niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:30 UTC Эх: https://news.mn/r/2900984/ 5942728d4a1a9996… ← niitlelch.mn руу буцах

"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна"

"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна"

"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна"

Монгол Улсын иргэд "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан дайнд дайчлагдах тохиолдол гарч байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэл өгөхдөө "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэдэг зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн нь олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тухайн иргэний ар гэрийнхэн өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яамтай болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн. Үндсэндээ Монгол Улсын иргэн бол  хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан байна. Энэ иргэнээ татан авахаар ОХУ-д хандсан. Ийм процесс нь өдөр хоногоор хэмжигддэг учраас ОХУ дахь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд шууд хандах алхмыг хийж байна. Энэ ганц тохиолдол биш. Өмнө нь бас ийм тохиолдол гарч байсан, цаашдаа ч дахин гарах эрсдэлтэй байна. ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээн гарын үсэг зурж, оролцсон 10 орчим Монгол Улсын иргэн байна. Гадаад харилцааны яамнаас зарим иргэдтэй  холбогдож, хэлний бэрхшээлээс үүдэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар ихэнх иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авсан.

Иргэдэд өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажил амалсан зар мэдээний дагуу бүртгүүлж, хил давах тохиолдол гарч байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан. Мөн зарим иргэдийг нутаг буцаах арга хэмжээг авсан.

Ер нь "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэдэг нэрийн дор залилан луйварын шинжтэй, цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна гэдэг асуудал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээллийг авч, 2026 оны арванэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэн. Тодруулбал, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын нийгмийн сүлжээн дэх хуудас болон ГХЯ-ны Консулын газрын вэб сайтаар дамжуулан нийтэлсэн. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ-наас тогтмол холбоотой байна. Бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна. ГХЯ-ны чухал чиг үүрэг бол хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах байдаг" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж