Колумб Улсын Букараманга хотод зохион байгуулагдсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) өндөрлөж, Монгол Улсын шигшээ баг түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй шилдэг сурагч оролцсон нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван сурагч бүгд медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Тодруулбал, дөрвөн мөнгө, нэг хүрэл медал тус, тус хүртжээ.
Монголын улсаа төлөөлөн оролцсон сурагчид:
- Э.Ичинбат (Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль)
- А.Орхонтуул (МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль)
- М.Мөнх-Оргил (Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль)
- Б.Эрмүүн (Шинэ Монгол сургууль)
- Г.Амармэнд (Дархан-Уул аймгийн Од сургууль)
Шигшээ багийн ахлагч Г.Мөнхбаяр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор М.Отгонбаатар, МУИС-ийн багш М.Ганбат, Монгол Улсын Гавьяат багш Р.Энхбат, ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн захирал Н.Оюунчимэг, ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн багш Э.Гүндалай, Олонлог.exe сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг бэлтгэн оролцууулжээ.
Ийнхүү Монголын шигшээ багийн бүх гишүүн медаль хүртсэн нь олон улсын физикийн олимпиадад үзүүлсэн онцлох амжилтын нэг болж байна. Монголын физикийн шинжлэх ухаан улам бүр хөгжин дэвжиж, дэлхийн тавцанд улам олон амжилтын эзэд төрөх болтугай.
С.УЧРАЛ
3,605.46






















































Нэргүй 2026-07-12 66.181.178.229
Баяр хүргэе ээ!!!
Нэргүй 2026-07-12 202.9.47.85
Физик уг нь их гоё хичээл шүү дээ. Шинжлэх ухааны үндэс юм. Байгалийн үзэгдлийг томъёонд буулгадаг ш/у өөр хаана ч үгүй юмаа
Зочин 2026-07-12 103.145.234.36
Гайхалтай монгол хүүхдүүд