niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:05 UTC Эх: https://news.mn/r/2878760/ 38d217bb03fbbea4… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм.

Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

ЗОЧИН 2026-07-23 103.157.184.146

соёл эрдэм сургууль төлбөргүй гэж элсүүлээд багшгүй цонхлоод …төгсөхөд төлбөрөө нэхдэг
японд очиход соёлт захирлын хувийн цайны газарт ажиллаад ажлын хөлс гэж буцах зардлыг өнгө
соёлт бол новшроно шүү үеийн нөхөдөө хэлэхэд соёлтын шугамаар япон явах хэрэггүй шүү

Avatar

Зочин 2026-07-23 49.0.138.170

Энэ юу хийдэг газар вэ. Том том юм ярих л байхдаа, Бас л нэг төсвийн мөнгө идсэн үр ашиг муутай газар болох вий

Avatar

Нэргүй 2026-07-23 202.9.47.10

ОУСудлал гэсэн алба амины 30 гаруй төв өт лугаа УБ-аар язагнаж бхад…. Мөнгө зувчуулах гэж ядах юм

Avatar

Хахаха 2026-07-23 202.9.46.125

Тэр нь тэгээд хэнд ямар ач тустай юм бэ, сэгсэлзээд өөрийгөө шоудахаас өөр юу хийв. Дундаж азийн орнуудаар улсын мөнгө үрэн таран хийж шоудсан!!

Avatar

Нэргүй 2026-07-23 103.212.117.88

Манай Дархан хотын Музей-номын сангийн барилга энд юу хийж явнаа. Энэний оронд ядаж хүн амын аюулгүй байдалтай холбоотой маш сайн хүнс, барааны иж бүрэн лабораториудыг хилийн боомтууд дээр байгуулахгүй бол иргэд чинь бүгд хордож үхлээ

Avatar

Zochin 2026-07-23 202.131.225.197

uuriinhuu nerenjimt ene ter ch bas yuv dee hahahaha shaaldaa hen neg pizde tatvar tulugchdiin munguur uuruu uurtuu neremjij gazar needegch bh shig shaaa s*****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж