niitlelch.mn
2026.11.23 · ikon.mn · А.Ням-Өлзий, iKon.mn

У.Хүрэлсүхийг "буусны" дараах МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар юу яригдав

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, авлигын хэрэгт холбогдсон нэр хүндээ сэргээлгэнэ хэмээсэн нь өнгөрсөн хугацааны хамгийн дуулиантай мэдэгдэл байв. Энэхүү мэдэгдлийн дуулиан хийгээд үүнээс үүдсэн үйл явдал өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилснийг бэлхнээ санаж байгаа биз ээ. Тэдгээр үйл явдалтай зэрэгцэн "Одоо яах билээ" гэдэг бодол улс төрч болгоны толгойд эргэлдсэн нь гарцаагүй. Ийн бодохоос ч аргагүй нөхцөл байдлын өмнө ирсэн улс.  Хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг өмнөх жилийнх нь арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө товлоно гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийн онцгой нөхцөл байдалд хуулийн хугацаанаас өмнө сонгуулийн товыг тогтоох шаардлага үүсээд байгаа юм.  Энэ шаардлагын хүрээнд УИХ-д суудалтай улс төрийн намуудаас МАН дараагийн алхмынхаа талаар хамгийн түрүүнд ярилцаж эхэлжээ. Тэдний намын Удирдах зөвлөлийн хурал Ерөнхийлөгчийг "буусан" орой төрийн ордонд болсон юм. Тус хурлаар ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох шийдвэр гаргасан. Гэхдээ шинээр томилогдсон Засгийн газрын гишүүнийг одоогоор УИХ-д танилцуулаагүй байгаа юм.  Мөн энэ хурлаар өөрийнхөөс илүүтэй сөрөг хүчнээс нэр дэвшигчид анхаарал хандуулж, нэр бүхий хүмүүсийн дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай яригдсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ. Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөлөөр яригдсан энэ асуудал өнгөрөгч амралтын өдөр Их тэнгэрт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар үргэлжилсэн байна. Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллагуудын болоод МАН-ын дотоод судалгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал хамгийн өндөр улс төрчөөр МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэрлэгдээд буй.  Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүлгийн хурлаас Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Гэвч бодит байдал дээр эрх баригч намд үүсээд буй хагарлыг эхлүүлсэн, УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй, Ерөнхий сайдаас огцорсон гэхчлэн төрийн тэргүүнд нэр дэвшүүлэхээс татгалзах хангалттай шалтгаан Г.Занданшатарт байгаа тул түүнийг дэмжих нь юу л бол.  Ямартай ч Их тэнгэрт болсон бүлгийн хурлаас төрийн тэргүүнд нэр дэвшигчээ ард түмнээсээ асууж тодруулна гэх "поп" шийдвэрт хүрсэн гэдэг хариултыг МАН-ынхны зүгээс өгөөд байгаа. Мөн бүлгийн хуралд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулах дээр санал нэгдэцгээсэн гэж байгаа ч түүнээс ч өмнө хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулах хувилбар ч яригджээ.

Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, авлигын хэрэгт холбогдсон нэр хүндээ сэргээлгэнэ хэмээсэн нь өнгөрсөн хугацааны хамгийн дуулиантай мэдэгдэл байв. Энэхүү мэдэгдлийн дуулиан хийгээд үүнээс үүдсэн үйл явдал өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилснийг бэлхнээ санаж байгаа биз ээ. Тэдгээр үйл явдалтай зэрэгцэн "Одоо яах билээ" гэдэг бодол улс төрч болгоны толгойд эргэлдсэн нь гарцаагүй. Ийн бодохоос ч аргагүй нөхцөл байдлын өмнө ирсэн улс. Хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг өмнөх жилийнх нь арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө товлоно гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийн онцгой нөхцөл байдалд хуулийн хугацаанаас өмнө сонгуулийн товыг тогтоох шаардлага үүсээд байгаа юм. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://ikon.mn/opinion/3rvh · Архивласан: 2026.11.23
🗎 Архивлагдсан хувь (2026-11-23) · 222ac766f113dd4b…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.