niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:05 UTC Эх: https://news.mn/r/2878784/ 8720c2722460afea… ← niitlelch.mn руу буцах

"Цагаан жагсаалт"-д бүртгүүлсэн иргэдийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө 

"Цагаан жагсаалт"-д бүртгүүлсэн иргэдийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө 

"Цагаан жагсаалт"-д бүртгүүлсэн иргэдийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө 
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, суудлын автомашины төлбөр 5000, ачааны автомашиных 20 мянган төгрөг болно. Уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10.000 төгрөг байсныг 20 мянган төгрөг төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна. Энэхүү шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.
Хэрэв жолооч орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээлэв.
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМЫН СҮЛЖЭЭ ӨРГӨЖСӨН Ч ЗАСВАР АРЧЛАЛТЫН САНХҮҮЖИЛТ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 111,916.7 км авто зам байгаагаас олон улс болон улсын чанартай 7,956.8 км нь хатуу хучилттай зам байна. 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд холбогдоод байна. Мөн жил ирэх тусам авто замын сүлжээ болон автомашины тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч замын ашиглалт, засвар арчлалтад шаардагдах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгааг салбарынхан онцоллоо.
Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм журам, стандартын дагуу хатуу хучилттай авто замд зургаан жил тутамд ээлжит засвар, 12-13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг. Гэвч төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан эдгээр шаардлагатай засварын ажлыг хугацаанд нь хийж, замын чанарыг сайжруулах боломж хязгаарлагдмал байгаа аж.
Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч улсын чанартай 8000 орчим км хатуу хучилттай авто замын засвар, арчлалтад батлагдаж буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 10-12 хувийг л хангаж байгааг албаныхан мэдээллээ.
Хөрөнгө оруулалт, шаардлагтай төсөв санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар эвдрэл нь их засвар шаарддаг түвшинд хүрэх, засварын зардал улам нэмэгдэх, замын чанар муудах, зам тээврийн ослын эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.  Төлбөрийн нэмэгдлийг зөвхөн замын засвар арчлалтад зарцуулж, орлого төвлөрөлтийг ил тод болгоно
Иймээс улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулах ажээ.
АВТОЗАМЫН ТӨЛБӨРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРЭН ЦАХИМААР АВНА
Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн. Ингэхдээ Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө.
"ЦАГААН ЖАГСААЛТ"-Д БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт, Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэдгийг хэлэв. Тухайлбал, Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ. Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ. Хэрэв зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-07-23 103.57.95.37

МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН МАНАН НАМЫН АВИЛГАЧИД ТАТВАР ДАХИН НЭМЭХГҮЙ ГЭЖ ХОШГОРУУЛААД БАЙСАН ЯАСАН ……………..

Avatar

Өвгөн Балдан 2026-07-23 66.181.179.98

Төсөв хүрэлцэхгүй байна гэдгээ бодит тоон судалгаатай тайлбарлаачээ. ЗТЯ-ыг цалинжуулж чадахгүй байгаа бол тэр яамыг татан буулгаач. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс авч байгаа татвар ихдсэн үү гэхээс багадаагүй шүү. Тэр цагаан жагсаалд бүртгүүлэгчид, жирийн ард хоёр адилхан л зам дээр явж, адилхан л ус ууж, нэг л агаараар амьсгалж байгаа шдэ. Тэр халамжаа төр уул уурхайгаас олж байгаа баялгын сангаасаа зохицуулаач, заавал ардын хармаанаас суйлаад байхаа зогсоо.

Avatar

Нэргүй 2026-07-23 202.9.40.28

хитадманжнамихннхньхитадманжуудхитадмаэжнмигэцнхитадманжуудыгихнхнийнхнлбртжатгацэихнхньхитхдманжуудыгхиталманжсистм т/агэгчрүүхиталманжсистмрүүшаажхитхдманжнамтөргэгчийгустгхёстрйхиталманжуудатгцн.мнглбнтолгоыдгарцнатгацн.

