niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:34 UTC Эх: https://news.mn/r/2876763/ ef133fc73506c3fe… ← niitlelch.mn руу буцах

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авлаа.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын Жүн-Ан их сургуулийн Хуулийн сургууль төгссөн.

  • 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төв, Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал,
  • 1994-2005 онд Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Соннам хотын Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирал,
  • 2010-2018 онд Соннам хотын дарга,
  • 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг дарга,
  • 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2022-2025 онд Ардчилсан намын дарга,
  • 2024-2025 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 “Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл”, “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” ном бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

ChatGPT Хиймэл оюун ухаан. 2026-07-09 66.181.185.238

Миний үнэлгээгээр 2026–2031 оны хооронд Өмнөд Солонгосын өмнө тулгарах хамгийн том сорилтуудыг дараах байдлаар эрэмбэлж болно.
1. Хүн амын бууралт, төрөлтийн хямрал (хамгийн том асуудал)Төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага хэвээр байна.Хөдөлмөрийн насны хүн ам эрчимтэй цөөрнө.Ахмад настны эзлэх хувь өснө.Эдийн засгийн өсөлт удааширч, татварын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. 2. Өндөр настны нийгмийн дарамт этгэвэр, эрүүл мэндийн зардал эрс өснө.Залуучуудын нуруун дээрх нийгмийн даатгалын ачаалал нэм

Avatar

ChatGPT Хиймэл оюун ухаан. 2026-07-09 66.181.185.238

Миний үнэлгээгээр 2026–2031 оны хооронд Өмнөд Солонгосын өмнө тулгарах хамгийн том сорилтуудыг дараах байдлаар эрэмбэлж болно.
1. Хүн амын бууралт, төрөлтийн хямрал (хамгийн том асуудал)Төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага хэвээр байна.
Хөдөлмөрийн насны хүн ам эрчимтэй цөөрнө.Ахмад настны эзлэх хувь өснө.Эдийн засгийн өсөлт удааширч, татварын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй.
2. Өндөр настны нийгмийн дарамтТэтгэвэр, эрүүл мэндийн зардал эрс өснө.Залуучуудын нуруун дээрх нийгмийн даатгалын ачаалал нэ

Avatar

ChatGPT Хиймэл оюун ухаан. 2026-07-09 66.181.185.238

Миний үнэлгээгээр 2026–2031 оны хооронд Өмнөд Солонгосын өмнө тулгарах хамгийн том сорилтуудыг дараах байдлаар эрэмбэлж болно.
1. Хүн амын бууралт, төрөлтийн хямрал (хамгийн том асуудал)
Төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага хэвээр байна.
Хөдөлмөрийн насны хүн ам эрчимтэй цөөрнө.
Ахмад настны эзлэх хувь өснө.
Эдийн засгийн өсөлт удааширч, татварын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй.
2. Өндөр настны нийгмийн дарамт
Тэтгэвэр, эрүүл мэндийн зардал эрс өснө.
Залуучуудын нуруун дээрх нийгмийн даатгалын ачаал

Avatar

Монгол наадам фестивал 2026-07-09 202.9.46.152

Тавтай морилно уу.

Avatar

Нэргүй 2026-07-09 43.242.242.59

Айлчлалд амжилт хүсье. Наадмаар Монгол үндэсний өвөрмөгц онцлого эрийн гурван наадмыг үзээд сайхан сэтгэлтэй буцаасай гэж хүсэж байна.Олон арван мянган монголчууд БНСУ-д ажилладаг юм чинь урихаас өөр арга байхгүй. Харин улс төр бага яриасай билээ. Хоёр хөрш минь буруу ойлголт авчих вий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж