Үндэсний их баяр наадам зохион байгуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж багатайгаас жил бүрийн наадмаар сандалны хэрүүл, тасалбар олдохгүй байна гэж шүүмжилдэг. Энэ жилийн хувьд ч мөн олон хүн тасалбар авч чадаагүй, сандалны багтаамж хүн суухад төвөгтэй зэрэг асуудал үүссэн. Тэгвэл Үндэсний их баяр наадмын цогцолборыг шинээ барьж, байгуулах ажлыг эхлүүлэхээ Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдэв. Ингэхдээ Үндэсний их баяр наадмын цогцолборыг Хүй долоо худагт барихаар төлөвлөжээ.
"Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
3,605.46






















































Иргэн 2026-07-23 202.126.88.177
Хотын төвдөө орчин үеийн сайхан стадионтой байх нь олон улсад байдаг зүйл. Хотоос гарч баяраа хийнэ гэдэг ч ёстой хөгийн санаа байна. Газарт нь шунаад авч үнэлэн мөнгө болгох гэсэн хогийн МАН мафийн санаа.
Тахар 2026-07-23 59.153.115.245
Номтойбаяр МАН ын солиорлыг дэмжигч болсон юм бх даа.
Нэргүй 2026-07-23 202.126.89.109
Жил болгон ярьдаг зүйл. Итгэх их хэрэггүй дээ.
Нэргүй 2026-07-23 66.181.182.246
Хөөрхий зайлуул мөн ч ойрхон харж, тун ч жижигхэн сэтгэхиймаа ! Хүн ам цөөхөөн байхад эрийн 3 наадмыг нэгэн довон дээ р хийж болж бсаан, одоо нэг дор багтаах гэвэл ихээхэн дажин нажид болноо !
Яваандаа Үндэсний их баяр наадмыг нэг жил Улаан баатар – Ховд – Дорнодод, дараа жил нь Улаанбаатар – Мөрөн – Дал анзадгадад гэх мэтээр улс орон даяараа ээлжлэн хийдэг болох хэрэгтэй !
Нэргүй 2026-07-23 202.126.89.230
Төв цэнгэлдэхийн газарт шунасан хүмүүсийн санаа байна даа. Цэнгэлдэх хүрээлэнг энэ хэвээр нь байлгах хэрэгтэй. Хүй 7 худагт баривал эхлээд замын асуудлаа шийдэх хэрэгтэй . Сая адууны баяраар юу болсныг бүгд мэдэж байгаа биз дээ.
Нэргүй 2026-07-23 66.181.182.246
Хүйн долоон худгийг зорьж очсон наадам чид замдаа 4-5 цаг түгжрээд нилээн их өлсөж очоод Уяачдын галын хуушуурыг ч мөн гусаж өгсөн дөө.
Нэргүй 2026-07-23 103.57.95.118
Сайхан санаа байна. Хүй долоон худагт ашиглалтгүй эзгүй газар болноо.Хүн ам өсөөд 10-20 саяд хүрч ХДХудг төвд нь ортол удна. Нийслэлийн аль нэг захад залгаад байгуулчхад яг болно хо!!
Иргэн 2026-07-23 66.181.185.54
Хүй долоон худаг руу хүн болгон очоод байж чадахгүй, жилийн 3-4 өдөр л ашиглагддаг эзгүй газар болох вий дээ. Замаа засаж өргөтгөх байгаа даа.
Т1т 2026-07-23 202.9.47.19
Улс орнууд хиймэл оюун ухаан, роботын хөгжилд анхаарч байхад чинь мэддэг нь найр наадам, идлэг уулга. Шал дампуу юмаа..
Нэргүй 2026-07-23 192.82.92.204
Их хааны Онги тамга гээд сайхан билэгдэл байж байхад хэрэглэхгүй, дөрөө хэлбэртэй байгууламж морины уралдааны хэсэгтээ л зохион байгуулахад болох байсан. Олон хүн ардаас санал авахгүй, хийж байгаа нь дутуу, сэтгэж байгаа нь улных
Нэргүй 2026-07-23 66.181.168.82
авилгачдын мөнгийг хураагаад барина биз, юун өдрийн хоолоо гэж байгаа иргэдээс хандив авах гэж яриад байгаа юм. эсвэл үндэсний хөрөнгөтнүүд та нар барьж өгч болно доо.