Монгол Улсын Үндэсний их баяр наадам энэ жил дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг дахин татлаа. Ази, Европ, Хойд Америк зэрэг олон бүс нутгийн агентлаг, сонин, мэдээллийн сайтууд Наадмыг Монголын төрт ёс, нүүдлийн соёл иргэншил, үндэсний ондоошлын бэлгэдэл хэмээн онцлон сурвалжилжээ. Наадмын түүхэн үүсэл, "Эрийн гурван наадам"-ын уламжлал, төрийн өндөр дээд зочдын оролцоо, Монгол Улсын олон улсын харилцааны талаар дэлхийн хэвлэлүүд өөр өөр өнцгөөс мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч нэг ижил дүгнэлтэд хүрсэн нь Наадам бол өнөө цагийн дэлхий нийтэд Монгол Улсыг төлөөлөх хамгийн танигдсан соёлын арга хэмжээний нэг болжээ.
НААДАМ БОЛ МОНГОЛ СОЁЛЫН БЭЛГЭДЭЛ
Туркийн "Anadolu Agency" "Чингис хаанаас өнөөг хүртэл: Монгол Наадмын түүх" хэмээх дэлгэрэнгүй нийтлэлдээ Наадмын үүсэл гарлыг тайлбарлажээ. Мөн Чингис хааны үеийн цэргийн бэлтгэл сургуулилтаас эхтэй энэхүү баяр өнөөдөр Монголын хамгийн том үндэсний баяр болон хөгжсөнийг онцолсон байна.
Тус агентлаг хүчит бөх, хурдан морь, сурын харвааг монгол дайчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой байсан гэж тайлбарлаад, уртын дуу, хөөмий, морин хуур, бие биелгээ, хуушуур, айраг зэрэг Монголын нүүдэлчдийн өв соёлыг дэлхийн уншигчдад танилцуулжээ. Мөн Наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн болохыг онцолсон байна.
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ ГАДААДЫН ХЭВЛЭЛҮҮДИЙН АНХААРЛЫГ ТАТАВ

БНСУ-ын "Chosun Ilbo" сонин ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Үндэсний их баяр Наадмын нээлтэд оролцсоныг дэлгэрэнгүй сурвалжилжээ.
Тус хэвлэлд ерөнхийлөгч И Жэ Мёныг Наадмын "хамгийн хүндэт зочин"-оор уригдсан анхны БНСУ-ын төрийн тэргүүн болсон гэж онцолсон байна.
Мөн Монголын талаас морин цэргийн жагсаалаар хүндэтгэл үзүүлсэн тухай мэдээлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Наадмын ёслолыг үзэж, сурын харваа, шагайн харваатай танилцсан талаар онцолжээ.
ЭНЭТХЭГИЙН ХЭВЛЭЛҮҮД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ОНЦОЛЛОО
Энэтхэгийн хэвлэлүүдийн хувьд Наадам нь зөвхөн үндэсний баяр бус, Монгол, Энэтхэгийн харилцааг харуулсан үйл явдал байв.
"Nation Press" агентлаг Энэтхэгийн элчин сайд Атул Малхари Гоцурве Наадмын төрийн ёслолд оролцсон талаар мэдээлжээ. Үүний зэрэгцээ тус улсын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Дорноговийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хоёр улсын стратегийн түншлэлийн гол жишээ хэмээн онцолжээ.
Харин "The Free Press Journal" Монголын түүх, нүүдлийн соёл, Наадмын ач холбогдлыг уншигчдадаа танилцуулж, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлснийг онцолсон байна.
Гэвч тус хэвлэл нийтлэлдээ Монгол Улсын Үндэсний их баяр наадмын зураг биш, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны наадмын гэрэл зургийг ашигласан нь шүүмжлэл дагуулсан юм.
Ийнхүү өөр улсын засаг захиргааны нэгжид зохион байгуулагдсан баярын зургийг Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай мэдээнд ашигласан нь олон улсын уншигчдад буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй юм.
БЕЛАРУСИЙН ХЭВЛЭЛД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНААГ ОНЦЛОВ
Беларусийн төрийн мэдээллийн "BelTA" агентлаг ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн баярын мэндчилгээг нийтэлжээ. Лукашенко мэндчилгээндээ Наадмыг Монголын өвөрмөц соёл, үндэсний сэтгэлгээ, ард түмний эрч хүчийг илэрхийлдэг баяр хэмээн тодорхойлжээ.
Мөн монгол бөхчүүд, харваачид, хурдан морь унасан хүүхэд бүр үндэсний уламжлалын амьд илэрхийлэл болж буйг онцолсон байна.
АНУ ДАХЬ МОНГОЛЧУУД НААДМАА ДЭЛГЭРҮҮЛЭВ

АНУ-ын "Daily Herald" сонин Чикаго хот орчмын монголчуудын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Наадмын талаар сурвалжилжээ.
Тус хэвлэл энэ жилийн баярт 3000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд АНУ-д зохион байгуулагддаг хамгийн том Наадмын нэг болохыг онцолсон байна. Үндэсний бөх, сурын харваа, хурдан морины уралдаанаар дамжуулан Монголын соёл, уламжлалыг хилийн чанадад өвлүүлэн, түгээн дэлгэрүүлж буйг мөн онцолжээ.
Энэ жилийн олон улсын хэвлэлүүдийн сурвалжилгаас харахад Наадмыг зөвхөн уламжлалт спортын тэмцээн бус, харин Монголын төрт ёс, үндэсний дархлаа, нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дахинд сурталчлах томоохон соёлын дипломат арга хэмжээ гэж үзэж байна.
Төрийн тэргүүнүүдийн оролцоо, гадаад дипломат төлөөлөгчдийн хүндэтгэл, Монголын тухай танин мэдэхүйн нийтлэлүүд, мөн дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчуудын зохион байгуулсан Наадмын арга хэмжээ нь энэхүү баяр олон улсын хэмжээнд улам бүр танигдаж, Монгол Улсын эерэг имижийг бэхжүүлэх чухал хэрэгсэл болсоор байгааг харуулж байна.
Эх сурвалж
Anadolu Agency – From Genghis Khan to present day: Story of Mongolia’s Naadam Festival
Chosun Ilbo – President Lee Jae Myung honored at Mongolia’s Naadam Festival
Nation Press – India’s Ambassador joins Mongolia’s Naadam 2026 celebrations in Ulaanbaatar
BelTA – Lukashenko congratulates Mongolian president on Naadam
Daily Herald – Mongolian community gathers for Naadam 2026 festival in Busse Woods
3,605.46






















































Т1 оркууд 2026-07-13 202.9.46.251
Найр наадам, баяр шоу гэхээрээ уургын морь. хөгжил дэвшил, ажил амьдрал гэхээр ургаа хад!!
Нэргүй 2026-07-13 103.168.34.156
чи х***а байж таарна !!! Монголчуудын өв соёлд атаархаж боож үхмээр л байгаа биз чи муу луухааан !!
Нэргүй 2026-07-13 202.126.88.78
Баяр наадам хийснээрээ монгол улс хөгжчихдөг байсан бол өдийд азийн бар боллоо.
Нэргүй 2026-07-13 103.168.34.156
ХИЙХГҮЙ БАЙСНААРАА ТЭГЭЭД ХӨГЖЧИХ ЮМ УУ, ХИЙХГҮЙ ӨДРҮҮД НЬ ЗӨНДӨӨ Л БАЙНА, ЧИ БҮҮ ХҮЦМОЙ ЛУУХААН МИНЬ
Нэргүй 2026-07-13 66.181.179.145
Одоо Казахстаны ерөнхийлөгч Токаевыг наадмаар урьж Казахууд бол Чингэс болон Их Монгол улсын түүхийг өмчлөх гэж оролдоод ямарч нэмэргүй утгагүй гэдгийг нь ойлгуулж ухааруулах хэрэгтэй
Зочин 2026-07-13 202.126.90.52
Чингис хааны үр удам, ойрын хүрээлэл болон Монголын нууц товчоонд казак нэртэй хүн байсан уу? Байхгүй ээ
Нэргүй 2026-07-13 202.9.46.16
ЭНЭ ЖИЛ ҮНЭХЭЭР ДАЖГҮЙ НААДАМ БОЛЛОО. ХУР БОРОО Ч ИХТЭЙ. МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ ГЭДЭГ. ЦААШИД МОНГОЛ УЛС МААНЬ МАНДАН БАДРАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ. ДАНХ ЖОНХУУ ТЭРГҮҮТЭЙ НЯМБА ОТГОНБААТАР МӨНХБАЯС ДУХ НАРА УЯНГА ХИНШҮҮ БААСАН ГЭХ СУГАНЫ ҮСНҮҮДТЭЙ УЛСАА ХОРЛОН СҮЙТГЭГЧ ЭНЭ БҮЛЭГЛЭЛИЙН СҮР ХҮЧ СУЛРААД ЭХЛЭХЭД МОНГОЛ УЛС ӨНДИЙГӨӨД Л ИРЛЭЭ.
Монголд...... 2026-07-13 202.126.91.51
Монголчууд Шоу, Концерт, Найр, Наадамаа ХАЧИН ГОЁ хийдэг шигээ Улс гэрэээ тохижуулж ядааад Эрээн шиг Хот Суурингуудтай болохсоон одоо……. Яагаад Зам нь, Боржуур нь Эвдрээд, Тог, Ус нь тасраад, Хогондоо хөглөрөөд , Зам нь түгжрээд Төр нь Авилгажаад байлын болоооо ????
Нэргүй 2026-07-13 103.168.34.156
ЭРЭЭН ГЭНЭ ҮҮ, ЧИ ӨӨРӨӨ ТЭР ЭРЭЭНДЭЭ ОЧИЖ АМЬДАР, МОНГОЛЧУУД ӨӨР ШҮҮ !!!
Энэ улс 2026-07-13 202.126.91.51
Соёлоро ч Монгол тасархай тасархай….БУСАД ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭЭРЭЭ ХЭЗЭЭ ХӨГЖИНӨӨ ЭНЭ УЛС
Нэргүй 2026-07-13 202.126.90.51
манай наадам өвөрмөц сайхан гэдэгтэй хэн ч маргахгүй хэн ч үгүйсгэхгүй бизээ. Удахгүй зуны улирал дууслаа шүү улс орны ахуй байдал тийм ч сайнгүй л байна шүү . Нөгөө түлш метро эрчим хүчний станц гээд баригддаггүй дуусдаггүй асуудлууд байгаа гэдгийг өглөө бүр цаг дутам санууштай..Сайхан наадаарай…