niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 07:04 UTC Source: https://news.mn/r/2877540/ 3e4456c4c2bd577a… ← back to niitlelch.mn

Улсын арслан Б.Орхонбаяр арав давж, даян аварга боллоо

LiveУлсын арслан Б.Орхонбаяр арав давж, даян аварга боллоо

Улсын арслан Б.Орхонбаяр арав давж, даян аварга боллоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Бөхийн барилдааны дөрвийн даваа өнөөдөр 09:00-11:00- цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тавын даваа 11:00 цагт эхэлнэ

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
22 : 48
2026-7-12

Улсын арслан Б.Орхонбаяр даян аварга болов

Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглож, улсын арслан Б.Орхонбаяр арав давж, улсын даян аварга боллоо. Улсын заан Б.Бат-Өлзий ес давж улсын арслан болов. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын начин Б.Түвшинтөгс, Улсын начин Э.Мөнхжаргал, Аймгийн арслан Ө.Батсуурь нар улсын харцага, Аймгийн начин Б.Сундуйжав, Аймгийн арслан Д.Алтанцоож, Улсын начин Л.Энхсаруул нар улсын заан цол хүртсэн бол, улсын заан М.Лхагвагэрэл улсын гарьд боллоо.

21 : 54
2026-7-12

Улсын арслан Б.Орхонбаяр ес давж, улсын аваргын төлөө барилдана

Есийн даваанд Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлаж, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэлтэй тунаж барилдахаар боллоо. 

Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа. 

Улсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлээр ес давж, арслан цолоо баталж ийнхүү арвын даваанд үзүүр түрүү булаалдаж улсын даян аваргын төлөө барилдахаар боллоо. авж, үзүүр түрүү булаалдахаар боллооУлсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлээр ес давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо

Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч, улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа

Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч, улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол ханДархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч, улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаагалааДархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч, улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа

 

19 : 31
2026-7-12

Улсын заан Б.Бат-Өлзий улсын гарьд цолны болзол хангалаа

Долоогийн даваа өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шинээр төрсөн начин, харцагуудад энгэрийн тэмдэг, батламжийг гардууллаа. Мөн Үндэсний их баяр наадамд хурдан морьдоо айрагдуулсан уяач, унаач хүүхдүүдэд бай шагнал гардуулж дууслаа. Ингээд үндэсний бөхийн наймын даваа эхэллээ. 

Дархан аварга Н.Батсуурь улсын арслан Л.Энхсаруулаар найм давж их шөвөгт шалгарч үлдлээ. Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин Б.Сундуйжаваар найм давж, их шөвөгт үлдэв.

Улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Д.Алтанцоожоор найм давж, улсын гарьд цолны болзол хангалаа.

Улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан Э.Батмагнайгаар найм давж улсын гарьд цолны болзол хангалаа. Наймын даваа өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шинээр төрсөн заан цолтнуудад энгэрийн тэмдэг, батламжийг гардуулж байна. 

 

18 : 17
2026-7-12

Дархан аварга Н.Батсуурь улсын арслан Л.Энхсаруулыг амаллаа

Наймын даваанд Дархан аварга Н.Батсуурь улсын арслан Л.Энхсаруулыг, улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин Б.Сундуйжавыг, улсын арслан Э.Батмагнай улсын заан Б.Бат-Өлзийг амлаж, улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Д.Алтанцоож тунаж барилдахаар боллоо.

17 : 12
2026-7-12

Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд өвдөг шороодов

Улсын арслан Э.Батмагнай улсын начин Э.Мөнхжаргалаар, улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан Ө.Батсууриар долоо давлаа. Аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдоор долоо давж улсын заан цолны болзол хангалаа. Улсын начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангав. Улсын арслан Б.Орхонбаяр улсын начин Б.Түвшинтөгсөөр, Улсын заан М.Лхагвагэрэл улсын заан С.Сүхбатаар долоо давлаа. Дархан аварга Н.Батсуурь улсын харцага Э.Дашийг өвдөг шороодууллаа. Аймгийн арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулгаар долоо давж улсын заан цолны болзол хангалаа. 

 

 

16 : 37
2026-7-12

Улсын арслан Ц.Содномдорж улсын начин Л.Энхсаруулыг амлаж авлаа

Долоогийн даваанд бөхчүүд ам авч байна. Тодруулбал, дархан аварга Н.Батсуурь улсын харцага Э.Дашийг,  улсын арслан Ц.Содномдорж улсын начин Л.Энхсаруулыг, улсын арслан Б.Орхонбаяр улсын начин Б.Түвшинтөгсийг, улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Б.Сундуйжавыг, улсын арслан Э.Батмагнай улсын начин Э.Мөнхжаргалыг, улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан Ө.Батсуурийг амлан авлаа. Улсын заан М.Лхагвагэрэл улсын заан С.Сүхбатыг, улсын заан Д.Хүдэрбулга аймгийн арслан Д.Алтанцоожийг тус тус амлаж авлаа. 

 

15 : 24
2026-7-12

Аймгийн арслан Д.Алтанцоож улсын харцага цолны болзол хангалаа

Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Өсөхбаяраар, улсын арслан Ц.Содномдорж улсын арслан Э.Баасанжаваар, улсын арслан Э.Батмагнай улсын заан Т.Бэгзсүрэнгээр, улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан А.Наранмандахаар, аймгийн арслан Ө.Батсуурь цэргийн заан Б.Гончигсүрэнгээр тус тус зургаа давж шөвгийн 16-д үлдлээ. 

Аймгийн арслан Д.Алтанцоож  аймгийн арслан Б.Шаравдоржоор зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Улсын начин Э.Мөнхжаргал аймгийн арслан Э.Мөнхбаатраар, улсын харцага Э.Даш аймгийн арслан Н.Намнансүрэнгээр улсын заан Б.Бат-Өлзий цэргийн арслан Г.Жамбалдоржоор тус тус зургаа давлаа. Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Х.Наранбаяраар зургаа давж шөвгийн 16-д үлдэв. Улсын начин Л.Энхсаруул аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Улсын заан Д.Хүдэрбулга аймгийн арслан Г. Төрмөнхөөр зургаа давлаа. Аймгийн начин Б.Сундуйжав аймгийн арслан Н.Амгаланбаатараар зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Улсын заан С.Сүхбат улсын начин Б.Сосорбарамаар зургаа давж шөвгийн 16-д үлдэж зургаагийн даваа өндөрлөлөө. 

14 : 54
2026-7-12

улсын арслан Э.Батмагнай улсын харцага Т.Бэгзсүрэнг амаллаа

Зургаагийн даваанд бөхчүүд авч байна. Тодруулбал, Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Өсөхбаярыг, улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Э.Баасанжавыг, улсын арслан Б.Орхонбаяр Х.Наранбаярыг, улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Б.Номиндалайг, улсын арслан Э.Батмагнай улсын харцага Т.Бэгзсүрэнг, улсын заан Б.Бат-Өлзий цэргийн арслан Г.Жамбалдоржийг, улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан А.Наранмандахыг тус тус амлаж авлаа. 

13 : 31
2026-7-12

Улсын начин Б.Сосорбарам цолоо батлав

Тавын даваанд цэргийн арслан Г.Жамбалдорж, Улсын харцага Н.Золбоогоор тав давж улсын начин цолны болзол хангалаа. Улсын заан Б.Серик аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодов. Аймгийн хурц арслан Б.Номиндалай олон жил хичээсний эцэст улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Улсын начин Б.Сосорбарам цолоо баталж, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэлээр тав давлаа. 

Тавын даваанд тунасан цэргийн заан Б.Гончигсүрэн аймгийн арслан М.Баяржавхланг давж, улсын начин цолны болзол хангалаа.

 

13 : 00
2026-7-12

Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн хурц арслан  Б.Номиндалайг амлав

Дөрвийн даваа өндөрлөж, бөхчүүд тавын даваанд ам авч байна. Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихыг, Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн хурц арслан  Б.Номиндалайг амлав. Улсын арслан Б.Орхонбаяр улсын харцага Д.Бат-Эрдэнийг, Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Л.Даваажамцыг, Улсын арслан Э.Батмагнай Улсын начин Д.Цэрэнтогтохыг  амлалаа. Улсын харцага Н.Золбоо тавын даваанд нутгийнхаа бөх цэргийн арслан Г.Жамбалдоржийг амлаж олны хайрыг татсан Хүрээмаралын аав, хүү хоёр улсын начин цолыг гэтлэх боломж бүрдлээ. 

