niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:30 UTC Эх: https://news.mn/r/2877098/ ab26c2f0f0f5400d… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: No Brand брэндээс илүү хэрэглэгчийг чухалчилдаг

Сурвалжлага: No Brand брэндээс илүү хэрэглэгчийг чухалчилдаг

Сурвалжлага: No Brand брэндээс илүү хэрэглэгчийг чухалчилдаг

БНСУ-ын Emart компанийн private label (дотоод брэнд) болох “No Brand” өнөөдөр /2026.07.10/ Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны салбар дэлгүүрийнхээ үүдийг нээлээ. "Брэндээс илүү хэрэглэгч чухал" гэсэн үзэл баримтлалыг баримталдаг тус сүлжээ нь өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг энгийн, чанартай, боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог. Монгол дахь анхны салбар нь Яармаг дахь UB Autocom худалдааны төв City Hall-д байрлаж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол, БНСУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон бизнесийн салбарын зочид оролцож, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

МОНГОЛЫН БАРААГ БНСУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ШИНЭ БОЛОМЖ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Худалдааны салбар нь манай улсын ДНБ-ий 11 хувь, нийт ажиллах хүчний 21 хувийг бүрдүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт, франчайзын гэрээнүүд нь үйлчилгээний шинэ соёл, чанартай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн зэрэгцээ эрүүл өрсөлдөөнийг бий болгож байна. Саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан хамтын ажиллагааны нэг чиглэл нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар байсан. Энэ хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ‘No Brand’-ийн сүлжээгээр дамжуулан БНСУ-ын зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж байна" гэв.

МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ЧАНАРТАЙ, БОЛОМЖИЙН ҮНЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮРГЭНЭ

Emart компанийн гүйцэтгэх захирал Хан Чэ Янг:

-Арван жилийн өмнө Монголд анхны Emart дэлгүүрээ нээж байсан бол өнөөдөр No Brand-аа танилцуулж байна. Бид Солонгосын жижиглэн худалдааны тэргүүлэгч компани. Цаашид Монголын хэрэглэгчдэд чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр хүргэхийн зэрэгцээ Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргахад хамтран ажиллана гэлээ.

21 АЙМАГТ 100 САЛБАР БАЙГУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬСАН

"Скай Хайпермаркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа:

-No Brand нь брэндээс илүү хэрэглэгчийг эрхэмлэсэн дэлгүүр. Бид чанартай үйлчилгээ, эрүүл хүнсийг эрхэмлэж, цаашид дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран No Brand-ийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Эхэндээ гурван салбар нээхээр төлөвлөж байсан ч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн таван салбар нээхээр шийдвэрлэсэн. Цаашид Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт болон 21 аймагт нийт 100 салбар дэлгүүртэй болох зорилт тавьсан. Дараагийн салбарууд Баянзүрх дүүргийн Цайз зах болон Модны 2-т нээгдэнэ.

"Скай Хайпермаркет" ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг:

-Өнөөдөр нээлтээ хийж буй City Hall салбар нь 500 орчим ам метр талбайтай. Яармагт Emart-ын томоохон салбар байгуулахаар төлөвлөж байгаа учраас одоогоор No Brand-ийн салбараа энэ хэлбэрээр ажиллуулж байна. Долдугаар сарын 28-нд Emart-ийн 10 жилийн ойгоор дахин шинэ салбаруудаа нээхээр төлөвлөсөн. No Brand нь Emart-ийн өөрийн хөгжүүлсэн private label брэнд бөгөөд үүгээр дамжуулан Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах шинэ боломж бүрдэж байна.

НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА

Нээлтийн хүрээнд долдугаар сарын 10-29-ний өдрийг хүртэл худалдан авагчдад дараах урамшууллыг санал болгож байна.

  • 108 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 1000 хэрэглэгчид 150 литрийн багтаамжтай том эко тор;
  • 38 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 5000 хэрэглэгчид 18 литрийн багтаамжтай эко тор бэлэглэх аж.

Чанар, боломжийн үнийг хослуулсан No Brand Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, цаашид салбарынхаа тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Монглд гажигихужааманжсбодлгын гажиг хужаааманж хэмнлд байхаа туйлдтлаа залхж бн шүү п**а.өвчтэй хогнууд.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Монглыг хитадманжаас чөлөалхгүй тохилолдлд монгл хэзээ өөдхгүй хитадманжуудд хамг гай бгаанюм.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Баыядуудыг хитадууд манж хитадууд гар хөлөө болгодог хитадманж бодлго гүйцэтгэгч тэгхээр монглын бодлгоороомонглбиш. хужааманжбодлгоо хүчндүсээр дууснаамонглдгайшаадгайнууд.хужааманж.угаадс долоогчд. ердөө л энэ.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Хужааманж жингрүүд энд бхгүйп хулгайгаар шаачаад бахаа хангж ядцн өрвдлтэйшаагаад өрвлтэй л******д

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Хужааманжууд б**с өндийнгүүт хулгайгаар юм шаачн хужааманжууд хулгайгаар шаахгүй брл болддгүй юм шиг бгаа юм.адгийн буүр хулгай ажллагаатай чөтгөрийн л******д.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Өөрийн өөрсдөөрн ялагдуулнаа гж.өөриын өөрсдөөрн манжхужаа бодогоо хэргжүүлнээ гж энд дээ манжхужаа энэ бодлгодоо өөрсдийгн идүүлнээ гж энэ дээ.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.9.40.59

Монглд хужахманжбодлго явж бн хужааманж бодлгоор явахгүй бол чамд монглд орон зай бхгүы гэсн үгманжхужаа манжхужаагууд монгл хүнээр өөрөө өөрсдөөр нь манжхужаа бодлоо хэрэгжүүлн голмманжхужаа бодлго явж бхад болн. энэ бол манжхужаа тархинд манжхужаа бодлго суулгтын бодлын ажллагаа.

Avatar

Нэргүй 2026-07-10 202.126.90.148

Яалт ч үгүй Номингоос илүү соёл нэвтрүүлсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж