Саяхандаа, Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат махны үнийг бууруулахаар тодорхой арга хэмжээ авч байгаа, наадмын дараанаас махны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт асуудал үүсэхгүй хэмээн индер дээрээс амлаж байв. Уг нь монголчууд зуны дэлгэр цагт махаа хамгийн хямдаар иддэг ард түмэн. Гэхдээ энэ жилийн хувьд монголчууд махаа хамгийн өндөр үнээр буюу 45 мянгаар худалдаж авч байгаа. Тэгвэл бид энэ удаад махны үнэ буурсан эсэх, нийлүүлэлт хэр байгаа талаар сурвалжиллаа.
Улаанбаатар хотын хүнсний захуудад махны үнэ өмнөх жилээс өндөр хэвээр байна. Мал сүргийн тоо өссөн тухай албан ёсны статистик гарсан ч нийслэлийн иргэдийн хувьд мах худалдан авахад хүндрэлтэй байна. Учир нь махны үнэ гол асуудал болжээ.
Баянзүрх, Хүчит шонхор болон Малчдын захаар худалдаалагдах махны үнийн өсөлтийн талаар тодруулахад махны худалдаа буурсан нь иргэд орон нутгийг их зорих болсонтой холбоотой ч махны үнэ буугаагүй худалдаачид хэлж байна.
"ИРГЭД ӨӨРСДИЙН БОЛОМЖИД ТААРУУЛЖ 1,3 КГ-ААР МАХ ХУДАЛДАЖ АВАХ БОЛЖЭЭ"
Үндэсний баяр наадмын урт амралт дуусч, долдугаар сарын 17-ноос Баянзүрх зах хэвийн ажиллаж эхэлжээ. Гэвч махны хэсэгт ормогц иргэдийн хөл хөдөлгөөн хомс байлаа. Лангуу бүр дээр төрөл бүрийн малын мах байгаа хэдий ч худалдагчид худалдан авагч хүлээн суух нь олон харагдана. Зарим нь сандал дээрээ налан утсаа оролдож, зарим нь бие биетэйгээ хуучилан, зарим нь бүр зуны халуунд салхи бараадан зогсоно. “Мах аваарай” гэх дуу хааяа нэг сонсогдох ч худалдан авагчдын урсгал тасалдана.

Цөөн хэдэн иргэн махны лангуугаар хэсэн, үнэ асууж, хэсэг бодолхийлсний эцэст хамгийн бага хэмжээгээр авч байгаа нь анзаарагдана. Худалдагчийн хэлсэн үнийг сонсоод нүүр нь барайх ахмад настнууд хэд хэдэн махны лангуунуудыг харьцуулж хамгийн хямдыг нь сонгон авахыг хичээж байгаа харагдана. Мөн иргэд өөрсдийн боломждоо тааруулж нэг, хоёр килограмм мах жинлүүлээд авах нь захын өдөр тутмын дүр зураг болжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2025 оны эцсийн урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх оноос 445.1 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Төрлөөр нь авч үзвэл адуу 5.1 сая, үхэр 5.4 сая, тэмээ 501.3 мянга, ямаа 23.2 сая , хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурчээ.
Мал сүргийн тоо өссөн хэдий ч нийслэлийн захуудад махны үнэ буурахгүй байгаа нь худалдан авагчдын хамгийн их асууж буй асуулт болоод байна.
Үндэсний статистикийн хорооны зургаадугаар сарын 2-ны мэдээллээр, Улаанбаатар хотод нэг килограмм үхрийн ястай мах дунджаар 33 мянгаи 742 төгрөг, үхрийн цул мах 37 мянга 835 төгрөг, хонины ястай мах 27 мянга 666 төгрөгөөр худалдаалагдаж байв.












“МАХНЫ ҮНЭ ӨНӨӨДӨР БУУСАН ҮНЭ МАРГААШ ДАХИАД ӨСЧИХДӨГ”
Баянзүрх захын нэгэн махны худалдаачин хэлэхдээ “Нийлүүлэлт ер нь муу байна. Нэг, хоёр мянган төгрөгөөр буугаад л маргааш нь эргээд өсчихдөг. Хүнгүй үед махны үнэ жаахан буурдаг. Одоо үхрийн ястай мах 32 мянган төгрөг, цул нь 35 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хонины ястай мах 26 мянган төгрөг, цул нь 28 мянга 500 төгрөг. Адууны ястай мах 19 мянга 500, цул нь 21 мянга 500 төгрөг. Ямааны цул мах 27 мянга 750 төгрөгийн үнэтэй байна” гэв.
Тэрбээр махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс мэдэгдэхүйц өндөр байгааг онцоллоо. “Бөөний үнэ өөрөө 23-24 мянган төгрөг байгаа болохоор жижиглэнгийн үнэ буух боломжгүй. Би махаа Дэнжийн мянгаас татдаг. Малчдын зах нээгдсэнээс хойш үнэ бүр өсчихсөн.”
Түүнчлэн өөр нэг худалдаачин махны олдоц, нийлүүлэлт багассан талаар хэлэхдээ “Үхрийн ястай мах 33 мянга, цул нь 35 мянган төгрөг байна. Сүүлийн үед орж ирж байгаа махны нийлүүлэлт багассан. Нөгөө талаас Хятадын худалдан авагчид үхрийн мах их хэмжээгээр авч байгаа болохоор үнэ буухгүй байна” гэв.
Худалдаачдын ярьж буйгаар нийлүүлэлт тогтворгүй байгаа нь үнэ өдөр бүр өөрчлөгдөхөд нөлөөлж байгаа аж.
“МАХНЫ ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭС ХОЙШ ӨДӨРТ ГАНЦХАН ХООЛ ХИЙЖ ИДДЭГ БОЛСОН”
Махны үнэ өссөн нь хамгийн түрүүнд ахмад настан, тогтмол орлоготой өрхүүдэд хүндээр тусч байгааг зах дээр тааралдсан иргэд хэлж байлаа. Нэгэн тэтгэврийн насны иргэн “Тэтгэврийн мөнгөөр амьдрах маш хэцүү боллоо. Би 14 хоногтоо нэг удаа жаахан мах авдаг. Өдөрт ганцхан хоол хийдэг. Манайх гурван ам бүлтэй. Заримдаа цагаан хоол идэхээс өөр аргагүй. Өнөөдөр жаахан хонины ястай мах авахад 50 мянга гаруй төгрөг болчихлоо” гэсэн бол өөр нэг иргэн “Үхрийн мах бараг авч чадахаа байсан. Авсан махаа бүтэн сар хүргэх гэж зарим өдөр тахианы мах иддэг. Нэг өдрийн цалингаар хоёрхон килограмм мах авч байна” хэмээн ярив.
Сурвалжилгын үеэр захуудын үнийг харьцуулахад тодорхой хэмжээний зөрүү ажиглагдсан юм.
Хүчин шонхор захад үхрийн гуя 28 мянган төгрөг, хонины цул мах 28500 төгрөг, хонины ястай мах 26 мянган төгрөг байв. Хархорин захад жижиг үхрийн цул мах 35 мянган төгрөг, жижиг үхрийн ястай мах 28 мянган төгрөг байлаа.
Харин Малчдын захад нэг килограмм мах 22500-24000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа.

Захуудын үнэ хоорондоо бага зэрэг ялгаатай байсан ч иргэдийн хувьд мэдэгдэхүйц хямд сонголт байсангүй. Аль ч зах дээр очсон нэг килограмм үхрийн мах худалдан авахад хэдэн арван мянган төгрөг шаардлагатай болсон нь өрхийн хүнсний зардалд багагүй дарамт болж байна.
Лангууны өмнө зогсох хүмүүсийн ихэнх нь эхлээд үнийг нь асууж, дараа нь хэд хэдэн худалдаачдын үнэтэй харьцуулж байна. Зарим нь авах гэж төлөвлөсөн хэмжээгээ багасгаж, зарим нь үхрийн махны оронд хонины мах эсвэл тахианы мах сонгохоор ярилцах нь сонсогдож байлаа.
Ихэнх хүмүүс хэрэгцээнийхээ хэмжээгээр бус, боломжийнхоо хэрээр мах худалдан авч байгаа нь анзаарагдсан юм.
Ийн зуны дэлгэр цагт махаа хямд үнээр иддэг монголчууд жилийн дөрвөн улиралтай үнэтэй мах хэрэглэдэг болов. Төрөөс махны үнийг бууруулах, иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн мах бүрдүүлдэг ч тэр нь иргэдийн сэтгэл ханамжид нийцэхгүй, үнийн хувьд зах зээлийн үнээс тийм ч хямд биш байдаг болов. Одоо шатахууны үнэ нэмэгдчихсэн, үүнийг дагаад мах тээвэрлэлтийн үнэ өснө. Тиймээс нийслэлчүүд махны үнэ буурна гэдэгт найдалтгүй болсныг ч зарим худалдаачид онцолж байлаа.
3,605.46






















































Зочин 2026-07-21 66.181.176.128
Азийн улсуудын стратегийн хүнсний бүтээгдэхүүн нь цагаан будаа бас туна загас байдаг. Харин манайх мах. Бусад улс энэасуудлаа онцгой анхаардагбол манайх зүгээр л сул тавьчихсан. Төрөөс дэмжих нэрээр баахан хөнгөлөлт өгдөг. Гэтэл эрүүл ахуйн шаардлага нь бараг 0. Шүлхий гарлаа л гэнэ, вакцинд бүрэн хамруулж байгаа эсэхэд нь хяналт байхгүй. Одоо харин амьжиргааны өртөг өндөр байдаг гадаадын улсууд шиг үнээр мах идэх болж байна. Манай өртөг ямар билээ. Үнийн зохицуулалтад нт ШӨЗГ 0.
Нэргүй 2026-07-21 202.55.188.109
малчидын халамжын хасах ноолуур худалдан авалтад зээл олгохгүй болчвол үнэ буурч гольдролдоо орно малчдын халамжын зардал 50/1 харьцаатай байна малчин 1төгрөгийн татвар төлж 50төгрөгийн халамж тэтгэвэр төрийн үйлчилгээ авч буй хэрэг
Нэргүй 2026-07-21 66.181.185.80
зөв бичгийн дүрэм мэддэг орк бну? халамжийн гэж бичнэ! ж, ч, ш гийгүүлэгчийн дараа эм үгийн ий бичнэ!
Нэргүй 2026-07-21 66.181.185.80
малчидын биш ээ, малчдын гэж бичнэ.
Нэргүй 2026-07-21 66.181.181.233
Өнгөрсөн жил Нөөцийн мах бэлтгээгүй гээс энэ жил махны үнэ тэнгэрт хадлаа !
Женко Баттулга эгч дүүстэйгээ нийлээд нөөцийн мах бэлтгэх мөнгий нь аваад ид чихсэн юм гэсэн.!!!
МАЛЧНЫ БОДОЛ ИЙМ БАЙНА 2026-07-21 66.181.176.163
Хотынхон та нар дөрвөн уулынхаа дунд жоом шиг бөөгнөрчихөөд бас хямд мах идэх санаатай юу. ХЯМД МАХ ИДМЭЭР БАЙВАЛ ХӨДӨӨ ГАРААД МАЛ МАЛЛА. МАЛЧИД БИД ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД, ХӨР ЦАСНЫ ЗУЗААНД, ГАН ЗУДАД ХЭДЭН МАЛАА МАЛЛАХ ГЭЖ ХҮЙТЭНД ДААРЧ, ХАЛУУНД ХАЛЖ АМЬДАРДАГ ЮМ. ХӨДӨӨД СУРГУУЛЬ СОЁЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЯМАР БИЛЭЭ. ХЭРЭВ ИЙМ БЭРХШЭЭЛЭЭС АЙГААД ХОТДОО ШИГДЭЭД БАЙВАЛ ХОТЫНХОН ТА НАР ТАХИА, ГАХАЙН МАХ ИДЭХГҮЙ ЮУ. ХЯМД МАЛЫН МАХ БАЙХГҮЙ ШҮҮ.
Ухаалаг Иргэний бодол 2026-07-21 202.55.188.109
малчид бол нийгмийн шаар хэсэг даанч төр санлын худалдан авахаар асар их мөнгө халамж тэтгэвэр ноолуурт нь өгч байгаа юм энэ мал мах зарах санхүүгийн сонирхолгүй болгож байгаагаас махны үнэ өсөж байгаа хэрэг малчид сонгуулийн эрхийг хасвал махны үнэ 1000төгрөг болж хямдарч шудрага үнэ тогтоно
Нэргүй 2026-07-21 202.55.188.88
бэлчээрийн даац хэтрээд улаан шороо боллоо л гээд байдаг ямар учиртай
Нэргүй 2026-07-21 202.126.88.133
Ийм юмнаас болсон, тийм юмнаас боллоо гээд тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ махны үнэ өссөн ганцхан шалтгаан бий. Энэ бол хулгай худлаараа гаарсан МАН. Улс орныг цөлмөж л мэдэхээс удирдах чадвар огт байхгүй. Ийм чадваргүй новшнуудыг зайлуулахгүй бол бид ийм байдалтай байсаар байх болно. Энэ их газрын баялаг, энэ их мал байхад энэ орныг дампууруулсан МАН дайсан
ss 2026-07-21 180.149.98.126
sariin dundaj tsalin 1500$ dollar baihad mah gaigyi bishyy hotiinhon bid malaa osgoh gej chardaidag shyy
Баабар ба лебрал хавгүүд 2026-07-21 66.181.161.73
Юу байна түүгээрээ дайл гэж үг бий гадаад дотоодын жуулчдад махаа борлуулах мөн гадагшаа гаргаж доллар олж баяжих хэрэгтэй
Зочин 2026-07-21 202.126.89.203
Учрал п яа сан махны үнэ бууруулах Нямосор төрийн мөнгөөр хүүгээ лобидож хар зам дэлгэрхаан дахь отог руугаа тавиулсан бна энэ хулгайчидад ард түмнээ бодож бгаа юм алга ард түмээн Непалдья
Нэргүй 2026-07-21 59.153.86.82
ерөнхий сайд Учрал нь зах дээр явж махны үнэ яагаад өсөөд байна учрыг нь олно гэж гайхуулаад байсан хийсэн юм алга бахь байдгаараа . зөвхөн Нямбаатарыгаа зайлуулах гол зорилгоо биелүүлээд л болсон уу .улс орны асуудлыг шийдэж чадахгүй бол МАН. ын байгуулсан ЗГ огроод зайлах нь монголчуудын хөгжил дэвшилд. хэрэг болно . МАН улс орныг тонон хулгайлах хулгайч ,луйварчдын орон зай болсон нэгдэлээс өөр юу ч байхгүй болсон улс төрийн намын үхдэл
Нэргүй 2026-07-21 103.57.94.52
Зөвхөн махны үнэ өсөөд бга юм биш шүү дээ. Төгрөг цаас болоод бна. Гурил 1800-аас 3500, цагаан будаа 2600-аас 6000, ургамлын тос 4000-аас 10.000 болоод бхд малчид амьдархын тулд махны үнэ 15к-аас 30к болох нь зайлшгүй ш дээ. Ядаж арьс ширийг нь урагшаа гаргахыг нь хориглосноос хойш жалганд хаяж, мөнгө болохоо больсон. Туулын зам барина гд 500 тэрбум, шахмал түлш авна, Сэлбэ хотхон барина гээд их наяд, их наядаар нь байгаа мөнгөө хятадад өгөөд бхаар төгрөг цаас болох нь зөв шүү дээ.
Нэргүй 2026-07-21 103.229.122.163
ченжүүд, махны лангууны худалдагч нар л махны үнийг хөөргөж байгаа. Нөөцийн мах ахиухан гардаг бол энэ лалрууд дампуурна ш дээ. Мал махны орон байж мах, сүү хямдхан байх ёстой шүү!!!
сонгогч 2026-07-21 202.9.47.6
МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ НЬ ЗГ- Г ОГЦРУУЛАХАД ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ МӨН. ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР ….!!!
Нэргүй 2026-07-21 103.168.34.208
Хүрэлсүхийн улаан махны ЕС ууд юу ч хийж чадахгүй л гэсэн үг.
Нэргүй 2026-07-21 43.242.242.59
Нямбаатар махны үнийг нэмчихлээ гээд огцруулсан. Гэтэл бахь байдгаараа л байна. Ингэж худлаа ярьж болохгүй
Нэргүй 2026-07-21 202.126.91.110
махны үнийг тогтвортой барих ганц л арга байгаа нь экспортийг бүрэн хориглох юм
Нэргүй 2026-07-21 202.126.88.164
Баабар хэдэн жилийн өмнө монголчууд хямдхан мах идэж байна гээд гуцаад байсан эвэр хошуулаад ёр нь биелжээ
Нэргүй 2026-07-21 103.212.117.225
Зэрлэг Ардчилалыг сонгочоод уйлаад яахав дээ Дулмаа минь
Махны олдоц 2026-07-21 202.9.47.19
Билчээрийн мал жилдээ нэг л удаа өвлийн хүйт эхлэхээр нядалгаанд ордог. Зуднаас болж мал их хорогдсон. Дээр нь өөрийгөө ч хангаж дийлэхгүй байж гадагш нь экспортолж байна гэж махыг ачаад дуусгасан. Үр дүнд нь малчид баяжсангүй, Хүрэлсүхийн дүүгийн компани тэргүүтэй хэдхэн жижиг компани л баяжлаа. Балгаар нь махны үнэ өндөр хөгжилтэй орны түвшинд хүрсэн. гэтэл иргэдийн цалин өндөр хөгжилтэй орны дундаж цалингаас 5-10 дахин бага шүү дээ..
зочин 2026-07-21 103.168.34.13
Үнэ нэмэгдсэн шалтгаан нь цалин тэтгэвэр нэмсэн явдал байх аа
Нэргүй 2026-07-21 66.181.181.233
Женко Баттулга гэдэг Монголын дайсан Оросын тавиул
Нөөцийн мах бэлтгэх ажлыг ганцхан жил булааж аваад л зориуд нэг ч кг мах бэлтгээгүйгээс махны үнэ ийнхүү тэнгэрт хадлаа ш дээ !!! Эргэж хэзээ ч буухгүй шүү !!!
МӨН ХОРЛОГЧИНТЯоЙ ЖЕНКО ШҮҮ !!!
өаөа 2026-07-21 192.82.64.140
Одоо нөөцийн махны нөлөө байхгүй байх. Харин нийлүүлэлт бага байна. Энд юундаа байна гэдгийг бодох хэрэгтэй?