niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 06:31 UTC Эх: https://news.mn/r/2878393/ e79f0eeecccef3c2… ← niitlelch.mn руу буцах

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав.

Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж буй юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн саналаар хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Аргентиний гавьяат 2026-07-20 180.149.98.126

sar byr 100 myanga ogmoor bainaa

Avatar

zochin urgus 2026-07-20 103.212.162.109

ard tumnee hamgaalj chdhgui huuhdin tuluu yuch hj chdhgui bj odongiin huuli gj hudlaa tuvchijnuj yadgiin umnu hiih yum bhd tolgoi ni hurehgui teneg yumnuud hudlaa oh hurald suusn ner zuuhgeed yadchihsiin

Avatar

Нэргүй 2026-07-20 202.9.40.168

Хүн амаа өсгье гэж байгаа бол энэ хуулийг дэмжих хэрэгтэй. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг айл өрх байна

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.161.235

жэндэржээд эрчүүдээ шоронд хийгээгүй хэргээр нь зориулаад бай хүн ам өсөхгүй гэр бүл болохгүй баахан амаараа хүчирхэг тэнэг хүүхнүүд л үлддэг юм

Avatar

Нэргүй 2026-07-20 103.57.94.122

5 хүүхэл төрүүлж өсгөсөн эхэд 1 зэргийн одон өгмөөр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж