niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:30 UTC Эх: https://news.mn/r/2878409/ 2518f62d78f1b04c… ← niitlelch.mn руу буцах

Н.Учрал: Хүнгүй хот байгуулж, дарга томилдогоо боль

Н.Учрал: Хүнгүй хот байгуулж, дарга томилдогоо боль

Н.Учрал: Хүнгүй хот байгуулж, дарга томилдогоо боль

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмын өдрүүд дууссан учраас өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд  шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийв. Энэ үеэрээ тэрбээр хүнгүй хот байгуулж, дарга томилдог хуучин сэтгэлгээнээсээ татгалзахыг үүрэгдэв. Тэрбээр, агаар, дэлхийн хот байгуулна гэж үлгэр ярьдагаа одоо боль, хээр хөдөө, хүнгүй хотын олон захирагч томилсноос өөр юу хийж байна, аймаг, нийслэлийн удирдлагууд.  Хотын дарга, аймгийн дарга нар хүн байгаа газраа л дэмж, хүн хаана амьдарч байна тэнд амьдрал аваач гэсэн үүрэг өгөв.

Одоогоор Монгол Улсад хүнгүй, Ерөнхий сайдын хэлснээр “үлгэр”-ийн хот байгуулагдаад, дарга томилсон нь Хархорум, Хүннү хотууд бий.

Хархорум хот цаасан дээр байгуулагдсан бөгөөд захирагчаар нь Зам тээврийн сайд асан Л.Халтар ажилладаг. 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас “Хархориум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийг баталсан байдаг. Үүний дагуу тус хотын захирагчаар Л.Халтарыг томилсон байдаг.  Л.Халтарын хувьд Хархорум хотыг сэргээн байгуулж, цогц үйлдвэрлэлтэй, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх зорилготой.

Мөн 2025 оны нэг сард ХҮННҮ хот байгуулах шийдвэрийг баталсан.  Хүннү хот Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдах  бөгөөд  үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн зангилаа төв болохыг зорьж байна. Хотод олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн агаарын каргоны бүс, банк санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох боломж нээгдэнэ гэж тооцоолсон. Тус хотын захирагчаар М.Батбаяр ажилладаг.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

инженер 2026-07-21 202.70.34.115

Хот байгуулалтын мэргэжилтэн Ану үжинг томилж ажиллуулж дэлхийн стандартын хотыг байгуулцгаая

Avatar

Нэргүй 2026-07-21 103.57.92.172

ХҮНГҮЙ БАРИГДААГҮЙ ХОТ ГЭЖ ЯМАР АЦНЫ ХАЛТАР БАЙДГЫН БЭ

Avatar

Нэргүй 2026-07-21 103.57.92.172

БАРИГДААГҮЙ ХҮНГҮЙ ХОТ ГЭЖ ЮУ БАЙДАГ БАЙНА АА…

Avatar

Нэргүй 2026-07-21 178.174.229.45

OYUERDENE GJ BALAI AMITANII HELSEN ULGER SHUU ODOO BGAA HEDEE OLIGTOIHON UUD N TATAAD BVAL BOLNO . HENTIIN AH DUU 2 ZALUU CH BALLAJ TAVISAN SHUU BURHANII AVRALAAR ZAILLAAA HARIN ODOO SHOROND N SUULGAH HTEI

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2026-07-21 66.181.178.163

Ерөнхий сайд аа! Эрх мэдлээ гартаа авч, үргүй зардлаа зогсоож, сул орон тоон дээр наргиж суугаа албан тушаалтнуудаа зоригтойгоор цомохтгон танаж, улс орныхоо өмч хөрөнгийг хэмнэх цаг болжээ. Дэлхийн дайн шатлан өрөгжиж, хаа сайгүй юмны үнэ өсөж ургац алдах, хүнсний хомосдолд орох төлөв байдал илт мэдрэгдээд эхэллээ. Эх дэлхийн цаг уурын мэдээ прогноз ч улс орнууд ургац алдаж болзошгүйг анхааруулаад эхлэсэн байна!!!

Avatar

d 2026-07-21 103.10.22.129

Ийм мулгуу ЕС байх гэж. УБ-ыг задлах бодлого уг нь зөв ш дээ. Тэр Хархорин руу нийслэлээ нүүлгэвэл таарна. Өглөө оройд зам хаалган явж байдаг 3 дуракаас эхлээ явбал таарна. Дагаад б**с долоогч, авлигачид нь явна биз. Хөшигтийн хөндийд ч гэсэн ажлын байр нь байвал хүмүүс явна ш дээ.

Avatar

Халуун Ус 2026-07-21 202.126.90.148

Халуун ус тасарлаа гэхэд л Хариуцах Эзэн Нийслэл ба түүний харъяа газруудад алгааа…..

.

Avatar

Нэргүй 2026-07-21 202.126.91.110

Сүүлийн жилүүдэд сонссон ганц ухаантай үг байна. Ер нь хот өөрөө үүсч хөгждөг болохоос за нэг хот байгуулчия гээд хоттой болдог юм биш.

Avatar

Хариу 2026-07-21 66.181.182.83

Хот өөрөө үүсч хөгждөг гэвэл Богдын хүрээний түүх л болно. Дархан, Эрдэнэтийг бодож төлөвлөж зураг төсөл, тооцоо үндэслэл гаргаж байгуулсан. Тийм болохоор өөрөө үүсээд хөгжиг гэж тэнэгтэх биш, орших, хөгжих бүх боломжийг тооцож эртнээс төлөвлөж цэгцтэй, өнгө үзэмжтэй, дэд бүтэц, амьдралын нөхцөл, хөгжих боломж сайтай зөв гоё хот байхаар бодох, үүний тулд удирдлага, захиргаа байх, тэр нь бүх зүйлээ бодож боловсруулж, төлөвлөж, төр засаг, ард түмэндээ танилцуулж сайжруулж хэрэгжүүлэх нь зөв!

Avatar

Тэнэг 126 гишүүн 2026-07-21 202.55.188.106

тэнэгүүдийн оронд тавтай морил .

Avatar

Нэргүй 2026-07-21 202.126.89.13

Энэ хүүхэд өмнөх засгийн газруудад сайд хийж байсан мөртөө гэнэт сансраас бууж ирсэн хүн шиг яриад байна!!!! ойлгох ухаан хүрэхгүй юм байна. Тэр үёд нь эсэргүүцээд мэдэгдэл хийж зогсоох боломж байсан!!! Эрүүл ухаантай хүн энэ Намуудад байна уу

Avatar

Иргэн 2026-07-21 66.181.187.174

Төрийн залгамж чанар гэж нэг юм байдагсан. Өмнөх засгийнхаа шийдвэрийг дэмжихийн оронд муулаад явж байх ч гэж. Хот байгуулах нь тэгээд яг юу нь буруу гэж??? Дөрвөн уулын дунд багтахгүй байгаагаа ойлгодоггүй хөлдүү юү??? Хоосон толгойтойгоо л харуулж байна даа

Avatar

Нэргүй 2026-07-21 66.181.191.230

Гуцаа с**. Зуунмод хот өөрөө тэлж хөгжих боломжтой байсаар байтал тэнд очиж орон нутгийн эрх мэдэлд халдаж газрыг нь булааж аваад зоргоороо хот байгуулна гэдэг хөлдүү с** нар. Анхнаасаа төсвийн хулгайн мөнгөө угаах гэсэн новшийн Данх Женко Нянгаруудын хийсэн ажил байсан. Цуцлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-07-21 43.242.242.59

Хий хоосон яриад байна. Оюун-Эрдэнэ болон Занданшатар нар сайн ажиллаж байсан боловч энэ нь АН-д таалагдаагүй учир УИХ дахь тэдний намын Баярмаа, Лодойсамбуу, Тэмүүжин , Цогтгэрэл нар шанаажилж шаардсаар байгаад огцруулсан. Засгийн газар муу ажиллаж байгаа нь АН-ынханд таалагдаж байна. Учрал юу ч хийхгүй байхад нөгөө иргэдийнхээ сайн сайхны төлөө засгийн газарт шаардлга тавина гээд байсан нөхөд дуугүй л байна. Үнэн нүүр царай нь ийм л байна

Avatar

МӨӨГИЙ 2026-07-21 138.252.29.40

Ард тшмнийг дэндүү дорд үзэж ямарч шийдвэр гаргасан тэд бурууг үл хүлээнэ

Avatar

Ха ха ха 2026-07-21 103.229.120.76

Ерөнхий сайд хэнд үрэгдээд байгаа юм. Өөрөө л бүх зүйлийг засаж залруулах эрхтэй хүн бишүү

Avatar

Нэргүй 2026-07-21 202.21.111.170

мангарууд элгийн юм хйих юм аа

Avatar

Нэргүй 2026-07-21 202.126.90.152

ХҮННҮ хотын захирагчаар Ө.Саранчимэгиййг томилсон биз дээ

Avatar

Нэргүй 2026-07-21 66.181.191.230

Биш биш. Саранчимэг авгай Хөшгийн хөндийн дагуул хотын дарга. Хүннү хотын захирагч нь Батбаяр гэж Нямбаатарын суганы үс цүнх баригч, мөнгө угаагч нэг нутгийн хамаатан нь нэг нөхөр бий. Хүннү хотыг цуцлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-07-21 64.119.29.63

Хүзүүгүй, Данх мэт попуудын бусдад таалагдахын тулд эхийгээ ч худалдаж мэдэх мал аж ахуйнуудын үрэлгэн шийдвэрийн золиосонд Монголын ард иргэдийн маш их хөрөнгө үр дүнгүй элсэнд асгасан ус адил болж байна даа… Ийм их үйлийн үрийг тэдний үр удам даадаг л байгаа даа…

Avatar

Замбуулин 2026-07-21 66.181.161.231

МАНгарын үлгэр дуусашгүй, төрийн мөнгөөр тоглож ханаагүй. Эднийг 2028 онд улс төрөас бүр цэвэрлэх хэрэгтэй. Монголыг шимэгчлэгчид сөнөтүгэй!

Avatar

зочин 2026-07-21 66.181.180.23

МАН төрд байгаа тулдаа ,бид харьцангуй амжилттай ажиллаж,иргэд хэвийн амьдарч байна Хэрэв барууны тавиул, ардчилагч гэх анархистүүд,, хулгайч луйварчдаар бүүрсэн бүлэглэл төрд байсан бол монгол өдийд хамаг хөрөнгөө бусдад идүүлж, бараг Украин шиг сүйрэх байсан биз, Манайд хүндрэлүүд байгаа,Үүнийг давах гэж төр засгаас бололцоот бүхнээ хийж байна,Амжит ч гарч байна, Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдаа өсч, 26,1 хувь буюу 4,3 тэрбум долларын ашигтай гарчээ,

Avatar

зочин 2026-07-21 66.181.180.23

Зэсийн,хүдэр, баяжмал ,нүүрс, алт, хар тугалгын хүдэр баяжмал самнасан ноолуур зэрэг экспортын гол бүтээгдэхүүний үнэ өсчээ, Энэ мэт олон амжилтыг жишээ болгон дурьдаж болно Гэтэл ардчилагч гэх анархистүүд бүхнийг харлуулна, бусдыг гүтгэнэ, Иргэдийг хуурахыг орлдоно, Мал гэж тооцно, Луйврын аргаар төрийн эрх авах гэж чоно шиг зүтгэнэ

Avatar

зочин 2026-07-21 66.181.180.23

Манай гадаад худалдааны экспортын 98,5: хувь нь ,импортын 68,1 хувь нь хоёр хөршид ноогддог юм байна, Мэдээж хил залгаа,зардал бага,найрсаг уламжлалт харилцаа зэрэг нь нөлөөлдөг биз , Гэтэл ардчилагч гэх анархистүүд хоёр хөршийг үзэн ядна, Коммунист түрэмгийлэгчид гэж гүтгэнэ,,Орос хятадыг нугаслан дэлхийд ганцаар ноён суух,бусдыг колончлох зорилготой барууны олегарахуудыг шүтнэ,Хамгийн бурангуй үзэлт краины нацистүүдийг талархан магтна,Сайшаан дэвэргэнэ

Avatar

Cok 2026-07-21 202.126.88.107

попста

Avatar

Нэргүй 2026-07-21 122.201.31.199

Тэр эзэнгүй хотын дарга нар нь дандаа Гавъяагүй гавъяатууд байдаг бас…

Avatar

Хулгайчид 2026-07-21 202.9.47.19

Тэгээд баахан газар хувааж аваад хэдэн сая доллараар дамлаж зарна гэж горьдоод шүлсээ залгиж зүүдэндээ 6оовоо саацгааж хөөрцөглөж байгаа гээ биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж