Ням-Осорын Учрал Засгийн газраа байгуулаад 100 дахь хоногтойгоо золгож байна. Түүний Засгийн газрын олонх сайд нь нар нь улирч, цөөн сайд нараа сэлгэсэн байдаг. Н.Учралын Засгийн газар “Чөлөөлье” уриатайгаар ажлаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 100 хоногийн хугацааг тоймлоё.
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ӨГӨӨЖИЙН АВТОР Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОВ
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар /2026.06.30/ харилцан тохиролцсон нь Н.Учралын Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлуудын том ажлын нэг байв. Мэдээж өмнөх Засгийн газрын үед яригдаж, олон ажлын хэсэг, олон сайд нарын ажлын үр дүн байгаа ч цаашид Н.Учралын Засгийн газрын автор болон яригдах том сэдэв болов.
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм. Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцсон бөгөөд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж, төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэж Н.Учрал мэдэгдсэн юм.
Мэдээж, цаашид нэгэнт хэлэлцээрт хүрсэн учраас ажлын хэсгүүд, талууд хэрхэн тохиролцож, үр дүн гаргах вэ гэдэг ч Н.Учралын Засгийн газраас шууд хамаарна.
АШИГГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАВ
Н.Учралын Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд эрх зүйн болон эдийн засгийн чөлөөлөлтийг ажил хэрэг болгожээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг санаачлан батлуулж, үр ашиггүй ажилласан төрийн өмчит компаниудыг татан буулгах, чиг үүргийн давхардлыг арилгаж, улс төрөөс ангид мэргэшсэн удирдлагатай болгох ажлыг эхлүүлжээ. Төрийн өмчит компаниуд бол төрд хамгийн их өр үүсгэдэг, үр ашиггүй ажилладаг гээд олон шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд нар төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, зардлыг бууруулахыг амладаг ч ажил хэрэг болсон нь тун цөөн. Тэгвэл Н.Учрал 14 төрийн өмчит компанийг татан буулгажээ. Тодруулбал, “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгасан байна. 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэжээ.
ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ: 435 МЯНГАН АХМАД 100-300 МЯНГААР НЭМНЭ
Насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэврээ шударгаар тогтоолгож чаддаггүй ахмадууд жил бүр л Сүхбаатарын талбайг гороолж байдаг. Тэгвэл Н.Учралын Засгийн газраас гаргасан нэг шийдвэр бол тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох. Шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлснээр суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэх боломж бүрдэж байгаа бөгөөд ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнд 435 мянган ахмад хамрагдах юм. Мөн энэ хуулиар оюутнууд, ахмадууд ажил хийж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, олон жил хийдэг хүн зөвхөн нэг л ажлаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэрт гарах наснаас хойш жил бүр 4 хувиар тэтгэвэр нэмэх боломжтой болох аж. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлөх зохицуулалт ч оржээ.
ТАТВАРЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР 23 429 АЖ АХУЙ НЭГЖИЙН БИЗНЕСИЙН ОРОН ЗАЙГ ТЭЛНЭ
Мөн энэ Засгийн газраас Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж, УИХ-аар батлуулсан. Энэ хуульд НӨАТ төлөгчийн босгыг 50-400 сая болгож нэмэгдүүлэх бөгөөд 23 429 аж ахуй нэгжийн бизнесийн орон зайг тэлнэ гэж тооцоолж буй. Цалингийн шатлалыг нэмэгдүүлснээр жилийн 36 сая хүртэл орлоготой иргэний 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг 100 хувь чөлөөлөх боломж бүрдэх юм. Ингэснээр сард нэг хүнд 79 мянга, жилд 948 мянган төгрөг буцаж олгогдох юм. Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан бас нэг чухал заалт бол хоёр сая хүртэлх орлогын хэсэгт нэг хувийн татвар 2028 оноос хэрэгжиж, нэг сая иргэнд 1.8 их наядын орлого үлдэх боломжийг бий болгосон. Ингэхдээ ажилтнаас гадна ажил олгогч буюу 180 мянган аж ахуй нэгж татварын ачааллыг нэг хувьд хүргэж бууруулах боломж бүрдэж буй. Өнгөрсөн гуравдугаар сард 22 мянган аж ахуй нэгж татвар, нийгмийн даатгалын өрнөөс үүдэж дансаа хаалгаад байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дансыг шууд хаахгүй, орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх боломжтой болсон. Мөн аж ахуй нэгжүүдэд “дарамт” үүсгэхээс илүү татварын тайлан залруулах хугацааг хоёр жилээр сунгах, НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар сунгах зэрэг зохицуулалт ч хуульд оржээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДЛЫГ ШИЙДВЭР ПРОЦЕССЫГ 30 ХОНОГТ ХЯНАНА
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гадны хөрөнгө оруулагчдад ч таатай хөрс бэлдсэн нь Зөвшөөрлийн хуулийн шинэчлэл. Энэ хуульд банкны тухай хуулийг Хөрөнгө оруулалтын хуульд нийцүүлэх, гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 5 хувь болгох, Улаанбаатарт 20, орон нутагт 10 тэрбумын хөрөнгө оруулалтад 10 жилийн тогтворжуулалт, 50 тэрбумаас дээ бол байршлаас үл хамааран 15-20 жилийн тогтворжуулалт олгох эрх зүйн орчныг бий болгожээ. Мөн гадны хөрөнгө оруулагчдын хамгийн их гомдол гаргадаг хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх процессийг хуульчилж, гомдлыг 30 хоног хянаж, шийдвэрлэх, хоёр 7 хоног тутам Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэх боломжийг бий болгожээ. Ингэснээр хэдэн сар, жил асуудлаа шийдүүлж чаддагүй, хөрөнгө оруулагчдад таатай боломж бий болж буй. Мөн ажиллах хүчний дутагдалтай салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв.
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ:
- Багш нарын үндсэн цалин 2.800.000 мянга болгож, бүх нэмэгдэл шинэ цалингаас буюу 2026 оны тавдугаар сарын 1-ээс олгодог болов. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 байгууллагын 44.6 мянган багш, ажилтныг санхүү, нийгмийн эрсдэлээс чөлөөлөв.
- Эрүүл мэндийн салбарын 36 мянган эмч, ажилтнууд хоёр цалинтай байсныг нэг болгож, 30 хувийн нэмэгдэл бүхий цалингаас бүх нэмэгдэл болгох шийдвэр гаргав. 2026 оны 8-12 сард үндсэн цалинг үе шаттайгаар буюу 75 хувиар нэмэх шийдвэр гаргав.
- Нас барсан 132,203 иргэний 1072 хувьцааг ар гэр нь өвлөж авах эрх үүсэв.
- Үл хөдлөх хөрөнгө худалдах хоёр хувийн татварыг болиулав.
- 12 153 аж ахуй нэгжийн хаагдсан дансыг 1 сарын хугацаатай нээж, чөлөөлснөөр 1700 гаруй татвар төлөгч татварын өр төлбөрөө барагдуулав.
- АИ-92 шатахуун, түлшний гаалийн татварыг тэглэв.
- 8 төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөлөөс чөлөөлөв.
- Төрийн албан хаагчдыг 4 төрлийн тайланг жилд 7 удаа тайлагнадаг байсныг хоёр удаа, ижил агуулгатай бол нэг удаа тайлагнадаг болов.
Т.ОД
3,605.46






















































Нэргүй 2026-07-07 66.181.188.36
Амьдралд шууд мэдрэгдсэн ажил хэрэг алга даа. CU нээлтэд оролцож байгаа ЕС-с юу хүсэх вэ дээ
Нэргүй 2026-07-07 103.229.123.232
Учралаас юм гарахгүй нь тодорхой болсон 100 хоног, данхаасаа дээрдэх юм алга оо, худлаа бүлтэрхээс цаашгүй гар байна оо, амаараа л алаад байх
зочин 2026-07-07 66.181.180.23
Ардчилагч гэх анархистүүд ,хийж бүтээсэн зүйл,олж байгаа ололт амжилтыг хэзээ ч олж харахгүй ,Олж харахыг ч хүсэхгүй, Бусдыг гүжирдэж гүтгэнэ,Нийгэм иргэдийг хуурч бусдын нэр төрийг харлуулахыг л бодно
Зочин 2026-07-07 203.91.115.43
Учрал махан Толгойтоос юу ч гарахгүй. МАН гэж хулгайчдын армийн нэг муу банди.
Нэргүй 2026-07-07 202.126.91.184
Бодтой үр дүнтэй ажил алга. Угаасаа эднээс
олигтой юм гарахгүй дээ. Цаг хугацаа л алдана. Эртхэн огцруулсан нь дээр дээ
1 2026-07-07 202.21.115.165
Uchraliin uhaan uneheer dutaj bn, end tend shalihgui PR hiihees yamarch bodlogiin devshil avchirsangui dee
Зочин 2026-07-07 124.158.107.195
2027 оны 1 сарын нэгнээс төсвийн тухай хуулийн дагуу инфляцын ханшны өөрчлөлтөөр 6-8 хувиар тэтгэвэр нэмэгдэхээр тусгагдсан байдаг. Учрал тэтгэврийн хөгшдийг юу ч мэдэхгүй гэж тохуурхаж байна. Үнэн сэтгэлтэй хүн бол баяраас өмнө тэр 100-300 мангаа нэмбэл илүү шударга байхаар байлаа. Ядарсан хөгшчүүдийг наадмаас өмнө сайхан мэдээ дуулгана гэж, хоосон згээр хуурч том тэнэгтдэг байна ш дээ.
Нэргүй 2026-07-07 43.242.242.59
Ц.Элбэгдорж АНУ-аас Монголд ирчихсэн байгаа юм чинь АН-ынхан МАН-ын засгийн газрыг огцруулах ээлжит ажиллагаагаа эрчимжүүлэх нь гарцаагүй. Энэ засгийн газар огцрох нь ч бас гарцаагүй. Юу үнэн тэр л үнэн юм.Оюун-Эрдэнэ, Занданшатар нарын засгийн газрыг огцруулж чадсан юм чинь Учралыг бол бүүр ч амархан юм. Харин үүний үр шимийг хүртэж их олон хүн хоолонд орж байх шив дээ. Ойр ойрхон засгийн газраа огцруулаад монголчууд хөгжихгүй нь тодорхой.
Зочин 2026-07-07 192.82.92.42
Боловсролын боловсролгуй сайдаа челеелж, дампуурлыг зогсоохгуй бол МАН татан буугдах нь дээр!
зочин 2026-07-07 66.181.180.23
Ардчилагч гэх анархистүүдийн гол зорилго бол хийх ажлыг нураах ,хийсэн ажлыг харлуулах, бусдыг гүтгэх,нэр төрийг нь харлуулах,
Нэргүй 2026-07-07 103.168.34.184
100 хоног өнгөрчөөд байхад тэгнэ ингэнэ гэсээр л тэр нь хэзээ ч юм Молиг алиа бацаан