Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм.
Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
07 дугаар сарын 13-ны өдөр Хүй 7 худагт “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлт болох бөгөөд 10 мянган морьтны их жагсаал, хүчит бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
3,605.46






















































Зочин 2026-07-07 103.212.116.13
Тэрбум мод, адууны өдөр, төмөр тараах гэх мэт усан тэнэг зүйл санаачлахаа болимоор юм.
иргэн 2026-07-07 66.181.171.252
Тэнэглэл тартагтаа тулж байна даа, Бөөн зардал. Арай жаахан эдийн засгийн үр ашигтай зүйл хиймээр байна.
зочин 2026-07-07 103.229.123.232
Хиймэл оюун ухаан энэ тэр гээд дэлхий хаашаа яваад байгааг хардаггүй л юм байх даа, бид ч өнөөх л морьтойгоо зууралдсаар байгаад хоцрогдож дуусах нь дээ, хөөрхий
Нэргүй 2026-07-07 103.57.94.14
Монголын хурдан морьны уралдааны зохион байгуулал тын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсгийг нь энэ жилээс эхлэн ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР зохицуулж бгаа шүү дээ !
Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн гайхамшиг тай сайхан бүтээл !!!