Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжил, танин мэдэхүйд онцгой хувь нэмэр оруулсан шилдэг, гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ. Энэ удаагийн Төрийн шагналыг эрүүл мэнд, хууль эрх зүй, шинжлэх ухаан, соёл урлаг, байгаль орчин болон чулуун сийлбэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан туурвилуудад олгосон юм. Аливаа үнэ цэнтэй бүтээл төрөн гарахад асар их цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө санхүү шаардагддаг. Өдгөө монгол хүний оюун ухаан, авьяас билэг, гаргасан ололт амжилтууд дэлхийд үнэлэгдэж байна гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлбэл, урлаг соёл, оюун ухаан, ой тогтоолтын салбарынхан маань Ази, Европ төдийгүй дэлхийн тавцанд хэдийн танигдсан. Харин сүүлийн 15 жилээс эхлэн эрүүл мэндийн салбарт томоохон хувьсал, шинэ салхийг Улсын гуравдугаар эмнэлгийн хамт олон 45 жилийн дараа дахин оруулсан өдөр болжээ.
Монголчууд нэгдэж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй амжилт, хөгжүүлж чадахгүй салбар гэж үгүй гэдгийг Төрийн шагнал хүртсэн эдгээр шилдэг бүтээлүүд батлан харууллаа.
Олон жилийн цуцалтгүй хөдөлмөр, оюуны бүтээлээ төр засагтаа үнэлүүлж, Төрийн шагнал хүртэнэ гэдэг хувь хүний төдийгүй салбарынх нь хувьд нэгэн насны бахархалт гавьяа юм.
“Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээл: Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар
- “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл: Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Д.Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Ц.Дамдинсүрэн
“Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл: Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ц.Энхтайваны гантиг чулуун бүтээл
- “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл: ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр
“Симфони вариац” хөгжмийн бүтээл: Улсын филармонийн ахмад уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг
- “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр нарын бүтээл Төрийн шагнал тус тус хүртсэн юм.
Ялангуяа сүүлийн жилүүдэд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх судасны эмгэгийг тусгай аргаар эмчлэх технологийг практикт нэвтрүүлсэн нь энэхүү бүтээлийн гол үнэ цэнэ юм. Иймдээ ч “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт туурвил нь анагаах ухааны салбарт 45 жилийн дараа түүхэн үнэ цэнийг бататган ирж буй хамгийн томоохон шагнал гэдгийг онцолж байлаа.
Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд, тэр дундаа зүрх судасны мэс заслын салбараас хамгийн анхны Төрийн шагналыг одоогоос 45 жилийн өмнө хүртэж байжээ.
Тухайн үед зүрх судасны мэс заслыг үндэслэгч академич Т.Шагдарсүрэн, С.Бундан, Ж.Моондой, Р.Пүрэв, Загдаа нарын таван эмч гавьяа зүтгэлээ төрөөр үнэлүүлж, салбарынхаа анхны Төрийн соёрхолтнууд болж байсан аж. Тэгвэл энэхүү түүхэн гавьяаны залгамж халааг төр өндрөөр үнэлж, эрүүл мэндийн салбарын шилдэг, онцгой бүтээлд Төрийн шагналыг дахин гардуулсан юм. Тодруулбал, зүрх судасны мэс заслын хоёр дахь үеийн эмч нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын бүтээл ийнхүү 45 жилийн дараа эрүүл мэндийн салбартаа Төрийн шагналыг дахин авчирч байна. Энэ талаар баг хамт олон хэлэхдээ, "Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт зүрхний титэм судсан доторх оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх ажил ойролцоогоор 25 жилийн турш идэвхтэй өрнөж байна. Тэр дундаа сүүлийн 15 жилд эмнэлгийн тусламж үйлчилгээний загварыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Мянганы сорилтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр анхны төслийг хэрэгжүүлсэн. Өдгөө энэхүү салбар нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээний бие даасан сургалт, арга зүйн хэмжээнд хүртэл хөгжжээ.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны эмгэг залуужих хандлагатай байгаа өнөө үед зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээний аргууд жилээс жилд шинэчлэгдэн өргөжиж байна.
Энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг хамт олон тууштай ажиллаж, зүрх судасны лавлагаа төвийн үүргээ бүрэн биелүүлж байгаа юм. Түүнчлэн үндэсний хэмжээнд энэ чиглэлийн эмч нарыг бэлтгэж, төв эмнэлгийг зорих өвчлөгсдийн урсгалыг сааруулах бодлого баримтлан ажиллаж байна. Шинэ технологийг нэвтрүүлснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг амь насанд аюултай өвчлөлийг зүрхний титэм судсан дотуур шууд ажилбараар эмчлэх боломж бүрдэж, нас баралтын эрсдэлийг эрс бууруулж чадсан" гэлээ.
3,605.46






















































ЗОЧИН 2026-07-07 59.153.113.10
Хүрэлсүх Монголын уран зохиолыг үнэхээр гутаах юмаа Ямарч бүтээлгүй Саруулбуян, Хүрэлбаатар, Ай Төмөр Очир л гэхэд Ардын уран зохиолч болоод Ц.Дамдинсүрэн гуайн хэмжээнд оччихлоо.
Нэргүй 2026-07-07 66.181.186.133
АВИЛГАЧ ЭНХБЕРИЯ НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН АВИЛГААРАА ИХ ДЭЭР ОЧЖЭЭ…
Яана даа 2026-07-07 66.181.166.134
Монгол Улсын хүн амын өвчлөл, үхлийн 1-р шалтгаан зүрх судасны өвчин байсан. Одоо ч хэвээр үргэлжилсээр. Гэтэл зүрхний алдартай эмч нарын маань алдар хүнд овойж оцойтол нэмэгдэж, одон төмөр нь энгэрт нь багтахгүй, хөгшин зарим нь зүүж явж даахгүй хэмжээнд овоолон өгсөөр, тэд авсаар л бна. Салбарын нь үзүүлэлт бахь байдгаараа….
Нэргүй 2026-07-07 66.181.183.44
ZURH MARAHGUI TOSLIIIHON YAASAN BE