Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй иргэдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд шагнал, одон, медалийг гардуулах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав. Мөн Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр Гавьяат тамирчин цолоор, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ Гавьяат тамирчин цолоор шагнууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 25 суваг телевизийн сэтгүүлч, “Ам нээвэл” нэвтрүүлгийн хөтлөгч, Г.Туулыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Жүжигчин, чөлөөт уран бүтээлч Б.Батмэндийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын харцага, Олон улсын хэмжээний мастер Т.Баасанхүүг Алтан гадас одонгоор тус тус шагналаа.
3,605.46






















































Нэргүй 2026-07-07 66.181.184.171
Барилдсан гэж гавьяат авах хачин хэрэг байнада
Нэргүй 2026-07-07 202.126.89.16
Жирийн иргэдийн дунд их ачаалалтай үр дүнтэй зүтгэж байсан, зүтгэжээгаа эмч, инженер зэрэг олон мэргэжилтний олон жилийн нүсэр хөдөлмөрийг одоогийн Ерөнхийлөгч үнэлэх байтугай хардаг ч үгүй нөхөр гэдэг нь байнга батлагдсаар байна
Нэргүй 2026-07-07 202.131.245.34
энэ гурилсүг хаан ширээндээ үлдэх гэж мөнч олон хүнийг төмрөөр хахуульдаж байнааа
Нэргүй 2026-07-07 122.201.31.188
хогын сданууд юмаа юун ч дуртай юм шагнуулах
Нэргүй 2026-07-07 202.126.90.150
Бөхчүүд дуучидаа шагнахаа болиочээ арай дэндлээ хөдөө орон нутагт ажиллаж бгаа эмч багш онцгой цагдаагаа шагнаачээ эсвэл дарга нар нь дандаа гавьяат болох юм суманд 20-30 жил ажилласан алба хаагчдаа шагнаяаа
начин төрүүлэх үү? 2026-07-07 202.70.37.221
алхаж чадахгүй байж начин мөнгөөр төрүүлж Монгол наадам бузарлах гэж байгаа Батсуурь аваргаас шангаа хүртээ биздээ.
Нэргүй 2026-07-07 103.29.146.148
Ger buliin huchirhiilegch shagnaal avaal humuus shagshaj magtaal