Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Б.НАЙДАЛАА:
-Баруун аймгуудад өнгөрсөн өдрүүдэд 11 цагийн тасралт болсон. Шалтгаан нь ОХУ-ын талд гэмтэл гарсан. Тэрийг Тувагаас баг ирж, зассан. Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ импортоос хамаардаг. Цаашдаа Эрдэнэбүрэнгийн станц ашиглалтад орвол баруун аймгйин эрчим хүч бүрэн хараат бус болно. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувь нэмэгддэг. Энэ жил нэмэгдэнэ. Яг одоогийн суурилсан хүчээр ч бидэнд дутагдал бий. Тиймээс эх үүсвэр, засвар үйлчилгээг хийх, энэ тал дээр анхаарч, ажиллаж байгаа. Одоо зарлагдаж байгаа нээлттэй сонгон шалгаруулалтыг богино хугацаанд зохион байгуулна.
Эгийн голын станцын төсөл бол манайд онцгой чухал төсөл. Энэ төслийн төлөө явж байгаа. Байгаль, орчны үнэлгээг хийж байгаа. Эх үүсвэртэй холбоотой төслүүдийг онцгой анхаарч байгаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ:
-Хаврын тариалалт дууслаа. 530 мянган га-д хүнсний ногоо, тэжээл, буудай тарилаа. Мөн тариалалтын явцыг шалгахад 70 гаруй хувь нь сайн байна. 316 мянга га-д буудай, 12 мянган га-д хүнсний ногоо тариалсан байна. Тариаланчдын хүсэлтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, хаврын тариалалтыг хугацаанд нь хийж чадлаа.
Шатах, тослох материалын үнэ асуудал байсан. Тэгвэл түлш, шатахууны долоон мянга гаруй тонныг тариаланчдад өгчээ. Тариаланчид анхүүгийн хувьд хүнд байсан учир хөнгөлөлттэй зээлийг олголоо. Нутгийн 90 гаруй хувьд зуншлага сайн байна. Үе, үе халах учир үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэлээ хангалаа. Бид намрын асуудал бий. Ургацаа алдахгүй байх зорилгоор ургацын комисс байгууллаа.
Бид малчдынхаа өмнө тулгамддаг асуудлыг шийдэх зорилгоор 17 аймгийн 25 суманд ногоон тэжээл тариалах ажлыг хуримтлал дээр нь тулгуурлан зохион байгуулсан. Тариалалт нь 100 хувь байна. 2027 онд үүнийг дэлгэрүүлэх болно. Хоёрдугаарт, арьс ширийг үнэтэй болгохын тулд таван аймагт төсөл хэрэгжүүлсэн. Эхнээсээ үхрийн арьс үйлдвэртээ ирж байна. 2027 онд бид хөдөө аж ахуйн салбарт далайцтай ажил хийх бэлтгэл ажлыг хангаж байна.
Миний хувьд Ховдын аж үйлдвэрийн парктай танилцсан. Хөрөнгө оруулалт хийгдсэн байна лээ. Тэнд мах, арьс ширний үйлдвэрийг хувийн хэвшлүүд байгуулахад бид нэн хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн болно. Гол нь шаардлага хангах түүхий эдээр хангахад учир байжээ. Улаанбаатарын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж сайжирсан байна. Эмээлтийн аж үйлдвэрийн цогцолборт анхаарна.
Малын вакциныг үхэр, бог дээр тариад дуусаж байна. Наадмын үеэр хоёр шинжийг агуулсан вакциныг Орос захиад хийнэ. Үүний ар дээр намрын вакцинаа тарина. Эрүүл мал гэх аяныг хоёр жилийн хугацаанд зохион байгуулна. Малаа тариулахгүй зөөдөг хүмүүст хариуцлага тооцохоос эхэлнэ.
Махны үнэ бол нийлүүлэлтээс шалтгаалж байгаа. Манай яам махны экспортыг зогсоохгүй. Мах зарагдахгүй байгаа ч үнэ нь өсөөд байгаа тогтолцоог засна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.САНДАГ-ОЧИР:
-2026 оны дөрөвдүгээр улиралд Багануурын уурхайд түшиглэсэн нүүрс-пиролизын үйлдвэрийн ажил эхэлнэ. 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн чадлаараа ажиллана. Санхүүжилтийг Чингис хаан баялагийн сан 20 хувь, Улаанбаатар хот 10 хувь, үлдсэнийг нь гадаадын хөрөнгө оруулалт. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор утаа 50 хувь буурна.
COP17 эхлэхэд 40 хоног үлдлээ. Дэд бүтцийн ажил дуусаж байна. Наймдугаар сард дэд бүтцийг дуусгаж, НҮБ-д хүлээлгэн өгнө. Баяр наадмаар амрахгүй ажиллана. Хил, гааль амрах учир наана нь татах ажлыг хийж, дуусаж байна. Гадаад, дотоодын олон сонирхогч оролцоно. 700 гаруй оролцогч төслөө танилцуулах хүсэлтээ илгээсэн байна.
3,605.46






















































Нэргүй 2026-07-08 66.181.184.51
энэ күн юу хийж байна
Нэргүй 2026-07-08 103.57.94.14
Хэнтийн шалгарсан сайн боловсон хүчин гэхээр дандаа хулхи дипломтой, хувийн сургууль төгссөн нэр зүүсэн нтр ийм хачин л***р юмнууд байхымаа !
Мичин төрлөөсөө холдоогүй, сармагчин царайлсан энэ хар юм бас сайд гээд бгаа шүү, еэ ламаасаан !
Нэргүй 2026-07-08 59.153.112.248
Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа, хүнсний ногоо Монголд нэвтэрснийг санацгаа!
Нэргүй 2026-07-08 202.126.91.51
Улсаараа Гавъяат Ардын болчихоор Ажил хийх хүн олдох уу одоо ? Гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй
E 2026-07-08 202.9.46.169
gadni galzyy xylgaichid
Nyraagch urumdugch galzyy xylgaichid 2026-07-08 202.9.46.169
duildgyi gyilagchduin dairalt, zorchinoo.kxkxkx.
gyilagchduingadni CJN OC 2026-07-08 202.9.46.169
+ ypuin shungentei ystai gazaroza.
E?GADNI CJN OCSHASN ZAILUUL,baaznui chuni nogo tarix 2026-07-08 202.9.46.169
Colongcoos baaxan Xyyyxed oryylj kitadjyylcan,TV geer ymarxyy xoshin xybtsas bolj baigaa, xeblsen alt, gytalgyi
ynetei taxiatai gazap, tseregjlyylj baij,yu Xylgsichduin
GArIIN YCEG, GEREE Shyydyi yxaj byzarlax ni bagadagyi?
Ам Ажлын зөрүү 2026-07-08 202.126.91.51
Хүнсний Хувьсгал яриад бдаг 21 аймаг 360 суманд нь Газар Тариалан эрхэлж бга Иргэд хэд бдаг бол ? Лавтай хүн амын 10% хүрэхгүй % нь мал малладаг ч Малын гаралтай чанартай сайн бүтээгдэхүүн хүртээмжгүй л бга ш дээ….
Хятадууд цөлжсөн газар нутгаа бараг 100% мод тариад дууссаныг НҮБ-ээс ирж үзэж сайшааж байхын.