10 : 26
2026-7-12

О.Хангай аварга наадмаа эрт өндөрлүүллээ

Улсын аварга О.Хангайг аймгийн начин Б.Сундуйжав давлаа. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Б.Сундуйжав нь 43 минут барилдсаны эцэст аваргаар дөрөв давав. 

 

09 : 59
2026-7-12

Улсын арслан Ц.Бямба-Отггон өвдөг шороодлоо

Улсын арслан Ц.Бямба-Отгон өвдөг шороодлоо. Түүнийг цэргийн заан Б.Гончигсүрэн давав.

Ц.Бямба-Отгонг энэ жил сайн барилдаж, аварга болно гэж нутгийн зон олон нь хүлээж байсан юм. 

Энэ жилийн наадамд Өвөрхангай аймгийн улсын цолтнууд доор даваанд унаж, тааруу барилдлаа.  

08 : 55
2026-7-12

Улсын заан Б.Пүрэвсайхан өвдөг шороодлоо

Хүчит бөхийн дөрвийн даваа эхэллээ. Энэхүү даваанд улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид өвдөг шороодов. Б.Пүрэвсайхан зааныг олон хүн энэ жил цолоо батлах, ахиулах байх гэж хүлээж байсан юм. Дөрвийн даваанд Улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан М.Баяржавхланд өвдөг шороодов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

3 "ХОР"-ООС СЭРГИЙЛЭЭД, ТӨЛӨВ ТӨВШИН АМЬДАРВАЛ БҮХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ БҮТЭХ ЗАМ НЬ ШУЛУУДАНА 2026-07-12 66.181.176.163

ЗӨВЛӨГӨӨ: Гурван “ХОР”-оос сэргийл.1/Идээний дээж нэртэй “ХОРТ УНДАА” архи. Манай олон сайн бөх энэ ундаанаас болж бурханаас заяасан насаа насалж чадаагүй.2/”ХОРТ МОГОЙ”.Хүн муутай хүнийг манай ахмадууд “хар дотортой хүн” гэдэг юм.Хар дотортой хүмүүсийн элдэв муу хэл амыг бүү тоо. Сэтгэл санаагаар унагах гэж цаашид ч тэд оролдоно. 3/”ХОРТ БОДИС”. Допинг бол 3 хор дотроос хамгийн аюултай нь. Санаатай өөрийг чинь өртүүлэх, өөрөө болгоомжгүйгээс өртөнө.

Avatar

Цагааннуур сумын Зэлтэр САА-н ахмад тариаланч ГҮРСОРОНЗОН ГОМБОСҮРЭН. 3 "ХОР"-ООС СЭРГИЙЛЭЭД, ТӨЛӨВ ТӨВШИН АМЬДАРВАЛ БҮХ ЗИРНЭ 2026-07-12 66.181.176.163

ЗӨВЛӨГӨӨ: Гурван “ХОР”-оос сэргийл.1/Идээний дээж нэртэй “ХОРТ УНДАА” архи. Манай олон сайн бөх энэ ундаанаас болж бурханаас заяасан насаа насалж чадаагүй.2/”ХОРТ МОГОЙ”.Хүн муутай хүнийг манай ахмадууд “хар дотортой хүн” гэдэг юм.Хар дотортой хүмүүсийн элдэв муу хэл амыг бүү тоо. Сэтгэл санаагаар унагах гэж цаашид ч тэд оролдоно. 3/”ХОРТ БОДИС”. Допинг бол 3 хор дотроос хамгийн аюултай нь. Санаатай өөрийг чинь өртүүлэх, өөрөө болгоомжгүйгээс өртөнө.

