niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:10 UTC Эх: https://news.mn/r/2878485/ af4dee8dd90a816e… ← niitlelch.mn руу буцах

Н.Номтойбаяр: Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй

Н.Номтойбаяр: Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй

Н.Номтойбаяр: Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй

Засгийн газрын өнөөдрийн /2026.07.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулав.


Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр:

-Тэрбээр энэ жил улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж чадвал мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангаж, эрсдэлийг бууруулах боломжтой. Мөн эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд салбарын бэлэн байдал 50 хувьтай явж байгааг мэдээлэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бензин түлшний нийлүүлэлт, хадгалалт, нөөцтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Өвөл, хаваржилтын бэлтгэл ажлыг ажлыг шалгах ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаад 21 аймгаар тойрч ажиллана. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг орон нутгууд онцгой анхаарах хэрэгтэй. Зуны саруудад орон нутгууд найр наадамд цалгардаад өвөлжилтийн бэлтгэлийг хангалттай бэлддэггүй зүйл ажиглагдсан. Тиймээс наймдугаар сарын 1-нээс хойш баяр наадам төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоно. Харин Ховд, Баян-Өлгий аймгийн наадамд шүлхийн өвчлөлтэй холбоотой наймдугаар сарын 1-нд наадмаа хийхээр болсон.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 20 мянга орчим хүн ажилласны дотор 5500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан хамтран ажилласан. Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт хоёр тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд уг орлого, зарцуулалтад аудитын шалгалт хийж, ил тод, нээлттэй танилцуулахаар ажиллаж байгааг мэдээлэв. Үндэсний их баяр наадмаас олсон орлогоор Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборын зураг төслийн ажлыг хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, үндэсний их баяр наадмаа хийх томоохон цогц дэд бүтцийг Хүй долоон худагт барихаар төлөвлөж байна. Тус цогцолборыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын хандиваар байгуулах бөгөөд ирэх жилийн баяр наадмаар ашиглалтад орно. Үүнд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байна.

Мөн энэ жил улсын том цолтой бөхчүүдээс урьдчилж допингийн шинжилгээ авсан нь үр дүнтэй байлаа.

Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Аймгийн цолтой бөхөөс допинг илэрсэн байх магадлалтай байгаа. Мөн энэ жил морьдын сэрвээг хэмжих шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ганц, хоёр алдаа бол гарсан. Гэхдээ амжилттай байсан. Тиймээс цаашдаа хурдан морины сэрвээний хэмжилттэй холбоотой асуудал гарахгүй болж байна.

Онцгой байдалтай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр, Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор 464 хүн амиа алдсаны 105 нь хүүхэд байсан. Иргэд сахилга бат, сонор сэрэмжэй байх шаардлагатай байна. Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхэд амиа алдаж байна. Мөн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдах нь нэмэгдэж байна.

Дээр хэлсэн бензин шатахуунтай холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан. Ерөнхийдөө бензин түлшний нөөц олон талт эх үүсвэртэй болох нь чухал. Улсын нөөцийн хүрээнд бензин хадгалах савнуудын дийлэнх нь ажилладаггүй. Энэ бүгдийг стандарт нийцсэн байдлаар шинэчлэх шаардлагатай байна. Мөн цахилгаан, дулааны үнийг зах зээлийн зарчимтай нийлүүлж нэмэхээс өөр арга байхгүй" гэв.

ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ХИЧЭЭЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Энэ жилийн хичээлийн шинэ жил онцлогтой хичээлийн шинэ жил эхэлж байгаа. Учир нь монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье гэдэг аян эхэлж байгаа. Монгол хүүхдүүдийн боловсролын хоцрогдол нэмэгдсэн. Хүүхдүүд унших, математикийн хичээлээр 1-2 жилийн хоцрогдолтой байна. Хот, хөдөөгийн сургуулийн сургалтын зөрүү их байна. Энэ бүгдийг арилгахаар ажиллаж байна. Гэрт ойр сургуулиудыг чадавхжуулна. Хувийн сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг хуваарилна. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль хэмээх бодлогын хүрээнд нийслэлд байгаа 3000 дээш хүүхэдтэй, өндөр ачаалалтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль хичээлүүлнэ.

2008-2014 оны үед төрөлт өндөр байсан. Тэр үед төрсөн хүүхдүүд дунд ангид суралцаж байна. Эсрэгээрээ сүүлийн жилүүдэд төрөлт буурсны улмаас СӨБ-ын ачаалал багасаж, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 16 мянгаар буурсан. Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийг өргөтгөх газаргүй болсон. Тиймээс цаашдаа цэцэрлэг, сургуулийн давхрыг нэмэх байдлаар өргөтнө. Өөрөөр хэлбэл, сургуулийн барилгуудыг өргөтгөж гурван давхраас таван давхар болгож өргөтгөх ажлыг зохион байгуулж байна.

2026-2027 оны хичээлийн жилд 50 хотхоны бага сургуульд 26 мянган хүүхэд суралцана. Мөн 15-20 төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг цэцэрлэгийн сугалааг халсан туршлагад тулгуурлан төр хувийн хэвшлийн түшнлэлээр буюу хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгтэй хамтран зохион байгуулна.

Мөн энэ жил 270 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн COP-17 ажлын хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 15 хүртэл цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна, энэ шийдвэрийг ирэх Пүрэв гаригт Боловсролын яамнаас танилцуулна. Мөн их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-нд эхлүүлнэ. Уг зохицуулалт орон нутагт хамаарахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Хужрын мал 2026-07-21 202.126.90.148

Нөгөөө л Найр Наадмааа ярьсаар…

Энэ улсад Ажил Амьдрал бна уууу …..Хужирсан мал шиг цаг үргэлж Амралт Аялал Баяр Найр Наадам…
……

Avatar

зочин 2026-07-21 66.181.187.168

Бөхийн шээс ярихаас өөр чухал ажил улс оронд байхгүй юм уу? .

Avatar

Нэргүй 2026-07-21 66.181.178.229

Бөх морь сур шагайгаа төрөөс салгаж холбоодод нь өгөө. дэлхийд шившмг боллоо.

Avatar

Нэргүй 2026-07-21 43.242.242.59

Яамай даа. Цол авчихсны дараа допинг илэрсэн гээд үймүүлээд байдаг байсан. Урьдчилж авах нь маш зөв байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж