niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:00 UTC Эх: https://news.mn/r/2876479/ 7da276330ec06b7d… ← niitlelch.mn руу буцах

"Наадам сайхан боллоо гээд баяр хөөртэй байхыг зөнгөөрөө мэдэрч байна"

Үндэсний их баяр наадам 2026

"Наадам сайхан боллоо гээд баяр хөөртэй байхыг зөнгөөрөө мэдэрч байна"

"Наадам сайхан боллоо гээд баяр хөөртэй байхыг зөнгөөрөө мэдэрч байна"

Үндэсний их баяр наадам болоход хэдхэн өдөр үлдэж буй. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд 2000 гаруй уран бүтээлчид оролцож байна. Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааны явцын талаар ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатараас тодрууллаа.


Наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нээлт болон хаалтын үйл ажиллагааны бэлтгэл ямар шатанд явж байна вэ?

-Энэ жилийн хувьд Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой гээд тэгш ой тохиож байгаа. Энэ ч утгаараа маш их ач холбогдол өгч, баг хамт олноороо ажиллаж байна.

Наадмын нээлт, хаалтыг “Мөнхөд орших монгол наадам” гэсэн нэрийн дор зохион байгуулна, 2000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа.

Монгол Улсын шадар сайд Н.Номтойбаяр болон бусад албаны хүмүүс, гаднын жуулчдад наадмын нээлтийн хяналтын тоглолтыг толилууллаа. Хүмүүс маш сайхан хүлээж авч, сэтгэгдэл өндөр байлаа. Бид үлдсэн өдрүүддээ илүү сайн ажиллаж, тайз, гэрэл, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйлийг шалгаж, нягталж, бэлтгэлээ улам сайжруулахаар ажиллаж байна.

-Таны хувьд Үндэсний их баяр наадмыг анх удаа найруулж байна. Энэ жилийн наадмын нээлтийн онцлог юу байх бол гэсэн хүлээлт наадамчин олонд бий?

-Миний хувьд бүжиг дэглээч учраас бүжгийн үзүүлбэр их байхаар зохион байгуулж байна. Үндсэндээ 700 гаруй бүжигчин оролцож байгаа. Мөн ардын дуу, залуучуудад зориулсан үзүүлбэр гээд бүх үеийнхнийг хамруулж тэдэнд зориулж өргөн хүрээнд зохион байгуулахыг хичээж байна.

Бас нэг онцлог нь гэвэл Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тиймээс зүүн, баруун, төв, хойд бүсийн онцлогийг шингээсэн үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл, хойд бүс гэхээр цаатан ардын ахуй амьдралын талаар үзэгчдэд үзүүлнэ, ингэхийн тулд есөн цаа буга авч ирлээ. Баруун бүсийг бий биелгээ, хуур цуур, хөөмий ардын дуугүйгээр төсөөлөхгүй. Тэгэхээр баруун аймгуудын иргэд болоод үндэстний онцлогийг харуулна. Зүүн бүс гэхэд бүжгийн дэг нь их өвөрмөц. Монголчуудын дуу хуур, хөгжим, бүжиг болгон өөр, өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр ч утгаараа нутаг нутгийн онцлог, өв соёлыг харуулахаас гадна уул усаа магтан дуулна. Энэ бүгдийг үзүүлж, наадмынхаа өнгийг чимэхийн тулд тэмээ, морь, сарлаг, цаа буга гэх мэт амьтныг авч ирсэн.

Тухайлбал, 80 гаруй морь, есөн цаа буга авч ирсэн. Ерөнхийдөө наадмын нээлтэд зургаан настай балчираас 80 настай буурал хүртэл оролцож байна.

-Тухайн нутаг, нутгийн онцлог, өв соёлыг харуулахын тулд наадмын нээлтэд орон нутгаас уран бүтээлчдийг татан оролцуулж байна уу?

-21 аймаг болон нийслэлийн уран бүтээлчид ирж оролцож байгаа. Мөн Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа дэлхийн томоохон театруудын  уран бүтээлчид маань оролцож байна.

Тухайлбал, Мариинский театрын гоцлол дуучин Д.Дагвадорж, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул уригдан ирж уран бүтээлээ толилуулах гэж байна.

Мөн манай рок попын төлөөллүүд болон орчин үеийн шинэ залуу уран бүтээлчдээ оролцуулж байгаа. Ерөнхийдөө энэ жил бидний үнэт зүйл болсон үндэсний язгуур урлаг, өв соёл уламжлалаа түлхүү харуулахаараа манай багийн наадмын нээлтийн үйл ажиллагаа онлцог гэж бодож байна.

-Наадмын нээлтийг зохион байгуулахад тулгарч байгаа бэрхшээл байна уу? 

-Уран бүтээлчид маань зургадугаар сарын 24-нөөс эхлэн Цэнгэлдэх хүрээлэнд ирж бэлтгэлээ хийж эхэлсэн. Түүнээс өмнө хөгжмийн зохиолчид маань хөгжмөө бичээд, бүжигчид маань ая дээрээ тавилтаа хийчихсэн байсан. Одоо бүжигчдээ, уран бүтээлчдээ задлах, хайрцаг зураглалаа зохиомжилж байна. Бүжгийн масс их, нэг бүжигчин олон бүжигт оролцож байгаа учраас үзүүлбэрээс үзүүлбэрийн хооронд ядарч, сульдах асуудал гарна.

Мөн хэт халж байгаа учраас уран бүтээлчид нарших, сульдах тохиолдол гарч байгаа. Тэднийгээ хараад өрөвдөнө. Дээр хэлсэн энэ удаагийн нээлтэд бүжгийн масс их байгаа, бага насны хүүхдүүд бий.

Олон хүмүүсийг нэгтгэж, цэгцэлнэ гэдэг явдалтай. Гэхдээ эцсийн мөчид үзэгчдэдээ сайхан зүйл харуулах нь чухал. Наадмын нээлтэд ашиглах адуу, сарлаг, тэмээ, цаа буга гээд олон амьтан авч ирсэн учраас тэднийгээ маллах, байршуулах, олон үндэстний ижил хувцас хэрэглэл олох, оёх гээд ажил бол маш их байна.

-Жилд ганцхан тохиодог үндэснийхээ наадмаар дамжуулан бид хойч үедээ өв уламжлал, ёс заншил, үүх түүхээ таниулах нь чухал. Таны хувьд энэ бүгдэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Жил бүрийн найруулагчдын онцлог өөр, өөр. Мэдээж үзэгчдэдээ сайхан, гоё зүйлийг харуулахыг зорьдог. Миний хувьд дээр хэлсэн үндэснийхээ онцлог, ахуйг, өв соёлоо түлхүү харуулахыг зорьж байна. Мөн алдаа бага гаргаж, гоёл чимэглэл багатай хийхийг л зорьж ажиллаж байна. Үүнээс гадна хувцас хэрэглэлд онцгой анхаарал хандуулж байгаа. Угсаатны хувцсыг иж бүрэн өмсүүлж, онцлогийг түлхүү харуулна. Мөн энэ жил адууны өдөр болно. Тэр ч утгаараа морьтны соёлыг уламжлал, шинэчлэлийн нэгдэл гэсэн агуулгын хүрээнд уран сайхны мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхээр төлөвлөж байна даа. Энэ бүхэн хамтын ажиллагааны үр дүнд бий болно. Тиймээс арын албанд маш олон хүн ажиллаж байгаа. Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч ирж байгаа. Олон жуулчид ирнэ. Тиймээс жилд ганц тохиодог үндэснийхээ наадмын нээлтээр дамжуулан дэлхийд өв соёлоо харуулна.

Найруулагч хүний хувьд иргэд “энэ жилийн наадам сайхан боллоо” гээд баяр хөөртэй байхыг зөнгөөрөө мэдэрч байна.

