Колумб улсын Букараманга хотод болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад оролцсон Монголын шигшээ баг өчигдөр (2026.07.14) эх орондоо иржээ. Энэ удаагийн олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч өрсөлдсөнөөс Монголын багийн таван гишүүн бүгд медаль хүртэж, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлэв.
Багийн нийлбэр дүнгээр Монгол Улс 90 гаруй орноос 13-15 дугаар байр эзэлжээ. Энэ нь Олон улсын физикийн олимпиадын түүхэнд Монголын багийн хүртсэн хамгийн өндөр амжилтуудын нэг бөгөөд анх удаа дөрвөн мөнгөн медаль хүртсэн тохиолдол болсон байна.
Шигшээ багийг МУИС болон ерөнхий боловсролын сургуулийн багш нараас бүрдсэн дасгалжуулагчдын баг бэлтгэсэн бөгөөд багш, сурагчид дотоодын олимпиадын чанар сайжирсан нь энэ амжилтын үндэс болсон гэдгийг онцоллоо.
Монгол Улсаас оролцсон сурагчид:
Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль
Шигшээ багийн ахлагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, МУИС-ийн багш М.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат багш М.Ганбат, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг, Олонлог.exe сургуулийн багш Э.Гүндалай нар шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ
3,605.46
















































Zochin 2026-07-15 66.181.191.177
Баяр хүргэе!
Хөөрхий дөө манай хэдэн хүүхдүүд 2026-07-15 66.181.180.15
ШУхаан нтр гэж цагаа үрэхээ болиод бүгд бөх барилдөө. Эсвэл хулгай хийж сур. Энэ новшийн улсад арай дээр амьдарна шүү. Хайран 10 жил эрт дээрээ наад физик мат гэдэг юм аа хая. Амьдралын том зөвлөгөө өглөө шүү нердүүдээ.
Зөвлөгөө 2026-07-15 66.181.180.15
Та нар ухаантайм чинь 10 хүүхэд барилдахад /эсвэл төрөөс хийхэд/ нэг нь амжилтанд хүрнэ. шагналаа 10 тэнцүү хуваахад бүгд 1 1 өрөө байртай болчихно. Физик хөөгөөд юун байр, баярын бичиг 100к олдвол их юм. Аз таарвал ЕӨКөд үнсүүлээд хэдэн дэвтэр балтай х***а цүнх бэлгэнд авна тэгээл болно доо.
Нэргүй 2026-07-15 66.181.178.166
Борцуулын энгийн ЕБС- д Физик Матемаиик заахаа больсоон хэ хэ 1950 оны үеийн сургалтаар гурилддаг . аа ! харин хувь сургуулиуд бол өөр байгаа шо ! энгийн борцуулын ЕБС д орчин үеийн сургалт , заах арга барил нэвтрүүлэхгүй байгаа нь бодлогоор борцууоын бор зүрхнүүдийг улны хэвээр нь үлдээх санаа байхоо . еэш -н оноог ажиглаарай ! Матиматик физик бол дан хувийн сургуулийн хүүхдүүд . Энэ хэдэн ЕБС -н матиматик ,физикийн багш нартаа давтан орчин үеийн сургалт (тоо бодох) хиймээр юм
Нэргүй 2026-07-15 103.168.34.221
Unendee huviin surguuli mash muu. Gants1 huuhdeeree turuu baridag. Huviin surguuliud dung mash hyalbar tavidag. Huvi bol huuramch
Нэргүй 2026-07-15 202.126.90.148
Нийтээр Боловсролдоо анхаараад байх шиг байхын….Гэвч Нийгэмд гэрэл гэгэээ асахгүйн….
Гадаадад Дооктор хамгаалсан залуус нь Хэл ам Үйл хөдлөлөөрөө бусдыг доромжилж доош хийж явдаг, хэлдэг үгс нь "лүүзэр, фаак, баэк" гэх мэт
Нэргүй 2026-07-15 202.70.41.146
Олон улсын математикын олимпиадад дагуулж яваа багш нар мангар хүүхдийн эцэг эхээс хахууль авч, улмаар тоондоо сайн хүүхдийн бодлогыг мангар хүүхдийнхээр сольж, мангар хүүхдүүд медаль хүртдэг.
зочин 2026-07-15 66.181.188.20
Сайн мэдээ байна. Физик, математик, химийн боловсрол хөгжиж байж л улс орон хөгжинө дөө. Хүүхдүүдэд баяр хүргэе.
Нэргүй 2026-07-15 66.181.186.161
Нөгөө л Хятад,Орос, Энэтхэг, Солонгос,Япон,Иран түрүүлсэн байна лээ. Манай хүүхдүүд сайн байнаа. Улам сайжраарай. Амжилт!