Тэгш ойн наадамд олон бөх улсын цолонд хүрч, цолоо ахиулдаг. Аймгийн арслан ч гэлтгүй түүнээс доош цолтой бөхчүүдэд боломж гарах тохиолдол бий. 2000 оноос хойших улсын баяр наадамд аймгийн харцага, заанууд улсын цолонд хүрсэн тохиолдол цөөнгүй. Гэхдээ Б.Сундуйжав шиг аймгийн начнаас улсын заан болохыг үзсэн хүн ер үгүй биз. Монголчууд байтугай Завханыхан ч түүнийг ингэж барилдана гэж санаагүй нь лавтай.
Сумын наадамд ч түрүүлж үзээгүй хүүг улсад долоо давна гэж хэн санах билээ. Үеийн үед монгол бөхийн цаг тоонд хэн нэгэн тодордог уламжлалтай. Энэ удаад тэр нь Завханы Улиастайн хүү байжээ.
Б.Сундуйжав хоёрын даваанд улсын өсөх идэр начин Н.Мустафаг давахад бөх сонирхогчид начинг тааруу байлаа гэж бодсон. Ер нь хоёрын даваанд улсын начин цолтнууд олноороо "өнхөрсөн". Гурвын даваанд улсын начин Э.Ванданцэрэнг давахад нь ч төдийлөн анзаарсангүй. Харин дөрвийн даваанд оноолтоор О.Хангай аваргатай таарахад нь хүмүүс ажив. Өнөө цагт О.Хангай аваргыг шуудагнаас тийн дарж, өргөж, шиддэг бяртан ховор. Гэтэл 22 настай, бор хонгор хүү наадамчдыг ангайлгав. Үнэн хүчээрээ тэгж давсан юм чинь орилохгүй байхын аргагүй. Цэнгэлдэхэд түүний орилоон цуурайтсан. Олон ч хүнийг таамгийг сүйдэлж, асуултын тэмдэг ургуулсан.
Хэрэв О.Хангай аварга байсан бол есийн даваанд тэрбээр Б.Орхонбаяртай тунахыг үгүйсгэхгүй.
Тавын давааны ам авах байдал тэр чигээрээ өөрчлөгдөж, урд шөнө дэвжээдийн багш нарын бодож хоносон зүйлс буснив. Бүгд л О.Хангай аваргыг Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын араас ам авч, дээшээ барилдах байх гэж санасан. Гэтэл "дүлий цэрэг" байхыг хэн санах билээ.
Б.Сундуйжав тавын даваанд улсын заан Б.Серикийг давж, улсын начин цолны болзол хангасан. Энэ барилдааны талаар олон хүн зүг зүгийн зүйл ярьж байгаа ч цааш хүүрнэх үйл явдал ганц үнэн билээ.
Зургаагийн даваанд Б.Сундуйжавыг амлах зоригтон олдоогүй. Нэгэнт од нь гийчихсэн, салхилчихсан түүнийг амлах нь амиа хорлосон хэрэг. Улмаар улсын начин цолны болзол хангасан Дундговийн Н.Амгаланбаатар аргагүйн эрхэнд амлаж, Архангайн Ө.Батсуурь, Б.Гончигсүрэн нарыг тунаасан. Сүүлийн хоёр жил зал, танхимд хамгийн сайн барилдаж байсан Н.Амгаланбаатар түүнтэй 49 минут хүч үзээд эцэст нь дийлдсэн. Эрдэнэдалайн залууг олон ч хүн начнаар тогтохгүй гэж байсан ч Б.Сундуйжав гэнэтийн бэлэг барив.
Долоогийн даваанд Э.Оюунболд арслан түүнийг амласан. Шөвгөрөөгүй удсан арслан энэ удаад долоогийн даваа хүртэл явах хувьтай байжээ. Цаг үе өөр болжээ. Завхан аймаг 15 дахь улсын заан цолтноо өлгийдөн авав.
Сум, аймагт түрүүлж үзээгүй хүү улсын наадамд долоо давж, наймын даваанд түрүү бөх Б.Орхонбаярт өвдөг шороодсон юм. Б.Сундуйжавын энэ жилийн амжилт монгол бөхийн түүхэнд тодоор үлдэх нь гарцаагүй.
2023 оны Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн барилдаанд залуу бөх Б.Сандуйжав улсын начин Г.Баасандоржоор тав давж, аймгийн начин цол хүртсэн түүхтэй.
Б.Сундуйжав наадмын торгон ногооноо дэвжээнээ гэнэт тодров. Түүнийг маш гайхалтай ирээдүй хүлээж байгаа нь лавтай. Б.Гончигдамба гарьд бөхөөсөө өөрөө холдсон ч залгамж, халаагаа сайн бэлдэж байгаа бололтой.
3,605.46
















































Зочин 2026-07-13 202.126.91.179
Допингийн даваа гэж нэг том даваа байна даа, гэнэт цоорох ч бас нэг талдаа но-той байх магадлалтай даа
Туйлшрал 2026-07-13 202.126.90.148
Physical Asia нь тэрүүгээрээ Монгол бөх нь энүүгээрээ Зам Мөрөө Хөөвөл зүгээрсэн….Энэ жилийн наадам Солонгос Ёөкд зориулсан мөн Physcial Asia-г хэт дэмжсэн МОНГОЛ ТУЙЛШРАЛ болчихлоо
Завханы Сундуйжав үнэн чадлаараа улсын Заан цол авлаа. 2026-07-13 103.57.94.123
Баяр хүргэе!
Б 2026-07-13 103.10.22.129
Хангайг давсан нь мундаг байна. Бусад нь бол нэг их гайхаад байх сайн байгаа бөх алга даа. 6, долоогийн даваанд бол азтай л байна. Тавын даваа бол дэндүү ойлгомжтой. Нутгийн бөхөө авахгүй хэдэн төгрөгөнд хэвтлээ гээд Казахууд серикт уурлаад л байгаа ш дээ.
Нэргүй 2026-07-13 202.21.108.28
Энэ жил Хангай аварга маань л жаахан сэтгэл гонсойлгов. Ийм хариуцлагатай барилдаанд аймгийн начинд унаж балрав. Ядаж улсын цолтой бөхөд арай өндөр даваанд унасан болч яахав гэж өмнөөс нь бодож баахан халаглав. Хангай аваргыг түрүүлэнэ гэж дэмжин бодож байсан мань мэтийн хацар, б**с хоёр зэрэг улайж, өмнөөс нь жаахан ичив…Гэхдээ яахав бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ.
Нэргүй 2026-07-13 202.126.89.223
байгаа нь тэр
Нэргүй 2026-07-13 103.229.121.66
алнаа бүгдийг нь хага шиднэ
Нэргүй 2026-07-13 66.181.180.203
Хангай чинь 5 давж чаддаггүйшт угаасаа, аз од нь гийж ганц түрүүлээд аварга авсан
Past & Present 2026-07-13 202.126.91.51
за за Монголчууд Өнгөрсөнөөрөө л бахархаж Одоо цагт амьдарсаар….
Хэзээнэээс яг Одоо цагтаа мундаг ажиллаж амьдарцгаах юм болоо хөөрхий …..