Уламжлалаа мартсан улс үндэсгүй мод шиг бөхнө гэдэг. Бид нар өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн таниулах нь чухал. Монголчууд цагаан сар болон наадмаараа жилдээ хоёрхон удаа өв уламжлалаараа бахархаж, ахан дүүсээ мэдэлцэж, үүх түүхээ ярьдаг ард түмэн. Ер нь үндэсний наадам ганган, хээнцэр байх ёстой.

Тиймээс ганган, хээнцэр, хувцас хэрэглэл иж бүрэн, уламжлал нэвт үнэртсэн наадам хийнэ гэж бодож байна.

Нутаг нутгийнхаа онцлог, өв соёлыг хараад огшиж, омогших байх гэж бодож байна. Мөн наадмын нээлтээр 1000 дрон нисгэнэ. Олон морьтой үзүүлбэр үзүүлнэ. Ерөнхийдөө наадмын бэлтгэл сайн хангагдаж байна. Үлдсэн өдрүүдэд бүх зүйлээ нягталж, илүү хичээж, үзэгчдэдээ сайхан, гоё үзүүлнэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-07-08 103.145.234.36

Наадмын нээлт маш сайхан болсон шүү..Их баярлалаа 👍👍👍

Avatar

2026 оны Морин жилийн Монгол 🇲🇳 улсын их баяр наадам сайхан болох болтугай. Баяр наадмын мэнд Монголчуудаа. 2026-07-08 122.201.31.164

Монгол 🇲🇳 наадам үүрд Амармэндийн ерөөлтэй байх болтугай.

Avatar

Нэргүй 2026-07-08 202.126.91.51

Төв цэнгэлдэх нь усанд автаж. Хурмаст нь хүртэл Найр Наадам Шагнал Одонгооо болиооо гэж байх шиг….

Avatar

Нэргүй 2026-07-08 103.229.121.159

ene pyazduug yahuu

Avatar

Нэргүй 2026-07-08 202.131.225.53

kkkk

Avatar

Зочин 2026-07-08 66.181.182.18

Наадам ер нь хэнд хэрэгтэй юм.

Avatar

Нэргүй 2026-07-08 103.229.120.150

бусад улс үндэстнээс ялгарах онцлог шүү, малаа. Чи нутаг руугаа тонил!!!

Avatar

Энэ улс 2026-07-08 202.126.91.51

морь адуу адгуус, 100 жил, бөх, дуу, найр наадам, ардын гавъяатан…….УТАА ХОГ ТҮГЖРЭЛ ЭВДЭРДЭГ ХЭН Ч АЛХАЖ БОЛДОГГҮЙ ЗАМ ТАЛБАЙ, БЁТОН ШИРЭНГЭ, АВИЛГАЛ, ХҮРТЭЭМЖГҮЙ БОЛОЬСРОЛ ЭРҮҮЛ МЭНД…

Энэ улс нээрээ яанаааа

Avatar

Зочин 2026-07-08 103.145.234.36

АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа энэ олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай.

Avatar

Зочин 2026-07-08 103.168.34.216

хоггүй цэвэрхэн байгаасай!

Avatar

Zochin 2026-07-08 66.181.161.58

o zailuul bas l lama bolchvuu,neehl meddeg humuus yuchgui busdiin energy hulgailj smidrdsg bj mnglchudiin ihenhni ,

Avatar

Учир мэдэх хүн 2026-07-08 103.57.94.14

Энэ жил "Түмний эх" дууны 330 жилийн ой юмаа !
Монгол төр баяр наадмаа энэ дуугаар л нээдэг шүү дээ. Наадмын нээлтийн цэнгүүнд энэ дууг дуулуулаад, үүний талаар цухас ч болов дурдаад өнгөрөөсэй гэж Баярбаа тар найруулагчид уул нь хүнээр хэлүүлсэн юмсан !!!

Avatar

Нэргүй 2026-07-08 202.126.93.206

бүжигчиддээ олигтойхон цалин өгчихөөсэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж