Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 100 хоногтойгоо золгож, тайлангаа салбар бүрийн төлөөлөлд танилцуулж байна, энэ өдрүүдэд. Улсын баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд Засгийн газар “100 өдөр, 100 чөлөөлөлт” нэртэй хэлэлцүүлгийг хийж, өнгөрсөн 100 хоногт юу хийснээ тайлагнаж байна.
Гэхдээ Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн ажлын үр дүн өнөөдөр яг ард түмний хаалгаар орж, халаасанд нь мэдрэгдээгүй, эхлээгүй байгааг хэлэх хүн олон байна.
Мэдээж 100 хоногт гайхамшиг бүтээж чадахгүй ч Засгийн газраас гаргаж буй шийдвэр бүр иргэнд, өрх айлын хаалгаар орж байдаг учраас олон нийт ч үүнийг хүлээж буй. Тэтгэврийн нэмэгдэл, шударга бус тогтолцоог халсан уу халсан. Гэхдээ хэрэгжих хугацаа нь ирэх онд.
Татварын хуулиар нэмэлт, өөрчлөлт хийсэн ч мөн л хэрэгжилт нь болоогүй гээд яриад байвал яг бодитойгоор хийсэн, хийж байгаа, хэрэгжүүлж байгаа ажлууд нь хөрсөн дээрээ буугаагүй л байна.
Эхлүүлсэн, бодит ажил болгож, хэрэгжилтийг нь хэрхэн хурдлуулж ажиллах вэ гэдэг дээр салбар бүрийн сайд нар, Н.Учралын танхимын сайд нараас хурд, шуурхай байдал шаардагдаж байна.
Бензин шатахууны үнийн өсөлт, хомсдлыг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, махны үнэ өссөн, инфляци нь 11 хувьд хүрчихсэн гээд харвал бодит хөрсөн дээр ажлын үр дүн гараагүй байна. Эсрэгээрээ ус, дулаан, цахилгааны үнэ үе шаттайгаар нэмэгдэж, замын хураамж, автомашины татвар нэмэгдсэн, одоо шатахууны үнэ нэмэгдэж эхэлж байна.
Тэгэхээр Засгийн газар сайн ажиллаад, асуудлаа шийдэж байгаа ч ард түмэн бодит өгөөжийг нь хүртэхгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс ард түмнийхээ төлөө, ард түмнийхээ нүдэнд гэрэл асааж, үр өгөөжийг нь хүртээхийн төлөө илүү их ажиллаж, илүү их хурдтай ажиллах шаардлага Н.Учралын Засгийн газарт үлдэж байна. Ерөнхий сайд Н.Учрал 100 хоногийн тайлангийн үеэрээ “Энэ зуу хоногт сэтгэл байвал хийж болдог гэдгийг бид харууллаа, чадлаа. Дараагийн 100 хоногт ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой” гэсэн.
Юу юугүй наадам, наадмын дараа намар гэдэг. Ирэх намар шатахууны үнэ нэмэгдчихсэн, түүнийгээ дагаа өргөн хэрэглээний үнэ өсчихвөл хичээл сургуулийн бэлтгэл, өвлийн бэлтгэлтэй зэрэгцээд ард түмний “хилэн” нэмэгдэх бодит эрсдэл ч хүлээж байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал “Улстөржилтөө зогсоож, урагшуу харж ажиллая” гэсэн уриалгынхаа дагуу урагш хараад, хурдтай ажиллаж, ард түмний Ерөнхий сайд байх цаг тоолол чинь минут, секундээр хэмжигдэж байгааг сануулья.
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Монгол улсын 🇲🇳 айл өрх иргэн бүрт өгөөжтэй эдийн засгийн бодит шийдвэр хэрэгтэй байна Учрал сайдаа. 2026-07-08 122.201.31.164
Учралын Засгийн газраас ард түмэн бодит эдийн хурдан шуурхай өгөөжтэй шийдвэрийг л хүлээж байна.
Хачин 2026-07-08 202.126.91.51
1600ад онд ВэйМонгу биш нэгмөр НэйМонгу болчихсон бол бид өнөөдөр Замгүй , Зогсоолгүй Хот суурингууд, Авилгажсан Чадавхигүй Төртэй , Жирийн ажлын фронт нь ажиллах дургүй, Эрүүл, Боловсролын Асуудлаа шийдэж чаддагүй, Дэд бүтэцгүй , Улсаараа Ардын Гавъяатантай Хачин Улсад АЖ ТӨРӨХГҮЙ л бсындооо…..
Өвгөн Балдан 2026-07-08 66.181.179.121
Шахаанд оруулна гэдэг чинь улс орны хөгжлийн энгийн ойлголт. Харин зориудаар хортойгоор мушгин гуйвуулахгүйгээр л шахах ёстой. Н.Учралын засгийн газрыг тал бүрээсээ дэмжээд Эдийн засгаа бэхжүүлэх хэрэгтэй. Энэ үйл хэрэгт хүн бүрийн идэвхи зүтгэл хэрэгтэй.
Нэргүй 2026-07-08 43.242.242.59
Элбэгдорж монголд ирчихсэн байгаа болохоор танай сайт одоогийн төр засгийн газрыг их муулж шахаж байх чинь юу вэ. Оюун-Эрдэнэ болон Занданшатарын засгийн газар байсан бол Элбэгдорж монголд ирж чадахгүй байлаа. Харин Учрал байгаа болохоор ямар ч айдасгүй ирж байна. Элбэгдорж бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа хаан мэт дураараа аашилж монгол их хохирол учруулсан. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ энэ хүнтнй салшгүй холбоотой юм.