niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:00 UTC Эх: https://news.mn/r/2876453/ f43fa88f2836838c… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орно

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орно

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орно

"Ньюс" агентлаг 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор үлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15+17 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13+15 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10+12 хэм, өдөртөө +21+23 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Долдугаар сарын 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8+13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22+27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18+23 хэм, бусад нутгаар +13+18 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19+24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33+38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28+33 хэм, бусад нутгаар +23+28 хэм дулаан байна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж