Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, зочид, наадамчин олонд баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо.

“Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх учиртайг хэллээ. Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ.

Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүллээ. “Дэлхийн адууны өдөр”-өөр 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж, Монгол Улс бол дэлхийн адууны орон гэдгийг илэрхийлэн, адууны соёл, өв уламжлалыг сурталчлан таниуллаа. Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан болж, 500 адуу хураан, морьтой болон явган уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион, морин циркийн үзүүлбэр толилууллаа.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

3,605.46






















































Нэргүй 2026-07-13 66.181.184.219
hoshnogon hooloitoi sdaagijn sanaa. delhiin gej shaachihjee
Нэргүй 2026-07-13 66.181.160.98
7\13-нд Дарханаас ирж явтал 61-ийн гарам дээр түгжрэл үүсээд 1,5 цаг таг когслоо!!! Мэргэн удирдагч Күүк тандаа баярлалаа!!!
Нэргүй 2026-07-13 202.9.40.134
секс шопын хиймл эохтнүүд шиг хиймл биенүүд хиймл юм бол хиймл.
Нэргүй 2026-07-13 202.9.40.134
бөөнуургдопинг шааанхужааманжуув уург яаадгийн уургшаарахт хэдн төмр өргөөл жоон юм дорн товоолгоол амьтдыги хуураал уург допинг гараад шалчийсн юмнууд муухай шалчийжмбгаа шүү ингж луйврдх ёсгүй.
Нэргүй 2026-07-13 66.181.178.229
Сансуу боловсролгүй орк. Тэнд нь хэдэн цаг түгжигдэж, утас барихгүй болж, хоол жорлон муу хог. Өөрсдөө цагдаагаар хорьж байгаад түгжрэлгүй явна. цагдаанарын толгой гэж олгой. Хөгжил дэвшилд хэрэгтэй юу хийв ээ.