Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн цагаан тугийг цэнгүүлснээр Монгол төрийн албан ёсоор эхэллээ.

Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
-Эрхэм хүндэт ард иргэдээ, Монгол ахан дүүсээ, Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт эрхэм зочдоо,
Эцэг тэнгэр ивээлээ хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүч дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр Монгол түмний Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Өндөр дээд язгуур Хүннү гүрнээс эхтэй Монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв, Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, эрх чөлөөний манай ард түмний их баяр цэнгэл, сүр жавхлант ёслол билээ.
Дэлхийд хосгүй Монгол наадамдаа тэнгэрийн энгээр ухаанаа цэлмэж, талын энгээр сэтгэлээ баясган суугаа наадамчин олон түмэн, эрхэм зочиддоо Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж байна. Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт манай сайхан оронд зочлон ирж, манай ард түмний баяр дээр баяр нэмсэн БНСУ-ын эрхэм Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид та бүхэнд Монголын ард түмний өмнөөс баяр хүргэж, манай төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ түүх, соёл төрт ёсны уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2000 жилийн өмнөөс Төв азийн цээжинд төрт улсаа байгуулж, тулгар төрөө мандуулж, түүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа бадраан дурсгасан бахдам сайхан түүхтэй билээ.
Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө, дорнийг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтөний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай билээ.

Өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Морин хуурийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр хэвлүүлэх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааны музейг байгуулж, Хар зүрхний хөх уулыг төрийн тахилгатай болгосон билээ. Мөн үеийн үед шүтэн дээдлэх Эзэн Чингис хааны төрийн Хасву тамгийг Чингис хаан музейд залж, Монгол түмнийхээ их шүтээн болголоо. Эзэн богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил Монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, хийморь хайрлаж ирсэн билээ. Нэгэн жаранд ганц тохиох гал морь жилд Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна. Эртний түүхт эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа бахархам үйлсийг зуун зуунаар өртөөлөн түүчээлсэн Монгол түмэндээ Мөнх тэнгэрийн хүчин дорж эвийн хүч сэтгэлийн хат, ухааны ураар даян дэлхийг түвшитгэн энхжүүлж Их Монгол Улс байгуулагдсан түүхт 820 жилийн тэгш дүүрэн ойн мэндийг өргөн дэвшүүлж байна. Эрхэм хүндэт морьтон монголчуудаа, монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтөний түүхэнд сүр хүчээ мандуулж, суу алдраа мандуулахад Монгол адуу онцгой үүрэг гүйцэтгэсэн. Монгол хүн монгол морь хоёр амь нэгтэй билээ. Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрлөхтөний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдолыг сурталчах зорилгоор Монгол Улс "Дэлхийн адууны өдөр"-ийг санаачилсныг НҮБ-ийн ерөнхий ассасблей Үндэсний их баяр наадмын өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал бий болгож байгаад Төрийн тэргүүний хувьд баяртай байна. Монголын төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай

Миний монголын ард иргэдээ,
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгадаг дэлхийд хосгүй Монгол наадам есөн хөлт цагаан тугаа мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мандуулж, хөрст дэлхийг хуурын эгшгээр хөгжөөж хүн ард уул усаа баясган өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү Монгол төрийн наадам эхэлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ хүй мандлаа дүүргэж, арамгаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчим сум хөх тэнгэртээ эсгэрч, саруул ухаант өндөр заяат миний монголын ард түмэн хотол олноороо дэлгэр сайхан наадаарай. Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө бадарч, монгол түмний заяа буян өнө мөнхөд дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтуай. Уухай, уухай, уухай




































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,605.46






















































Зочин 2026-07-11 103.145.234.36
Монгол улс үүрд мандан бадрах болтугай.
Нэргүй 2026-07-11 103.168.34.24
Bankni hulgaichaaaa
Зочин 2026-07-11 103.145.234.36
Тэнэгт АН-ын хулгайчаа
Нэргүй 2026-07-11 103.168.34.24
Bankni hulgaich nuurnii hulgaich bas goy s*****g pop pzdadaaa
Нэргүй 2026-07-11 202.9.47.85
Элбэг шиг туг тойроод дэвээд гүйчих байх гэж айлаа шд. Дажгүй ээ нээлт боломжийн дажгүй л боллоо. Хүүкийн сүүлчийн наадмын нээлт гэхэд сайхан даруухан төрийн хүн шиг л байлаа ок.
zabcaplaga. 2026-07-11 202.9.46.81
– mongol ylcuun tuluu zytgue ; –
Нэргүй 2026-07-11 66.181.178.212
уухай хурайгийн ялгааг мэддэггүй л бна
Зочин 2026-07-11 66.181.160.64
Наадмын нээлт үнэн төгс,гое схан боллоо
Zochin 2026-07-11 202.9.40.147
Наадмын нээлт үнэхээр тасархай гоё,сайхан боллоо.доо. баярлалаа
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужаөманж үлгрээр эзлн л гнэ шүү.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
х***а манжууд.хужааманж малгайг шааж х***а манж үлгрээх эзлх гэж шааж.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
х***а манжууд.хужааманж малгайг шааж х***а манж үлгрээи эзла гэж шааж.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужөаманжуув монглд орж ирээдмонглын ахуй амьдлыг хулгайлж шаасн.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хулгайлж наадм шаацн.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хүний амьдрлаар
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманжууд хүнийюмаар хүүдгнжхүний нутагт эзн сууцн хүний
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманжууд тооны олноор хулгай шааж.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужаад ямар алт бн гэх биш хужааманжууд монглд орж ирж нүүдэлчдын хэрглдг бсн алтыг хулгайлж авч хужааманжууд хулгайгаар хэрглж.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хулгайд алдсн юм хулгайчиынх л болдг.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
тэгээл хужааманжууд хулгай шаасн бол хужааманжуудынх л гэсн үг.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
түрүйний бөөс хужааманжууд муухай муухай манжхужаа царайтуудбасхувцсаа хулгаышааж болсгж.хулгайгүй юмбхгүйшд.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
дуграг дуррагч оройтой манж чин малгайнууд шаасаар
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
дуграг дуррагч оройтой манж чин халгайнуул оаасаар
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хттадуудмонгл хольж хутгасн бүжг ёстой бантн шааж бн аа тэнгрлтэй хэдн хужааманжуудыг шаацн.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
яаанаа нээлт тэр чигээрээ хитад бүжиг шаачлаа.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманжууд худлаа энд тэндийн нутиын нэр хэлээд шаагаад бдгийн.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманж.уртындуугжнэг зовцн зовлнбнаа уйлаад бгаамуу. гунглаад гуншаад бгаамуу ёстой тамтай.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманж муу юмыг дарн сөнөөж бж яллтыг бгуулдг.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
муу юмыг ларж бхгүй бол нэг хөөрийн бол аюултай шүү хужааманжууд.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хужааманжууд сайн дарж бхгүй бол хөөрөөд тнгриынамьтнгжшаахвийдэ.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
эвлээд яаах дээ хужаанууд толгойд шаахийнболхитадманжуд толгойд шаагаадхужааманжуудтнгрт бгаа хужааманжууд худлаа хөөрөөд шаагаад.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
бас тэнгр мэнгр ярьчнаа.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
баахн хитад шувууны өд л шааж орж ирээд бхийн.
Нэргүй 2026-07-11 202.9.40.59
хитад манжууд хитад шувууны өдөөр хитад малгайгаа бүүр зохиогоод шаагаад бхийн.хитадманжууд зохирхдоо худлаа шаахдаа сайн шдэ.
Cry 2026-07-11 202.126.91.51
Хотын замууд нь эвдэрхий, Ус зайлуулах Системгүй, Айлууд нь Халуун усгүй, Тоггүй, Зориулалтын Замгүй байж баахан Суррон, Скүүтэр давхилдаад Аюултай Хот 🥺🥺🥺