Монгол адууны өв соёл, нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Морьт цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байсан 20 монгол адуу эх орондоо ирлээ. Тодруулбал, эдгээр адууг 2026 оны долдугаар сарын 6-нд тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад авчирсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн захирамжаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд энэ хүрээнд Вьетнамын талд хүсэлт тавьсны дагуу Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 адууг эх оронд нь буцаан өгөхөөр шийдвэрлэжээ.
Эдгээр адууг анх 2020 оны нэгдүгээр сард Вьетнам Улсад Морьт цагдаагийн албыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүргэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус улсын цагдаагийн байгууллагад сургаж, үүрэг гүйцэтгүүлсэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онд адууны арчилгаа, сургалт, дадлага туршлагын чиглэлээр харилцан ажиллаж, мэргэжлийн туршлага солилцжээ. Эх орондоо ирсэн 20 адууг цаашид арчлан хамгаалах ажлыг холбогдох байгууллагууд хариуцан ажиллах юм. Монгол адуу нь олон зууны турш монголчуудын ахуй, соёл, түүхийн салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд энэ үйл явдал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн бэлгэдэл болж байна.
3,605.46
















































Батбаяр 2026-07-07 66.181.187.131
Юун наадам цагаан сар. Сайхан үйл явдал. Халуун оронд монгол адууг аваачиж үс арьсыг нь хуулсан бсан даа. Монгол хүнээ таниад дагаад үүрсээд бсан сан. Ашгүй МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У Хүрэлсүх буруу зүйл хийснээ засаж ядаж 20 адуугаа авчирсанд нь би үнэхээр их баярлаж бнаа. Та бүхнийг тэр нэвтрүүлгийг үзээрэй гэж хүсье. Юун хүнд өгөх гавьяа шагнал цаашаа
Нэргүй 2026-07-07 103.212.118.60
солиотой юм бэ тэр улс чинь адуутай байлгүй дээ арван морьгүй улс гэж юу байхав хаан заанууд адуу мал хүртэл зүгээр байлгахгүй халуун оронд цөлж зовоогоод байх ямар хэрэгтэй юм бэ
Нэргүй 2026-07-07 103.57.94.52
Анх 100 адуу илгээхэд хэдэн төгрөгний зардал гаргасан, одоо 20-ийг буцааж авчирахад хэдэн төгрөгний зардал гарсан бэ ? Онгоцны зардал, өвс тэжээл, хүн хүчний цалин мөнгө гээд. МАН-гасуудад бол татвар төлөгчдийн мөнгө бол зүгээр зугаа биз ай. Сэтгүүлч нэртэй малуудаа. Гол сонирхох юм чинь энэ шүү дээ.
зочин 2026-07-07 103.57.93.244
" Монгол адууны өв соёл, нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэх …" цааш нь юу юу гэнэ вэ? МОНГОЛ хүн бүр биширч, тахиж, тэргүүнийг нь шүтдэг уул овоондоо дээдлэн өргөдөг эрдэнээ Вьетнамын цагдаа нарт нь эдлүүлж туршиж үйлийг нь үзэх шийдьэр хэн0 юу бодож анх гаргасан байдаг бол? Адууг бус өөрөө тэр улсад очиж туршуулаасай, тэр шийдвэр гаргасан эрх дархтан. Эргүүлж авч ирсэн даруйдаа элдэв шинжилгээ хийж, Вьетнамд туршаад ямар үр дүн гаргав ? Тайлангаа дэлгэрэнгүй тавиарай даа.
Зочин 2026-07-07 103.212.119.170
Ярьж чаддан байсан бол нутагтаа ирлээ. Ямар сайхан юм бэ гэх байх даа. Халуун оронд адуугаа өгөх нь буруу гэж л боддог доо
Нэргүй 2026-07-07 43.242.242.59
Өчихөөд буцааж авна гээд гоншигноод байх нь хэр зохилтой юм бэ. Хаана ч байсан адуу олон жил наслахгүй үхнэ.
Монгол хүн 2026-07-07 202.126.91.209
Үнэхээр бахарралтай ч маш өрөвдөлтэй.
Энэ морьдоо хараад л өөрийн эрхгүй нүдний нулимс маань сул асгарсан
Нэргүй 2026-07-07 202.9.47.98
Яс арьс болцон өрөвдөлтөй харагдаж бсан зурагтаар үлдсэн бүх морьдоо авчирмаар юм
Зочин 2026-07-07 203.91.115.43
100 адуу явсан гэсэн. Үүнээс хойш харь оронд адуу,тэмээ хонь зэрэг амьд мал хэзээ ч битгий гарга. Монгол хүн хараад уйлж байсан бичлэгүүд гарч байсан.
Нэргүй 2026-07-07 66.181.160.66
Манай хөөрцөг тэнэг дарга нарын хийсэн ажил!!! Өөрсдийг нь халуун оронд явуулж цагаан будааны талбайд ажиллуулбал таарна!!
Нэргүй 2026-07-07 122.201.31.188
тэнд нь зараад хаяна бзд юуун ч илүү зардал вэ
Нэргүй 2026-07-07 103.57.95.192
нутагтаа ирээд ямар сэтгэдэлтэй байна гэнэ
Нэргүй 2026-07-07 103.145.234.114
66.181.160.66 дээр наад морьдын чинь нэг бичээд байна. Их л зовсон юм шиг байна
Нэргүй 2026-07-07 66.181.160.66
Чийгтэй халуун оронд үйл тамаа үзэж дээ, хөөрхий монгол морьд минь!!! Дахиж ийм тэнэг ажил битгий хий та нар!!! НҮГЭЛ!!!