Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.07.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:
-"Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажилд хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой олон заалт бий. Улсын хэмжээнд төлөвлөсөн тариалалтыг бүрэн хийж, нийт 530 мянган га талбайд шаардлагатай таримлуудыг тариалсан. Улаанбуудайн тариалалтын нэгдсэн мэдээллийг наймдугаар сарын 20-нд гаргах бөгөөд үүний дараа энэ жилийн ургацын хэмжээ, чанарын талаар илүү тодорхой мэдээлэл өгнө.
Газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, улаанбуудайг улсын нөөцөд худалдаж авах үнийг хэлэлцэх шаардлагатай. Намрын газар тариалангийн хураалтад анхаарч байгаа дараагийн асуудал бол шатах тос, тосон материал байгаа. Төрөөс хавар хөнгөлөлттэй үнээр шатахуун олгосон. Энэ намрын хувьд шатахуунаар таслахгүй байхад анхаарч, шатахууны худалдан авалтыг сарын өмнөөс зохион байгуулж ажиллаж байна.
Ирэх сарын 4-ний өдөр 3.2-3.5 мянган тонн шатахууныг хөдөө хөдөө аж ахуйн корпорацийн нөөцийн саванд хадгалах зорилттой байна.
Шүлхийн вакциныг жилд хоёр удаагийн давтамжтай хийдэг. Өвөл мал сульдаж, ядарсан байх үед шүлхийн вакциныг хийхэд малчид дургүйцдэг, дээрээс нь үр дүн муутай байдаг. Тиймээс энэ жил малын тарилгыг намар эрт эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн шүлхий өвчин гарсан газруудад хариуцлага тооцож байгаа. Энэ хүрээнд гурван аймгийн Мал эмнэлгийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Удахгүй Монгол Улс дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэхээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, бид вакцинд жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа. Тиймээс вакциныг дотоодын эрдэмтэн судлаач болон хоёр хөршийн хамтын ажиллагааны хүрээнд өөрсдөө хамтарч хийнэ.
Малын гаралтай түүхий эдийн засгийн эргэлтэд оруулна. Энэ хүрээнд таван аймгаас арьс шир худалдан авах ажлыг хийнэ. Сүүлийн жилүүдэд цагаан алт хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүдийн техник технологи илүү сайн хөгжсөн. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт нийслэл болон Хөдөө аж ахуйн яам ямар хөрөнгө оруулалт хийх асуудлыг улсын төсөвт хэрхэн тусгах талаар давхар ярина.
Мөн гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгохоор ярьж байна. Үүнд, мах махан бүтээгдэхүүн, сүү болон сүүн бүтээгдэхүүн, арьс шир, зоорь гэм мэт зүйлс хамаарах юм.
Малын ясаар хийсэн бордооны үр дүн энэ намраас гарч ирнэ. Хэрэв үр дүнтэй байвал улаанбуудайн урамшуулал өгч байгаа газруудад шууд малын ясаар хийсэн бордоог олгоно" гэлээ.
3,605.46






















































Нэргүй 2026-07-23 103.229.121.170
Хөнгөлттэй ч гэсэн зээл гэдэг зүйл цаанаа мөнгө угааж байгаа хэрэг шүү дээ. Дээр нь малчидад нэр олох давхар ашигтай…
Нэргүй 2026-07-23 66.181.184.102
санал худалдаж авхаа болио
Хог улс 2026-07-23 202.126.90.148
Монгол улс Коммунист ч БИШ, Ардчилсан бол бүр ч БИШ нэг тийм Улс төрийн хачин Тогтолцоотой улс болжэээ…..Ямар ч Хууль Стандарт Хэрэгждэггүй, Lawmaker-үүдийн Зохиосон Хууль Тогтоомжууд нь нуль алдаа учир дутагдалтай. Төрийн ба Орон Нутгийн байгууллагууд нь Татварын Мөнгөөр цалинжих мөртлөө Иргэд Олон Нийтийн тулгамдсан асуудлыг шийддэггүй….
Эдийн засаг ба нийгэм 2026-07-23 202.126.90.148
Үүн дээр нэмээд Нийтээрээ хужиршсан мал аятай цаг үргэлж баяр наадам алгасалгүй тэмдэглэн амрахаа урьтал болгоно…нийтээрээ хөдөлж хөдөлмөрлөдөггүй….Эдийн засаг эрүүл ухаан & хөдөлмөрөөр л сэргэх бхдоо
Нэргүй 2026-07-23 66.181.182.246
МАН маань ирэх сонгуульд малчдын саналыг 200 тэрбумаар худалдаж авна гэдгээ ил цагаан зарлаж байх шив дээ !
Энэ нэг ширэн нүүрэлсэн, урвайсан пар вайсан хар юм бас тэр Баярбаатар нтр гсн хэдэн таарсан тэнэг илжигнүүдиын өмнөөс ичиж үхэхиймаа, бурхан мнь……
Нэргүй 2026-07-23 66.181.181.151
тгд махны үнэ өснө гээч
Нэртэй 2026-07-23 202.9.46.125
тэгээд бас гурилын үнэ нэмэгдэнэ гээч..
зочин 2026-07-23 66.181.185.31
ХАА-г зээлээр дэмжих нь зөв, Зав чөлөөгүй ажилладаг,эрсдэл ихтэй,хүнд хөдөлмөр, Зохих дэмжлэггүй бол хөдөө орон нутаг хоосроно, Мах ч гурил ч үгүй болж болзошгүй, бараа бүтээгдэхүүн түүний дотор хүнсний бүтээгдэхүүн ховордвол үнэ нь өснө Энэ бол зах зээлийн зарчим, Хүмүүс хөнгөн хялбар, цалин ахиу, орлого сайн газар лүү л тэмүүлнэ,ХАА-г нурааж хэрхэвч болохгүй
Нэргүй 2026-07-23 103.212.116.111
Zeel uguhgui bol mal mallahgui shuu geed u. Erheeree hatsan humuus shuu
Нэргүй 2026-07-23 66.181.181.254
яасан гэж малчдад хөнгөлөлттэй зээл олгох гээд байгаам бэ, хоршоолол гэж хүүгүй зээл авлаа, төрөөс шимтгэлээ төлүүлж бна, гэтэл малаа өндөр үнээр зарж бна, шунал нь зогсохгүй юмаа.Төрийн бодлого хаана бнаа, уянгатал сайхан ярих юм, гараас нь юу ч гарахгүй, барьцаалагдсан гөлөгнүүд…
Хүрэлсүхээ 2026-07-23 122.201.31.118
Монгол орон хөгжлийн гараан дээрээ яг ирээд байгаа юм уу эсвэл унах нүхнийхээ ирмэг дээр зогсож байна уу
Хахаха 2026-07-23 202.9.46.125
МАН -ын хулгайчдын нам төрийн үед арван хар уналын замаар унаж байна..
Нэргүй 2026-07-23 192.82.65.88
Уул уурхайгаа болихгүй бол бэлчээр, ус ургамал юу юу ч үгүй болллоо. Тэр бум эр бумаар нь тараагаад ямар ч нэмэргүй. Байгаль бэлчээр сүйдэж байгаа гол шатлгааныг нь хар л даа. ЛУЙВАРЧИД
Үр дүн чухал 2026-07-23 59.153.113.11
Жил бүр малчид, тариаланчлал хөнгөлөлттэй зээл өгсөөр ирсэн. Одоо бидэнд үр дүн хэрэгтэй байна Бид тариаланчдад 2026онд тэдэн төгрөгийг тийм хүүтэй зээл олгосоноор ийм үр дүн гарлаа гээд нэг сайхан зарлаад бичмээр бна
Шадар сайд ба ёроолгүй сав 2026-07-23 122.201.31.118
Тариаланч нэртэй хэдэн шантаажныханыг тэжээх гэж
Нэргүй 2026-07-23 202.9.40.28
наадлчн зээл авхгүыхөөетриатхиьдггххужааманжуудхоёрзуугруйтэрбмынзлгжзвшснтрнд талжчдхгүйшорндршаана.
Зочин 2026-07-23 103.57.93.180
…махны үнэ яах уу?
Нэргүй 2026-07-23 103.229.122.251
Улс тариалангийн газрыг эзэмшүүлж газрын төлбөр авч байгаа нь өөрийн байрыг түрээслүүлж байгаа иргэнтэй агаар нэг. Тзрээслэх байрандаа засвар үйлчилгээ хийдэг шиг улс тариалангийн газраа бордоо, хортон устгал зэргийг урамшууллын мөнгөний оронд өгч хөрсний чанарт хатуу хяналт тогтоох нь зөв. Сайдын санаа зөв. Урамшууллын мөнгө аваад улсын газрыг тордохын оронд гадаадад зугаалах, жипээ жил болгон сольдог нь нууц биш.
Нэргүй 2026-07-23 202.55.188.109
малчидад бол одоо юуч өгөөд хэрэггүй угаасаа авсан гэж нэгч малчин ам ангайхгүй бор зүрхээрээ хөдөлмөрөөрөө амьдардаг гэж үргэлж худлаа хуцдагын халамжаар л амьдарч байдаг байж муусайн шимэгчид
Нэргүй 2026-07-23 103.57.92.166
Малчид одоо боль оо, өчнөөн орлого олж байгаа хүмүүс