niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:02 UTC Эх: https://news.mn/r/2876268/ ac0093d82e4b1af9… ← niitlelch.mn руу буцах

Хууль бусаар мод бэлтгэсэн 98 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хууль бусаар мод бэлтгэсэн 98 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хууль бусаар мод бэлтгэсэн 98 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагасын байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг ойн бүс нутагт зонхилон бүртгэгдэж байгаа бөгөөд Архангай аймагт 21, Хөвсгөл аймагт 14, Булган аймагт 10, Сэлэнгэ аймагт дөрвөн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал, Сэлэнгэ аймагт зөвшөөрөлгүйгээр 5,4 м3 шинэс мод бэлтгэсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгож, хууль бусаар бэлтгэсэн мод болон гэмт хэрэгт ашигласан цахилгаан хөрөөг улсын орлого болгосон байна. Мөн Архангай аймагт 9,5024 м3 шинэс төрлийн босоо мод хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн этгээдэд 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин, цахилгаан хөрөө, модыг улсын орлого болгож, байгаль орчинд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн 5.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 12,9523 м3 шинэс мод бэлтгэсэн хэрэгт холбогдсон иргэнийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, байгаль орчинд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэн буюу 39.8 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр болсон байна.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр, Ойн тухай хуульд зааснаар зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэх эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг экологи, эдийн засгийн үнэлгээгээр гурав дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлдэг болохыг анхаарууллаа.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж