niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:02 UTC Эх: https://news.mn/r/2876308/ 561fb33dc4c4e053… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг Гавьяат хуульч цолоор шагнууллаа

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг Гавьяат хуульч цолоор шагнууллаа

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг Гавьяат хуульч цолоор шагнууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор 2026 оны долдугаар сарын 06-ны өдөр шагналаа.

Монгол Улсын Гавьяат хуульч цол гардаж авсан Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүтэй шүүгч нар, Тамгын газрын дарга болон холбогдох албан хаагчид хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Улсын дээд шүүхийн шүүгч, Гавьяат хуульч Д.Ганзориг нь 1999 оноос хойш шүүх эрх мэдлийн байгууллагад тасралтгүй 27 дахь  жилдээ ажиллаж байна.

Тэрбээр 2020-2026 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахдаа шүүхийн тогтолцооны шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулан хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, шүүхийн эдийн засгийн баталгааг үе шаттайгаар бэхжүүлэх, шүүхийн байр, дэд бүтцийн нөхцөлийг сайжруулахад анхаарч, Улсын дээд шүүх Хангарди ордонд үйл ажиллагаагаа явуулж эхлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх тэр дундаа хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, дагнасан шүүхийн тогтолцоог төгөлдөршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Шүүхийн академийн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн сургалт, судалгаа, шинжилгээний чанар, чадавхыг бэхжүүлэх, шүүхийн байгууллагын олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааг тэлж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, боловсронгуй болгох чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

Эрхэм Гавьяат хуульч Д.Ганзориг таны Монголын хууль, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-06 103.212.162.52

Хэрэг сайн нуусан, дарсан, гэмтнүүдийг хамгаалсан шагналаа аваад бууж дээ

Avatar

Нэргүй 2026-07-06 103.212.118.240

АН-ынхан энэ Ганзоригийг манай Ерөнхийлөгч болох Алтанхуягийг шооронд хийх гээд байна гээд баына гээд, Алтанхуяг чмөн тийм зүйл яриад, цаана нь Хүрэлсүх баына гээд хэл ам хийгээд байсан ч, энэ хүн нэрээ дэвшүүлээгүй. АН-ынхны амыг сайхан тагласан даа.Одоо АН-ынхан хэлэх үггүй болжээ хөөрхий.Хий дэсий мөрөөрөө байгаа хүнийг гөрдө ж быана л даа

Avatar

Зочин 2026-07-06 66.181.187.103

Хулгайчид их гавьяа шагнал авч байна даа. Энэ бузар олон хулгайчыг шоронгоос суллаж, У.Хүрэлсүхийн дохио зангаагаар улс төр, улс орны хөгжилд ихээхэн саад тотгор болсон доо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж