29/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 8 сарын 29, Мягмар гараг , Дорнын зурхайд.

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.29, Мягмар гараг

Билгийн тооллын 8,  Ангараг гараг

Наран ургах шингэх: 06.06-19.39

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа . Үс авахуулах буюу засуулбал нас уртасна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.