Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 23/DW/. АНУ-ын Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас хамгийн цөөндөө 258-ыг нь авснаар 1992 оноос хойш тус танхимд хамгийн олон төлөөлөлтэй болжээ.
Ням гарагт тус намын гишүүн Чак Хаббард саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар Бүгд найрамдах намын гишүүн Виржиниа Фоксыг ялах нь тодорхой болжээ. Одоогоор дөрвөн тойрогт ялагчийг хараахан тодруулаагүй байна.
“Энэ зуунд аль ч нам Конгресст авч байгаагүй олон суудлыг авснаар Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан олонх боллоо” гэж тус танхим дахь АН-ын бүлгийн дарга Хаким Жеффрис мэдэгдлээ.
Хамгийн сүүлд тус нам 1992 онд 258 суудал авч байсан бол 2008 онд 257 суудал авчээ. Харин бүгд найрамдахчууд 2015-2021 онд Төлөөлөгчдийн танхимд 247 суудалтай байсан нь хамгийн өргөн төлөөлөл юм.
Энэ сарын 3-нд болсон парламентын завсрын сонгуульд Ардчилсан нам Сенатын 100 суудлаас 56-г нь авсан бөгөөд Аляск, Техас, Канзас, Айова, Охайо, Өмнөд Каролина, Миссисипи зэрэг бүгд найрамдахчууд давамгайлдаг муж улсуудад ялалт байгуулсан нь дуулиан тарьсан билээ.
Түүнээс гадна, 1998 оноос хойш анх удаагаа Аляск муж улсын захирагчаар АН-ын гишүүн сонгогдлоо. Жонатан Крайсс-Томкинс 51 хувийн санал авснаар БНН-ын хэдэн хэдэн өрсөлдөгчөө ардаа орхисон юм.