Avatar

Нэргүй 2026-07-23 66.181.182.29

Зуслан руугаа явдаг иргэд яах болж байна?

Avatar

Нэргүй 2026-07-23 59.153.113.91

Автобусанд суух байх даа…

Avatar

Нэргүй 2026-07-23 202.9.40.28

хужааэрлийзүүдийгхужааэрлийзүүдулсорноррнэгтарснбгааандшгүйхитадуудыгмонглд хитадманжуудыг эруудыгхөөж явуулххэргтэйандшгүй.

Avatar

Нэргүй 2026-07-23 202.9.40.28

улсорнуудхужаагаолтайхужааманжгарлтайхужааманжуудыгулсорноосоохөөжявуулххэргтэй.

Avatar

Нэргүй 2026-07-23 202.9.41.117

ард иргэдэдээ мэдэгдэхгүй шуудал татвар татаасаа засаг хэдхэн хүн яриад шийдвэрлэж байгаа явдал улам нэмэгдэж АРД ИРГЭД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГАА НЬ ХАМААГҮЙ нийслэлийн ХЭДЭН НӨХӨД 2 ХҮНИЙ САНАЛААР НЭМДЭГ болсоныг ОДОО ЗАСАГ ДУУРАЙЖ ӨНГӨРСӨН ТЭДЭН САРЫН ТЭДЭНД ТИЙМ ШИЙДВЭР ГАРСАН ГЭЭД ШУУД ХҮЧИН ХИЙЖ ард иргэдээ ДЭЭРЭМДЭХ ХЭЛБЭР МАШ ИХЭЭР НЭМЭГДЭХ БОЛЛОО. ҮҮНИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ МЭДСЭН Ч ХАМААГҮЙ ЧИХ НЬ ДҮЛИЙ НҮД СОХОР БОЛООД БАЙГАА НЬ харамсалтай үүнийг анхаарах ёстой ТӨЛӨӨЛӨЛҮҮД юу ч мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2026-07-23 103.212.117.88

ЗТЯ-ны Саадыг л зайлуулахгүй бол төмөр зам, автозам, бусад ссалбарууд бүгдээрээ мөлхөнө шүү.

Avatar

Нэргүй 2026-07-23 103.229.122.251

Төлбөр авах цэгүүдээ Улаанбаатар хотын хилийн зааг дээр аваач. Хот дотроо шахуу байрлуулчихаад цагаан жагсаалт гэх мэт юм гаргаж хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлэх ямар хэрэгтэй юм!!! Улаанбаатарын хил дотор зусланд гарч байгаа бүх айлууд дүүргийн харьяалал харгалзахгүй чөлөөлөгдөх ёстой шүү.

Avatar

Нэргүй 2026-07-23 202.179.25.55

Төлбөр хураамжаар цугларсан мөнгө санхүү нь зам засвартаа үр дүнтэй зарцуулагдаасай билээ. Шат шатны дарга нарын хулгайн замаар орохгүй байгаасай

Avatar

Нэргүй 2026-07-23 122.201.31.153

Ter xudlaa

Avatar

Нэргүй 2026-07-23 66.181.177.90

ман ыг сонгосон иргэд шангаа хүртэж дээ

Avatar

Нэргүй 2026-07-23 122.201.31.153

Бөан бөөнөөрөө уйлалдаж дууладаад дахин дахин МАН ыг сонгосоныг чинь үр дүн

Avatar

Cok 2026-07-23 66.181.183.175

үр дүнгээ хүртэцгээ

Avatar

Нэргүй 2026-07-23 59.153.115.223

Иргэд бүх татварыг төлж ирсэн. МАН ын хулгайчуудын татаас Ардын хувьсгалын өмнөх үеэс ч хэтэрлээ

Avatar

Нэргүй 2026-07-23 59.153.113.91

Цаанаас оросууд өнөөхийг нь базчихсан, сонгуулийн үеэр овоо их мөнгө сэгсэрч авдаг байхаа, арыг нь даасан гэдэг утгаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж