niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:03 UTC Эх: https://news.mn/r/2877861/ b214949706c63bd0… ← niitlelch.mn руу буцах

Танилц: "Дэлхийн адууны өдөр"-ийн хөтөлбөр

Танилц: "Дэлхийн адууны өдөр"-ийн хөтөлбөр

Танилц: "Дэлхийн адууны өдөр"-ийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2026.07.13/ арга хэмжээ Хүй долоон худагт үргэлжилнэ. Энэ өдрийн онцлох үйл явдал нь "Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт бөгөөд 11:00 цагт эхлэх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан, жороо морьдын шигшээ уралдаан зохион байгуулагдана. "Морьтны соёл", "Монгол адууны соёл" тусгай үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэхээс гадна морьт харвааны тэмцээн, айраг фестиваль, уурга, ташуур шүүрэх тэмцээн зэрэг адууны өв соёл, уламжлалыг сурталчилсан олон төрлийн хөтөлбөртэй байна. Үндэсний их баяр наадмын хүрээнд монгол адуу, морин соёлын өвийг олон нийт болон гадаад, дотоодын жуулчдад сурталчлах цогц арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-13 202.9.40.49

Допингиын шинжилгэ гермндхмйлгжболхгүйманжхужаагуудчнтаньдлабртой допнгүйгаргж луйврдсн өөр өөр улс хийлгх хэргтэй.шүү грмнхудлаагарнжнэрхндээ алдаа шаасн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж