niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:01 UTC Эх: https://news.mn/r/2876380/ be58bd29a99f9921… ← niitlelch.mn руу буцах

"Ирээдүйдээ дурсагдах шийдвэр гаргахын төлөө ажиллана"

"Ирээдүйдээ дурсагдах шийдвэр гаргахын төлөө ажиллана"

"Ирээдүйдээ дурсагдах шийдвэр гаргахын төлөө ажиллана"

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын 100 хоног тохиож байгаа бөгөөд Н.Учрал танхимын сайд нартайгаа "100 чөлөөлөлт, 100 өдөр" нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж, оролцогчид асуулт асууж, салбарын сайд хариулт өглөө.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ:

-Манай Засгийн газрын дэвшүүлсэн зорилт бол гайхамшиг бүтээж чадахгүй ч олон жил яригдсан олон яриануудад цэг тавьж, ард түмний амжиргааг сайжруулж, сэтгэл гаргаж ажиллахыг зорилгоо болгож ажилласан. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг чухалчилсан. Олон жил яригдаж байгаа том төслүүд дээр цөөн хэдэн хүний ашиг сонирхол очоод наалдчихдаг байсан. Тиймээс асуудлыг сууриар нь харж, өөрчилж, хардаг болох ёстой. Хэсэг нөхдүүдийн буруу үйлдэл, ашиг сонирхлоос үүдэж Монгол төрийг үнэгүйдүүлсэн. Тиймээс би монголчуудынхаа нүдэнд, шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчиддаа гэрэл асаахыг л хүссэн. Гав гинжнээс чөлөөлөгдөх хандлагын том соёлын өөрчлөлтийг манай Засгийн газар эхлүүлсэн. Тиймээс бид хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллах ёстой. Энэ зуу хоногт үүнийг хийж, эхлүүлж чадсан. Дараагийн 100 хоногт бид ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой. Ерөнхий сайдын шийдвэр анхан шатанд хана мөргөдөг, айл өрхийн хаалгаар орж байгаа эсэхэд анхаарч, үнэнэлт дүгнэлт хийнэ.  Одоо бид улстөржилтөө хойш тавиад урагшлах хэрэгтэй. Том, гоё нэртэй том төслүүдээр хулгай дээрэм хийж, хамаарал бүхий нөхдүүддээ тендер хувиарлаж, архины ширээний ард ажил ярьдагаа одоо зогсоох болсон. Би Ерөнхий сайдаар ажиллахдаа чин сэтгэлээсээ ажиллаж, сайд нар маань ч салбар салбартаа хичээн ажилласан 100 хоног байлаа. Зөвийг нь зөв, бурууг нь буруу гэж шүүмжилдэг, үнэнийг ярьж чаддаг шинэ цагийг эхлүүлмээр байна. Монгол Улсын Ерөнхий сайд индерээс хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрийн оролцоогоо хумина гэж алхам хийж байна. Үүнийг баялаг бүтээгчид маань үүнийг харж, урагшаа зүтгэх хэрэгтэй. Одоо урагшаа хараад, сэтгэл гаргаж ажиллаж чадаж болдгийг 100 хоногт харуулахыг хичээлээ.  Ирэх намар төсвийн реформ хийж, баялгаа удирддаг, мэдлэгийг үнэлдэг, аж үйлдвэржсэн эдийн засаг руу явна. Төрийн өмчит компаниудын хувьцааг нэгтгэж, багц болгож олон улсын зах зээлд гаргана. Ирээдүй хойчдоо дурсагдах шийдвэр гаргахын төлөө энэ Засгийн газар ажиллана. Миний хувьд унаж, босч, уруудаж, өгсч яваа хүн учраас зарим хүний арга барил шиг хуйвалдаан, тендерийн асуудалд орж байгаагүй учраас зөв гэж бодож байгаа зүйлээ зарчимтай хийгээд, үр хойчдоо өв үлдээе гэж хичээж байна. Үүнд бүх улс төрийн намууд зөвийг нь зөв гэж дэмжээд яваасай гэж хүсдэг. Мэдээж алдааг нь дүгнэх эрх нь та бүхэнд байгаа ч татвар, тэтгэвэр, ашигт малтмалын хууль, эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт гээд олон асуудлыг 100 хоногт шийдсэн. 10 жил яригдсан Оюутолгойн хэлэлцээрт бид ялалт байгуулсан, ард түмэн хожих гэрээг бид хийнэ. Ард түмнийхээ нүдэнд гэрэл асааж, золбоотой ажиллая гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

ИРГЭН 2026-07-07 66.181.191.204

Хэлж байгаа чинь маш зөв, урьд өмнө төрийн жолоо атгана гэж ард түмний итгэлийг авч төрийн бүхий л албан тушаалтнуудыг авч эцэст нь Монгол улсынг тонон дээрэмдэж цөлмөсөн МАН -АН мафиууд болох ах эгч нар шигээ түүхэнд муу муухайн жишээ бүү болоорой!!!

Avatar

Иргэн 2026-07-07 103.229.123.229

Махны үнээ эрүүл болгох арга хэмжээг үр дүнтэй, шуурхай хиймээр байна, төрд гарсан хулгайч нартайгаа тэмцэж, хөрөнгий нь хурааж чадах уу.

Avatar

Нэргүй 2026-07-07 66.181.178.229

Ихээдүйдээ хараалгах ажил хийж бн. зөв шүү. дурсана.

Avatar

Нэргүй 2026-07-07 59.153.114.106

huuhed shig yum yarih yumaa, yay daa baiz chamaig!

Avatar

Нэргүй 2026-07-07 103.212.117.68

УБ хот бараг 2 сая оршин суугчтай болж байна.Үнэхээр ирээдүйдээ дурсагдах зүйл бүтээх гэж байгаа бол метро байгуулж ашиглалтад орулах, Туулын хурдны замыг эхлүүлуж дуусгах Нямбаатарын санаачилсан эдгээр ажлыг Учрал үргэлжүүлэн дуусгасан нь харин ч ЕС Учралын хэрсүү ухаалагийг нотолно. Эдгээр ажлууд бол нийтийн нүдэнд ил бодитой ажил гэдгийг Учрал анхаарах хэрэгтэй Одоогоор юун сайнаар дуурсагдах сайн юмыг дэмждэггүй ахархан бодолтой нөхөр бололтой гэж муугаар дуурсагдаж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-07-07 66.181.161.48

Би л мундаг гэсэн мунхаг сэтгэлгээгээ хаяад урдах тулсан асуудлаа л шийдээд яв. Өмнөх Оюун Эрдэнэ Занданшатарын засгуудын шийдсэн эхлүүлсэн зөв ажлуудыг үргэлжлүүлээд хийж чадаагүй ажлуудыг нь гүйцээгээд яв. Ялангуяа хотод хийгдэж байгаа тойрог зам Сэлбэ хот коксон түлш 5 р станц гээд олон хэрэгтэй төслүүдийг аль болох хурдыг нь сааруулахгүй явуулаарай даа.

Avatar

Нэргүй 2026-07-07 202.126.91.51

Элдэв солиорол яахвэээ…

Улс орны Нийгмийн Дэд бүтэцүүд хэзээ 100% шийдэгдэх вээ ДЭЭДСҮҮДээ !!! Зундаа Халуун усгүй, Тог нь тасардаг улс байх ч гэж……!!! 1600ад онд Хятадад ууссан бол Өвөрмонгол шиг аятайхан аж төрж байх байлааа…..Азгүйяаа ВэйМонгучууд …..

Avatar

ө 2026-07-07 122.201.19.173

Сайд, ерөнхий сайд нар батлагдсан төсвийнхөө хүрээнд л тэгнэ ингэнэ гэж ярих хэрэгтэй, төсөв нь байхгүй байхад тэгнэ ингэнэ гэж УИХ-ын бүрэн эрхэд халдаад байна

Avatar

Нэргүй 2026-07-07 202.131.245.34

Тайлан багасгана гэсэн чинь бүр ихэслээ, чадахгүй бол дуугай бай. Цахимаар ажиллуулах ч худлаа боллоо. Төрийн байгууллагууд хагас бүтэн сайнаар их ажиллуулж байна. Шийдвэрийг чинд дагахгүй байгаа дарга нараа шиийтгэх үү. Чадах уу

Avatar

Зочин 2026-07-07 203.91.115.43

МАН ы мангуунууд ирээдүйд дурсагдах төдий бол зүгээр л дурсгалын дэвтэр аялуул. Төр барьж тоглож хулгай хийхээ боль.

Avatar

Нэргүй 2026-07-07 66.181.160.66

Ийм ерөнхий юм яриад хэрэггүй ээ!! Жишээ нь: төрийн өмчтэй, ашиггүй ажилладаг компаниудыг хувьчил л даа!!! Төрийн өмчийн компаниудаа бушуу хувьчил л даа!!! Тэгвэл чи М.Тэтчер шиг нэр чинь үлдэх болно!!!

Avatar

зочин 2026-07-07 66.181.188.36

Ирээдүй яах ээ. 1 жилийн доторх шийдвэр тань хүн төвтэй байж Хулгайгаа цэгцлэхгүй юм у. Төр гэдэг нэрээг маш их хулгай гаргаад байж түүнийг таслан зогсоохгүй. Хулгайч нар нь бүр хаданд гараад байгааг ёр ойлгохгүй байна даа. Ойрын жилүүдээ хар даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж