niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 05:36 UTC Эх: https://news.mn/r/2879140/ da78a9f9a56309f1… ← niitlelch.mn руу буцах

Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ

Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ

Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ

БНСУ-ын Бусан хотод болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар өчигдөр (2026.07.25) Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Ингэснээр Монголын анхны төрт улс болох Хүннүгийн эзэнт гүрний түүхийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал боллоо.

Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалыг судлах ажил “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа.

Эдгээр газрыг олон жилийн турш Монгол болон гадаадын эрдэмтэн, археологичид хамтран судалсны үр дүнд ЮНЕСКО-д бүртгүүлж чаджээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан энэ нь олон жилийн судалгааны ажлын үр дүн гэдгийг онцолсон бол академич С.Чулуун "Хүннүгийн язгууртны дурсгалууд Дэлхийн өвд бүртгэгдсэнээр Монголын анхны төрт улсын түүхийг дэлхий нийт албан ёсоор хүлээн зөвшөөрч байна" хэмээн хэлжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэхийн тулд тухайн дурсгал нь хүн төрөлхтний хувьд онцгой үнэ цэнтэй, мөн жинхэнэ, бүрэн бүтэн байдлаа хадгалсан байх зэрэг олон улсын шаардлагыг хангасан байх ёстой.

Монгол Улс 1990 онд Дэлхийн өвийн конвенцод нэгдсэнээс хойш Увс нуурын ай сав, Орхоны хөндийн дурсгалт газар, Монгол Алтайн хадны зураг, Бурхан Халдун уул, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө зэрэг зургаан өвийг бүртгүүлээд байсан. Өдгөө Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор Монгол Улсын долоо дахь Дэлхийн өв болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-07-26 202.126.91.223

Бүртгүүлээ гээд юу өөрчлөгдөх билээ!!! Геннист олон удаа олон юм бүртгүүлээ тэглээ гээд авилгажсан Монгол улс авилаг хулгай луйваргүй болохгүй!!! ккк

Avatar

Нэргүй 2026-07-26 66.181.182.246

Хүннү гүрэн маань Дэлхийн анхны төрт улс мөн үү ?

Avatar

зочин 2026-07-26 66.181.185.31

Үүнээс гадна бас нэг анхаарах зүйл бол дэлхийн өвд орсон эдгээр зүйлээ хамгаалах, Хоосон талд хамгаалалтгүй бол нэг мэдэхэд үрэгдэнэ

Avatar

зочин 2026-07-26 66.181.185.31

МЭӨ- 336 оны үед хүннүү гүрэн буй болж бэхжиж байх үед,Македоны Александрын аян дайн болж байсан, Анхны төрт улс МЭӨ 2000-3000 жилийн өмнө үүссэн, Хүннүү бол монголчуудын хувьд л анхны төрт улс биз дээ,

Avatar

ГУНИГ МОНГОЛ ОРОН.... 2026-07-26 202.126.89.35

хцс

Avatar

Нэргүй 2026-07-26 66.181.161.172

хэзээ ч бид Монгол байх болно

Avatar

ГУНИГ МОНГОЛ ОРОН.... 2026-07-26 202.126.89.35

1600ад онд манай улс Вэй Монгу биш нэгмөр Нэй Монгу болчихсон бид өдийд Хотод байх нь хотдоо, Хөдөөнийхөн нь хөдөөгөө Чаддаг чаддаг Мэддэг мэддэг юмаа хийгээд зүг чигтэй зорилготой, бүтээмжтэй, саруул цэвэр эмх цэгцтэй сайхан Дундад иргэн улсын иргэд явж байлааа….даанч тавилан тэгж шийдээгүй

Avatar

Нэргүй 2026-07-26 59.153.114.53

юү гээд хуцаад байгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж