niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:31 UTC Эх: https://news.mn/r/2878357/ 082c7c44e704f226… ← niitlelch.mn руу буцах

АҮЭБЯ:"Бадрах Энержи"-ийн зөвшөөршлийн ажлыг эрчимжүүлнэ

АҮЭБЯ:"Бадрах Энержи"-ийн зөвшөөршлийн ажлыг эрчимжүүлнэ

АҮЭБЯ:"Бадрах Энержи"-ийн зөвшөөршлийн ажлыг эрчимжүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өнөөдөр /2026.07.20/-ийн ээлжит шуурхай хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө. Хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, хэлтэс, харьяа байгууллагуудын ажлын хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон холбогдох мэдээлэлтэй танилцав.

Хуралдаанаар дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,

  • Шатахууны агуулах, савны бүтээн байгуулалт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцыг шуурхай нэгтгэн танилцуулж, шаардлагатай дэмжлэг байгаа эсэхийг тодруулан, хэрэгцээтэй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах. Зээлийн санхүүжилт авч чадаагүй тохиолдолд дараагийн бэлэн компаниудын мэдээллийг Монголбанкинд уламжлах
  • "Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох яамдад санал авахаар яаралтай хүргүүлэх;
  • "Бадрах Энержи" компанитай холбоотой зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  • Цөмийн энергийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхэд бэлэн болгох;
  • Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх салбарын асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангаж, шаардлагатай танилцуулга, мэдээллийг шуурхай боловсруулан бэлэн байдлыг хангах;
  • Төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэн, ажлын үр дүн, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
  •  Салбарын бодлого, чиглэлийн асуудалд онцгой анхаарч ажиллах;
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийг бүрэн хангах;
  • Салбарын сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах.

Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад өгөгдсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, ажлын уялдаа холбоог сайжруулан, үр дүнд чиглэсэн, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Ард түмэн 2026-07-20 66.181.181.233

За тэр харахгүй юү, Монголын Засгийн Газрын шийдвэрийг зад эсэргүүцэж зогсоодог оросын тавиулын Засгий н Газар ажиллаж эхэллээ ! Ард түмэн альны нь дагах вэ ?!

Avatar

Нэргүй 2026-07-20 202.9.40.43

Бадрах Энержийг зогсоож байгальд учруулсан хохирлыг тодорхойлж арилгуул. Өнөөдрийн мөнгө хэрэггүй маргаашийн азжаргал эрүүл байгаль хүмүүст хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.191.150

Бадрах энержигээр Монголоо хордуулахаар бүр шийдчихжээ. Энэ Засаг төр …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж