гэдэг мэдээлэл бий?
-Хөгжлийн банкны зээлийн барьцаанд хураагдсан орон сууцыг давхардуулж зарсан тохиолдол бол байгаа шүү. Иргэн А 100 хувь мөнгөө төлсөн ч өнөөдрийн байдлаар үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадаагүй. Эрх нь зөрчигдсөн хохирсон байдалтай, худалдан авсан орон сууцнаасаа хөөгдөх дээрээ тулчихсан. Гэтэл тухайн орон сууцыг өөр нэг иргэнд бас давхар зарчихсан. Үл хөдлөхийн гэрчилгээг нь олгочихсон. Улмаар хоёр иргэний хооронд маш ойлгомжгүй нөхцөл байдал бүхий маргаан үүсчихсэн.
-Шалтгаан юу вэ. Хөгжлийн банкны барьцаанд хураагдсан байр яахаараа давхардуулан зарагддаг билээ?
-Энэ бол Хөгжлийн банкны засаглал ямар хэмжээнд очсоныг илтгэж буй нэг тод жишээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэсэн хэлц үг байдаг. Хөгжлийн банкны үйл ажиллагаа мэргэжлийн бус, үйл ажиллагааны дотоод эмх замбараагүй байдал, боловсон хүчний бодлого алдагдсан, дотоод хяналтын тогтолцоо муу учраас нэг орон сууцыг давхардуулан худалдсан шившигтэй үйл явдал тохиолдсон гэж үзэж байна. Хөгжлийн банкинд нүүрлэсэн засаглалын хямралын үнэн дүр төрх, нүүр царайны ганцхан жишээг татахад ийм байна. Хөгжлийн банкны эрхэм зорилго, хуулиар хүлээсэн үүрэг нь Монгол Улсын экспортыг дэмжсэн, импортыг орлуулах төслийг санхүүжүүлэх, үндэсний эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх ёстой. Гэтэл хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт тун хангалтгүй байна.
3,605.46






















































Нэргүй 2026-07-27 66.181.185.236
Банк ч луйвар болчихоод байна даа. Хүмүүсийн хадгалсан, шилжүүлэг хийсэн мөнгө алдагдаад байгаа нь маш гайхмаар. Тэгээд болоогүй кибир гэмт хэрэг гээд цагдаа нь энэ мөнгө олддоггүй юмаа гэчихнээ бас. Банкны ажилчид л хулгайлсан нь ойлгомжтой шүү дээ.
Нэргүй 2026-07-27 66.181.188.172
Зөндөө иргэн хохирсон байдаг. Хэн хариуцлага хүлээдэггүй, шүүгчид энэ хэрэгт оролцдог. Тэд хахууль авч, иргэдийг хохироосон шийдвэр гаргадаг.
ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААРАЙ 2026-07-27 202.9.47.104
ш** БАДМАА ГЭДЭГ БИЛЭЭ ҮҮ БИ ТЭГВЭЛ ТЭР ШҮҮГЧИД ЧИНЬ ХАХУУЛИЙГ НЬ ӨГНӨ ЗА
Кс 2026-07-27 202.126.90.221
Та СБД 4р хорооны 58-601 тоотынхоо хэдэн жилийн турш хуримтлагдсан СӨХн төлбөрөө төлж барагдуулна уу?
Нэргүй 2026-07-27 66.181.179.61
Хот байгуулалт барилгын яам сайд гэж эрх мэдэл эд хөрөнгийн төлөө улайрч нэгдсэн бодлого гаргаж хяналт тавьж чадахгүй хэн хахуул өгнө түүнд зөвшөөрөл өгч суугаа тул иргэдийг луйвардсан хам хэрэгтнээр эрүү үүсгэх ёстой,. Иргэдийг луйвардсан мөнгөөрөө Барилга хөгжлийн төвийн хэнд авилга өгч эрхээ хамгаалуулсан байгаа нь лавтай
Bankniii huuuu tengert 2026-07-27 66.181.186.245
Bankniii huulia ergej haraaacheeeee huuu ni tengert
Mungo ugaalt 2026-07-27 66.181.186.245
Bank barilga barihaar busad ni yu hiih be,,,,,
ККК 2026-07-27 202.9.47.104
ГЭХДЭЭ УЛСЫН БҮРТГЭЛИЙГ ТАГНУУЛЫХАН ХЯНАДАГ ХӨӨРХИЙ ТЭР ОРОЦОЛДСАН ХҮН НЬ БАНКНЫ ХҮН ЮМ ҮҮ ОЛОН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАХ НЬ ДЭЭ
ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААРАЙ 2026-07-27 202.9.47.104
СЭЖИГТЭН БАНКНЫ ХҮН БИШ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ТИЙМ БОЛХООР БАРИГДАНА
ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААРАЙ 2026-07-27 202.9.47.104
ЯМАР Ч БАНКНЫ БАРЬЦААНД БИШ БАЙР УЛС ТӨРД ТҮЙ Ч ХАМААРАЛГҮЙ ЭЗЭД НЬ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ, БАЙР ХҮРГЭНИЙ ТАЛ 60 ХУВЬ ӨГСӨН 40 ХУВЬ НЬ БЭР БҮРДҮҮЛСЭН ИЙМ БАЙРЫГ 2025 ОНД ЗАРАХ ГЭСЭН ЧИНЬ ОРЦОНД НЬ УС АЛДУУЛЖ ПААРЫГ НЬ ХӨЛДӨӨЖ НӨХРИЙНХЭН АЖЛЫГ ПААРЫГ ХАГАЛЖ УС АЛДУУЛЖ НӨХРӨӨС НЬ 70 САЯ ГАРГУУЛЖ АВЧ МЭДЭЭЖ НӨХӨР ЗЭЭЛ ХИЙНЭ АВСАН ХААН БАНК ГЭДЭГ ГАЗАР БАЙНА ҮҮНИЙГ ТАГНУУЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХГҮЙ БОЛ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ШИЙДЭЖ ХЭРЭГТНИЙГ НЬ НАСААР НЬ ШОРОНД ХИЙНЭ
Нэргүй 2026-07-27 202.126.91.7
Монгол төрийн байгаа байдал. Тэгээд дахин дахин сонгоод байдаг. Сонгогчид буруутай. Үр хүүхдүүд нь эцэг эхтэйгээ тулж ажиллахгүй байна. Монгол хүн угаасаа л буруу номын чөтгөрүүд болжээ.
Нэргүй 2026-07-27 202.126.89.35
Ховд аймгийн Пүрэвсайхан зааны ах дүүм ийм залилан хийдэг.