Avatar

Нэргүй 2026-07-12 103.212.118.240

Батмагнай нэг л шийдэмгий бус барилдлаа.Өнгөрсөн наадмаар гар ачаа мэх ээр олон давсан. Энэ жил ер хийсэнгүй. Өрсөлдөгч нь хариу мэх бэлдсэн байх гээд болгоомлов уу яав. Хийж байгаа мэхнүүд нь даацтай болж өгсөнгүй.ӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ТААРУУ БАЙВ.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа:Энэ жилийн наадам аваргатай, арслантай, заантай, харцагатай, начинтай сайхан наадам боллоо 2026-07-12 103.212.118.240

Орхонбаяр өөртөө их итгэлтэй барилдлаа. Бүх өрсөлдөгч бөхөө өөрөө мэх хийж давлаа. Өмнө нь тэр заримдаа барьц авах гээд дайраад, заримдаа барьц өгөхгүй гээд зугтаагаад байдаг байсан. Энэ удаа тогтуун барилдлаа. ХАРВАЖТТАХИМДАХ, СУЙЛАХ, ШУУДАГНЫ БАРЬЦНААС ХӨӨЖ ТҮРЭХ, ХАВСРАХ МЭХҮҮДИЙГ ХИЙЖ ДАВЛАА. ӨСӨХ-ИРЭЭДҮЙ БАГШ НЬ САЙН ЗӨВЛӨӨ БИЗ.МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙТАЙ, АРВИН УРГАЦ АВДАГ ЦАГААННУУР СУМЫН УУЛ УС, ТЭР ДУНДАА ЭРДЭНЭ ВАНГИЙН ТАМГИЙН ХООЛОЙН УУЛС, СЭЛЭНГЭ МӨРӨН НЬ ТҮШЭЭ БИЗ

Avatar

Нэргүй 2026-07-12 66.181.185.80

аварга хүн тахимаа өгсөн тохиолдол өмнө нь өндөө л гарсан. юм үзээгүй юм шиг Батсуурьт зусардаап л постлоод байгаа хүмүүс байх юм. нэг авгай юу гэнэ вэ, их ухааны хүн ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2026-07-12 202.126.91.51

Хамгийн Арчаагүй Зан Халхуудад байдаг нь үнэн.

Avatar

Зочин 2026-07-12 202.21.107.27

Энэ жил Хангай аварга маань л жаахан сэтгэл гонсойлгов. Ийм хариуцлагатай барилдаанд аймгийн начинд унаж балрав. Ядаж улсын цолтой бөхөд арай өндөр даваанд унасан болч яахав гэж өмнөөс нь бодож баахан халаглав. Хангай аваргыг түрүүлэнэ гэж дэмжин бодож байсан мань мэтийн хацар, б**с хоёр зэрэг улайж, өмнөөс нь жаахан ичив…Гэхдээ яахав бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2026-07-12 202.126.91.197

Хангайн эрүү хэл л сайн ажиллаж хэрүүл л сайн хийхээс өөр юмгүй бөх шүү дээ.

Avatar

зочин 2026-07-12 49.0.139.28

Батсуурь яагаад тахимаа өгчихөв ккк

Avatar

Нэргүй 2026-07-12 122.201.31.8

Одоо тэгээд ДОПИНГ-н асуудал нь яах юм болдоо?

Avatar

Нэргүй 2026-07-12 202.126.90.148

Бат-Өлзий түрүүлчээсэй одоо 🙏🙏🙏

Avatar

Зочин 2026-07-12 202.126.88.197

Хэтэрхий олон бех, хоцрогдсон дурэм ( цаг гаруй барилдах , дархан аварга нь ч тахимаа егех гэх шиг,) естой балай, залхаасан юм. Хаалт узэх тэнхээгуй болохнээ !!!

Avatar

Нэргүй 2026-07-12 202.9.40.134

Нарьд нарт баяр хүргье. Сундуйжав гэдэг бөхийн мэдэхгүй юм. Яаж барилддаг байсан юм бэ

Avatar

Нэргүй 2026-07-12 202.9.47.85

Сундуйжав Номиндалай хоёр бараг допинг байхаа. Өмнө нь ч холбогдож байсан Цонх үeэ тааруулчихав уу яав ..

Avatar

Нэргүй 2026-07-12 66.181.188.178

Xaxaxa

Avatar

Нэргүй 2026-07-12 66.181.186.161

Ам авахуулж байгаа гэж ингэж нэг хүн дээр 20-30 минут болдгийг зогсооё оо. Нэр уншиж дуудаж байхаар самбар дээр сонгуулаач ээ. Үзэгёид, ард түмнээ хүндлээч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж