niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:00 UTC Эх: https://news.mn/r/2900945/ 98d4e40efc23f3e4… ← niitlelch.mn руу буцах

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

Нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, нүүрс тээврийн холбоодын төлөөлөл концессын зам өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж байгааг эсэргүүцэн, тээвэрчид тэмцэл эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2026.11.23/ мэдээлэл хийлээ. 


Нүүрс тээвэрчдийн төлөөлөл:

-Зам, тээврийн сайдын тушаал гарч, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх замаар тээвэр хийж байгаа тээврийн компаниудаас гэрээний дагуу нэг ачаа эргэлт тутамд хоёр сая төгрөг авахаар болсон. Тээвэр хийж байгаа автомашинууд тодорхой хэмжээний зардал гаргаад, ерөнхийдөө 500 мянган төгрөгийн ашигтай ажилладаг.

Гэтэл одоо энэ төлбөрийг төлөхөөр нэг удаагийн тээвэр тутамд 1.3 сая төгрөгийн алдагдалтай ажиллах нөхцөл үүсэж байна.

Засгийн газрын болон Зам, тээврийн сайдын тушаалтай холбоотойгоор нийт 100 гаруй байгууллага Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын цаана 10 мянган иргэн, тэдгээрийн гэр бүл байгаа. Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж өгөөч. Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яам энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна.

Засгийн газраас 100 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа талаар мэдээлж байна. Гэтэл энэ нүүрсний 10 хүрэхгүй хувийг төмөр замаар, үлдсэн хэсгийг автомашинаар тээвэрлэдэг. Салбарын сайд авто замыг нээсэн.

Бид энэ асуудлыг гэнэт сэрээд эсэргүүцэж эхэлсэн юм биш. Нийтдээ хоёр сарын турш энэ асуудлыг ярьж байна.

Эдийн засгийн асуудал эрхэлсэн яамны дэргэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан газар байдаг. Энэ байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулж байсан. Тал нутгийн хөгжлийн замын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг байгуулах тушаалын төсөл боловсруулагдаж байтал гэнэт замын хөдөлгөөнийг нээх тушаал гарсан. Үүний дараа нөгөө компаниас 50 сая төгрөг байршуулж, тооцоогоо 3.4 ам.доллараар бодож яв гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнээс болоод Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Зарим нь гэртээ харьж чадахгүй, 10-20 мянгаараа дөрвөн боомтын орчимд 20 гаруй хоног саатаад байна. Гэтэл энэ асуудлыг хэн ч ярихгүй байна. Үүнийг ярих ёстой. Сайд зөвхөн төмөр замын асуудлаа л ярьж байна. Тал нутгийн хөгжлийн замыг тавьсан компанид баярлалаа. Энэ зам ашиглалтад орсноор аваар осол багасаж, жолооч нарын ачаалал буурч, машин техникийн эдэлгээ уртасна. Гэхдээ энэ төлбөрийг төлөх мөнгө тээвэрчдэд алга" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж