УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.06/ УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг танилцууллаа.
-УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан. Эдгээрээс хамгийн онцлох нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн хугацаанд мөрдөж ирсэн тогтолцоог өөрчилж, өмнө нь зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориотой байсан бол одоо хориглоогүйгээс бусад нь чөлөөтэй болж байна.Энэ хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчныг урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлсэн.
Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй. Бизнест нөлөөлөх хууль батлагдвал зургаан сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр үйлчилдэг болж, бизнес эрхлэгчид бэлтгэлээ хангах боломжтой болсон. Төр нэг мэдээллийг нэг л удаа авдаг болно. Өмнө нь төрийн байгууллага, яам бүр иргэдээс дур мэдэн мэдээлэл шаарддаг байсан бол одоо дотоод мэдээллийн сан, датагаа ашиглан солилцдог болох боломжийг бүрдүүлсэн.
Төрийн хүнд суртлыг 2-3 дахин бууруулах зорилгоор, ялангуяа эрчим хүч, барилга, боловсрол, санхүү зэрэг салбарт шаарддаг олон зөвшөөрлийн тоог цөөрүүлж, 41 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Барилгын салбарт нэг үйл ажиллагаа эрхлэхэд 3-4 төрлийн зөвшөөрөл шаарддаг байсныг халсан. Мөн тусгай зөвшөөрлийг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг таван жилээр олгож, ямар нэгэн зөрчил гаргаагүй бол хугацааг нь шууд сунгадаг болсон. Ингэснээр зөвшөөрөл авахтай холбоотой хүнд суртлыг 2-3 дахин бууруулсан.
Дараагийн чухал хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Олон жил ажиллаж, илүү шимтгэл төлсөн хүн илүү тэтгэвэр авдаг байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн нийгмийн даатгал төлөгчдийн тэтгэвэр авах тогтолцооны суурь өөрчлөлтийг бий болгож, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн.
Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийг дэмжих тухай хуулиар бага, дунд орлоготой иргэдийг дэмжиж, 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн. Харин 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулахаар зохицуулсан. Ингэснээр 1.3 сая иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх татвараа өөртөө үлдээх боломж бүрдэж байна.
Мөн Эрүүл мэндийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хууль нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь донорын эд, эрхтэнтэй холбоотой асуудлууд үүсдэг байсан бол энэ хуулиар тэдгээрийг зохицуулсан.
Дараагийн чухал хууль бол Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. 1999 онд батлагдсан хуулийг 27 жилийн дараа шинэчилж, өмнө нь дөрвөн удаа батлагдаж чадаагүй байсан энэ хуулийг баталсан. Ингэснээр эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хамтран амьдрагчийн эрх зүйн байдал, донор, үр шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх тогтолцоог зохицуулсан.
Мөн Уур амьсгалын тухай анхдагч хуулийг баталж, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол зэрэг Монгол Улсад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон чухал хуулийг баталсан. Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
УИХ бол хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийг оруулдаг. Энэ чиглэлээр хоёр удаагийн сонсгол зохион байгуулж, Ерөнхий сайдын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулсан. Парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс e-Mongolia аппликэйшнд "Парламент" цэсийг байршуулсан. Өмнө нь иргэд зөвхөн өргөдөл, гомдол гаргадаг байсан бол одоо хууль, тогтоомжийн төсөлд цахимаар санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болсон. Мөн "Хуулийн хэрэгжилт иргэдийн амьдралд" гэсэн цэсээр хууль бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх боломжтой.
"Хяналттай парламент" цэсийг parliament.mn цахим сайтад байршуулснаар парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдсэн.
Иргэд чуулганы тов, хэлэлцэх асуудлын дарааллыг харах, дэмжих, дэмжихгүй саналаа өгөх, УИХ-ын чуулган болон Байнгын хороодын ирцийг бодит цаг хугацаанд харах, санал хураалтын дүн болон гишүүн бүрийн саналыг нээлттэй үзэх боломжтой болсон.
3,605.46






















































ХУУЛЬЧ 2026-07-06 202.9.46.159
ЭНЭ ИХ ХУРАЛ ,,,,УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИНЭ ДАРГА, ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛЖ, УЛС ТӨРИЙН НАМ ШИГ ЗОРИЛГО,,,,ЗОРИЛТОЙ БОЛЖ ЮУ ХИЙЖ,,, ЯМАР ҮР ДҮНД ХҮРДЭГЭЭ ХАРУУЛСАН ХАВРЫН ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРСӨН ГЭЖ МИНИЙ ХУВЬД ОЙЛГОВ.
Нэргүй 2026-07-06 202.126.91.51
Манай улс 1600-ад онд Хятад юмуу Оросын мэдэлд очсонсон бол бид өнөөдрөөс хамаагүй дээр аж төрөх байлаа ….ай тавилан гэж
Нэргүй 2026-07-06 103.168.34.155
Энэ л**** Зам тээврийн Сайд бхдаа Монголын хот хөдөөгүй бүх замын өргөнөөс хумсалсанаар өнөөдөр хөдөө гарч байгаа ихэнхи осол шууд халз урдаасаа мөргөлдөж амьд хүн үлдэхгүй болж бна. Зам маш нарийссан. Үүний хариуцлагыг УИХ дарга Бямбацогт хариуцах ёстой.
Нэргүй 2026-07-06 66.181.178.229
төр хамаг юм булааж, хулгайлж байхна оркоо. шуналаараа шулам болсон хулгайнар.
Нэргүй 2026-07-06 43.242.242.59
Ард түмэн чинь махны үнийг бууруулсангүй гээд төр засгаа буруутгаад байдаг шүү дээ. Бараа таваар зах зээлийнхээ жамаар үнэ нь тогтоогддогийг боловсролгүй мэдлэггүй иргэд ойлгохгүй байна. ямар сайндаа Нямбаатарыг махны үнэ нэмлээ гээд огцруулж байхав дээ. Иргэддээ ойлгуулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Сөрөг хүчин бол мэдэн будилж иргэдийн тархийг угаадаг. Түүн дээр дөрөөлж өөрсдөө нэр хүнд олж авах засгийн газрыг огцруулах зорилготой байдаг
Нэргүй 2026-07-06 103.212.118.60
энэ ёстой утгагүй их хурлын дарга нэг ширхэг гарчээ баахан хууль жинхэнэ утгаар нь машиндаж бн лээ хуулийнхаа нэрүүдийг аймаар хурдан аман дотроо дуржигнуулж хэлэнгүүтээ за санал хураая гээд л үнэн утгагүй хандаж байна билээ