04.09.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Хойд Солонгос АНУ-ын газар нутгийн хаана ч хүрэх чадвартай устөрөгчийн бөмбөгтэй болжээ.
Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөгтэй болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв. Тус агентлаг энэ амралтын өдөр эрдэмтдийн шинээр гаргаж авсан устөрөгчийн бөмбөгтэй танилцаж буй удирдагч Ким Чен Уны зургийг цахим сайтдаа нийтэлжээ. Хойд Солонгос улс өнгөрсөн сард шинээр үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужинг Япон руу хаясан билээ. Тэгвэл энэхүү пуужинд дээрх устөрөгчийн бөмбөгийг суурилуулахаар төлөвлөж буй талаар албаныхан өгүүлэв.
Шинээр үйлдвэрлээд буй уг баллистик пуужин 10 мянган км зайнд тусч, АНУ-ын газар нутгийн хаана ч хүрэх чадвартай гэнэ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.