Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоолыг баталсан бөгөөд уг санаачилгыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Анхны “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Хүй долоон худагт Түмэн морины парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт арга хэмжээ эхэллээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Түмэн морины парад-д 12,600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна. Мөн БНСУ-ын алдарт "Physical: Asia" шоуны оролцогчид урилгаар хүрэлцэн ирж, Түмэн морины парадад нэгдэн оролцож байгаа нь энэхүү арга хэмжээний олон улсын ач холбогдлыг улам бүр тодотгож байна. “Дэлхийн адууны өдөр” нь монгол адууны үнэ цэнэ, генетикийн өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, адуу дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өдгөө дэлхийд 50 сая гаруй адуу байдгийн 10 гаруй хувь буюу 5 сая орчим нь Монгол Улсад байдаг. Монгол Улс нэг хүнд ногдох адууны тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь монголчуудын адуутай салшгүй холбоотой ахуй, соёлын өвийг илтгэх томоохон үзүүлэлт юм.

3,605.46




















































Нэргүй 2026-07-13 66.181.178.229
Боловсролгүй сагсуу хулгай орк. монгол одоо хөгжлөө юу.
Нэргүй 2026-07-13 103.168.34.24
Bankni hulgaich pop g*** poprsoor l