Сангийн сайд З.Мэндсайхантай Оюутолгойн хэлэлцээрийн эргэн тойронд ярилцлаа.
-Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай удаан хугацаанд хэлэлцээр хийлээ. Та юуг нь онцлох вэ?
-Засгийн газраас “Рио тинто” групптэй Оюутолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах асуудлаар хэлэлцээр хийлээ. Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ юу тусгаж өгсөн байдаг вэ гэхээр долоон жил тутамд гэрээг эргэж харах зохицуулалт хийж өгсөн байдаг. Энэ хүрээнд хэлэлцээрийн эрх 2025 онд нээгдсэн. Засгийн газар одоо 3 чиглэлээр ажиллаж байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан менежментийн хүү төлбөрийг бууруулах нь эхний ажлын хэсэг. Дараагийнх нь одоо зээлийн хүүг бууруулах. Гурав дахь нь Арбитртай холбоотой асуудлыг С.Амарсайхан сайд ахлаад ажиллаж байна. Хэлэлцээр өнөөдрийн байдлаар бодитой үр дүнд хүрлээ.
Хүнд, амаргүй нөхцөлд явсан гэдгийг тодотгож хэлэх нь зөв байх. Сангийн сайдын хувьд төслийн Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлыг хариуцаж ажилласан. Маш тодорхой үр дүн гарсан.
“Рио тинто” групптэй олон удаагийн уулзалтыг хийсэн. Эхний шийдсэн асуудал Хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүгийн асуудлыг эргэж ярих асуудал байсан. Долоон жил гэдэг бол урт хугацаа. Тиймээс гурван жил болгож тохиролцлоо.
-Зээлийн хэлэлцээрийг гурван жил болгосны давуу тал юу вэ?
-Дараа дараагийн Засгийн газрууд гурван жил тутамдаа “Рио тинто” буюу хөрөнгө оруулагч талтай зээлийн хүүгийн хэлэлцээр хийх боломжтой. Энэ эрхийнхээ хүрээнд Санхүүгийн мэдээллийн талаар эргэн ярилцах боломж нээж өгч байгаа юм. Цаашдаа энэ нөхцөлөө сайжруулаад явна. Одоо бол Монголын ард түмэнд бүрэн өгөөжтэй, Монго Улсын Засгийн газарт бүрэн өгөөжтэй болгоод явахад суурийг нь тавьж өглөө. Дараагийн асуудал нь зээлийн хүүг буурууллаа. “Оюутолгой” компанийн энэ төслийг хэрэгжүүлэхэд авсан дөрвөн төрлийн зээл байдаг. Тухайлбал, олон улсын банк санхүү буюу дэлхийд тэргүүлэх банк санхүүгийн байгууллагуудын “Оюутолгой” төслийн эрсдэлийг үнэлээд өгсөн зээл 13.9 тэрбум ам.доллар. Үүний хүү нь олон улсын жишиг хүү буюу SOFR дээр нэмээд зах зэлийн хүү нь 10 гаруй хувь байсан. Тэгвэл үүнийг 7.9 хувь болгож буурууллаа.
Цаашдаа олон улсын жишиг хүү буурсан тохиолдолд 7.9 хувиас цааш буурах боломж нээлттэй гэсэн үг. Нөгөө талдаа энэ хэлэлцээрийг хийснээрээ бид нар ногдол ашиг авах хугацааг урагшлуулж байгаа юм. Бид ногдол ашиг авах асуудлыг энэ оноос болгож наашлуулсан.
Гэхдээ яг хэдэн төгрөг гэдгийг хэлэцээрийн хүрээнд эцэслэнэ. Хамгийн гол нь бид хөрөнгө оруулагчийг зөвшөөрүүлж чадсан. Өнгөрсөн 17 жилийн түүхэнд Хөрөнгө оруулалтын гэрээнд хөндөгдөөгүй, хөндөж чадаагүй энэ асуудлуудыг энэ хэлэлцлээр бүрэн шийдэж чадлаа гэж хэлж болно. Үнийн дүн нь олон тэрбум ам.доллар. Бид тэрбум, тэрбумын хэлцэл хийсэн.
-Хэлэцээрийн үр дүн УИХ-аар оруулж таарах байх?
-Бид хөрөнгө оруулагч талтайгаа тохирсон учраас Ажлын хэсэг албажуулах асуудлыг яаравчилна. Хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулна. Одоо хугацаа алдах ч юм уу, хойшлуулах аль эсвэл ямар нэгэн болзолтой зүйл огт байхгүй. Бид хэлцэл дууссаны дараа нэг зүйлийг ил тод мэдэгдсэн.
Энэ хэлцлийн ард Монгол Улсын Засгийн газаr ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэг ёсондоо энэний цаана ямар нэгэн тохироо байхгүй ээ гэдгийг би Сангийн сайдын хувьд ард түмэндээ ил тод хэлэх нь зөв өө гэж үзэж байна.
-Мэдээж хоёр тал хэлэлцээр хийж байгаа юм чинь харилцан буулт хийдэг ч юм уу асуудлууд яригдсан л даа. Жишээлбэл, одоо “Онтрэ”-гийн лицензийг өгчихлөө гэдэг шүүмжлэл байна?
-“Онтрэ”-гийн лицензийг өгсөн зүйл огт байхгүй. “Онтрэ”-гийн хэлэлцээр одоо л эхэлж байгаа. Гэхдээ үүнийг бид Хөрөнгө оруулалтын гэрээн дээр туссан ганц л зүйлийг удирдлага болгоно. Монголын талд оногдох өгөөж 53 хувь. Энэ нөхцөлийг хангуулах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр хийсэн 53 хувийн өгөөж гэдэг нь юу вэ гэдгээ маш тодорхой заагаад өгчихсөн байдаг юм.
Энэ бол Монголын ард түмэнд нэгдүгээрт ногдол ашгаар, хоёрдугаарт АМНАТ-ийн татвараар, гуравдугаарт бусад татвар хураамжаар, нийт 53 хувийн өгөөж хүртээнэ гэж байгаа. Өнөөдрийн байдлаар ОТ төслийн хувьд бол 34 орчим хувийн өгөөжийг Монгол Улсад өгч байна.
Энэ хэмжээг 53 хувьд хүрэх зайлшгүй шаардлага байгаа. Бидний хийсэн хэлэлцээрийн дүнд зээлийн хүүг бууруулснаар өгөөж 40 орчим хувь руу хүргэж байна. Дахиад цаашаа бид яах ёстой вэ гэхээр ногдол ашгаа авах ёстой. Бид “Онтрэ”-гийн хэлэлцээрийг хөрөнгө оруулалтын гэрээ болгож шийдвэрлэх тохиолдолд, тэрнээс өмнө Монголын талын хүртэх өгөөжийг заавал 53 хувьд хүргэх байр сууртай байгаа.
Монгол Улсын Засгийн газар ийм хатуу байр суурьтай байгаа. Бид Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг мөрдлөг болгоно
-Татвартай холбоотой Арбитрын маргаан юу болсон бэ?
-Татварын асуудал дээр “Оюутолгой” компанийн татварын акт Монгол Улсын хуулийн дагуу. Үүнтэй холбоотойгоор татварын хуулийн дагуу тавигдсан татварын акт дээр олон улсын арбитрт хандчихсан байгаа. Миний авсан мэдээллээр бол Арбитрын шүүх хурал дуусан. Одоо Арбитрын шийдвэр гаргах шатдаа байгаа гэж би ойлгож байгаа. Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан нэг алдаа нь тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын хуулиар татвар авах нөхцөлийг тавьж өгсөн. Ерөөсөө гэрээний үндсэн агуулга бол Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж биелүүлнэ ээ л гэдэг. Үндсэн хуульд нийцсэн л гэрээг байгуулсан. Тэгэхээр Монгол Улсын хүчин төгөлдөр хууль бол Монгол Улсын татварын ерөнхий хууль. Тэгээд энэ хуулийг бид нар баримталж ажиллах ёстой. Тэрний дагуу Монгол Улсын Татварын ерөнхий газар холбогдох акт шалгалтаа хийгээд актаа тавьсан. Одоо арбитрын шүүхээр шийдэгдэнэ. Миний хувьд бол хуулиа мөрдөх байр суурьтай байгаа. Ямар нэгэн байдлаар Арбитр дээр тохиролцох, бууж өгөх асуудал бол байхгүй.
-“Онтрэ”-гийн асуудлыг дагаад зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудал яригдсан. Энэ хоёр асуудал холбоотой байна уу?
-Тэгэхээр би дахиад хэлье. Бид нар энэ хэлцлийн цаана Монгол Улсын Засгийн газраас “Рио тинто” группийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн тухайд Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн төсөл. Монгол Улсын эдийн засгийн талаас нь уул уурхайн орлого л байгаа. Бид зэсийн хоёрхон том үйлдвэртэй. Нэг нь Эрдэнэт үйлдвэр, нөгөө тал нь “Оюутолгой” төсөл.
“Оюутолгой” төслийн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээрээ АМНАТ- 5 хувь байдаг. Ингээд зохицуулаад өгчихсөн. Эрдэнэт үйлдвэр манай ганцхан үндэсний үйлдвэр байна. АМНАТ-ийг нь тусгайлан заагаад өгчихсөн.
"Эрдэнэт" үйлдвэр дээр тавигдсан өндөр хувь хэмжээ дараа дараагийн Эрдэнэт шиг үйлдвэрийг нээхэд өндөр босго болоод байгаа. Хөрөнгө оруулагч гэдэг чинь бидний хувьд хамгийн том эдийн засгийн өгөөжөө хүртэх эхний хаалга мөн. Энэ утгаараа дараа дараагийн том төслүүдээ хөдөлгөхийн тулд ашигт малтмалын хуулиа илүү ойлгомжтой, илүү тодорхой болгоё гэж оруулж ирсэн. Энэ асуудал дээр одоо янз бүрийн буруу ташаа ойлголт явж байх шиг байна.
“Онтрэ” дээр бидний хамгийн том жишиг барих гэрээ бол өнгөрсөн жил Франц улстай байгуулсан ураны гэрээ. Бид АМНАТ буюу Рояалти дээр суурилсан гэрээг байгуулж чадсан.
Тэгэхээр “Онтрэ” дээр ч гэсэн бид 34 хувийг эзэмшээд явах нь зөв юм уу, эсвэл татварынхаа хувь хэмжээг тохироод явах нь зөв юм уу. Монголын ард түмэнд аль ашигтай хувилбар байгааг Үндсэн хууль, Баялгийн сангийн тухай хуульдаа нийцүүлж гэрээгээ хийнэ. Энэ дээр ямар нэгэн хардлага сэрдлэг байхгүй. Мэдээж хүнд хардах эрх нь байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр дээр Засгийн газар эргэлзэх хэрэггүй.
-Ажлын хэсгүүд хэр хугацаанд ажиллахаар тооцоолж байна вэ. Ирэх намрын чуулганаар орох уу?
-Намрын чуулганаар орно гэж хэлэхэд эрт байна. Бид эхлээд ногдол ашгаа тохирох ёстой. Яг хэдийг өгөх вэ гэдэг. Бид ямартай ч өнөөгийн хэлцлийн үр дүн 2026 онд ногдол ашиг олгуулахыг тохирчихлоо. Одоо төслийн далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дуусаж байна. Одоо мөнгөн урсгал эерэг үр дүн гарч ирж байгаа байхгүй юу.
3,605.46






















































МАНГАР-МАНГАС 2026-07-06 202.55.186.137
Өөрсдөө өр тавьж хөрөнгө оруулж байгаа хэрнээ ямарч хараа хяналтгүй, нөгөө талынхаа аманд бүрэн багтчаад сууж байдаг манайхаас ямар улс гүрэн байдаг юм бол? Энэ гэрээг дэлхий дахинд ил болгомоор байна. Орчин цагийн нео-колончлолын сонгодог жишээ! Эрх мэдэл 100% нөгөө талдаа, эзэн улс баялгаасаа олитой татвар ч авч чадахгүй. Зардалд суурилдаг менежментийн төлбөр гэдэг ойлголт, ухагдахууныг Э/З-ийн онол, тооцооллын үүднээс тайлбарлаад өг сүгсэлзүүр Сайд гуай!! Ийм л төртэй 30 гаруй жил явж ирлэ
Tulgaa 2026-07-06 202.9.41.93
Medrel gulug, erguu nal dald oroosoi
Нэргүй 2026-07-06 66.181.185.171
ЭНЭ ЭТГЭЭД ЯМАР ХЭЛЭЛЦЭЭНД ОРСОН БИШ ДЭЭ. ЦАГСАЛЗААД БАЙЖ ГЭНЭ. ЯДАЖ Л АНГЛИ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ДЭЭ ОЦГОНЧИХООД БИТГИЙ ДАРВАЛЗААД БАЙ. ЯАМНЫХАА ХАМТ ОЛНЫГ ЯДАЖ НЭР ДУРДАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2026-07-06 103.168.34.155
иймэрхүү юм үзээгүй далдгар гаруудыг зориуд том хэлэлцээрт оруулдаг гай дуусахгүйнээ. Баярцогт, Сайханбаяр, МАН ын нэг далдгар гөлөг бсан хэн билээ п***а чинь үхсэн юм бхдаа, тэр энтэрийг зориуд цаад талаас нь захиалдаг юмуу гэлтэй.
Нэргүй 2026-07-06 103.212.117.235
Чааваас даа… Ёстой эрүүл сэтгэх, бодох дээр элгээрээ газар хэвтэнэ гэдэг нь байх, улс тэр чигээрээ. Монголчууд ухамсраар энэ дэлхий дээр хаана яваа, ямаршуу чадамжтай хүмүүс вэ гэдэг нь сүүлийн 20 жил сайхан харагдаж байна. Бүтэн улсын сайд нь бодлогын, ирээдүйн замналын юм ярихгүй харин хэдэн зоосны тооцооны л юм яриад байдаг. Аймшигтай нь 3 сая мулгуу нь хамгийн гол нь яг ийм л мөнгө төгрөг зоосны өгөө аваа сонсч байж таашаал авдаг болохоор яг тэрэнд нь тааруулж үмхий тархийг нь түр дарна.
Нэргүй 2026-07-06 202.126.89.104
Энэ хүн Оюутолгойтой маш муу хэлэлцээр хийсэн
Нэргүй 2026-07-06 202.126.91.51
Заа мэдкүүү улсаарааа Гавъяат Ардын боллоо……5 биш юмаа гэхэд 2 өрөө байранд амьдарч үзэхсэн. Өнөөдөр Хятад Улсын Дундаж өрх 5 өрөө шинэ байранд амьдарч бна 🙄
Нэргүй 2026-07-06 43.228.128.220
Хүн муутай найз нөхдөө ч хаядаг новшийн эр
Нэргүй 2026-07-06 103.168.34.184
гавяа байгуулцан аятай юу вэ
Нэргүй 2026-07-06 66.181.160.66
Энэ хүнээ гадаадын төрийн томчуудтай хийх уулзалтанд оруулаад хэрэггүй байхаа?? Төрийн нэр хүнд төрийн албан тушаалтнуудын зүс царай, биеэ авч яваа соёл зэргээс үнэлэгддэг юм шүү!!
Нэргүй 2026-07-06 103.168.34.184
нүүрээ ч угааж чадахгүй
ЗОЧИН 2026-07-06 103.212.117.237
ЭНЭ НЭГ ЮМ ҮЗЭЭГҮЙ САГСУУ САХАЛТАЙ ГӨЛӨГ БАЙНАА? ӨРӨНД ОРЖ ӨР ТӨЛЖ ЯВСАН ӨЧНӨӨН ЖИЛ ЯВСАН АЛДАГДЛАА ОЛЖ АВААЧ ГӨЛӨГӨӨ?, ДӨНГӨЖ ХҮҮГЭЭ ЖААХАН БУУРУУЛСАН Л БИЗ ДЭЭ,ЭНЭ Ч НЭГ ИХ ГАВИХГҮЙ УСАН ТАРХИТАЙ МАХАН ТОЛГОЙТ Л ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА, СЭТГЭХҮЙ НЬ НЭГ ДУТУУ БГАА ЮМ ДАА, ЭНЭНИЙ ХАЖУУД ЖАВХЛАН НЬ АРАЙ ДӨНГҮҮР БСАН ЮМ БИШ ҮҮ?
жирийн монгол 2026-07-06 103.29.144.172
Ээ чааваас энэ сахалтай маанаг том гэрээ хийсэн гээд онгироод байдаг. Гэтэл цаад тал нь энэ талаар дуугарахгүй юм. Юм үзээгүй тэнэгүүдийг үндэстэн дамнасан луйврын компани хуурчихлаа. Гол санаа бол гэрээг харилцан ашигтай байхаар өөрчлөх шүү дээ. Хөрөнгө хэнийх бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Гадагш нь олборлролтын зардлаа нэмээд хэнийг юуг зараад байгааг гэрээнд тусгах явдал үүнээс бүх зүйл эхлэнэ. Түрүүчийн өрөөс ялихгүй бага өр төлнө гээд баярлах ч Уг нь энэ ажлыг мэргэжлийн баг хиймээр юм
Зочин 2026-07-06 202.9.47.110
ҮХ-ийн дагуу 34 хувиа аваад үлдсэн 66 хувьд нь АМНАТ, НӨАТ, ААНОАТ зэрэг ээ авах гэрээг ОНТРО -той хийх хэрэгтэй шүү дээ
Нэргүй 2026-07-06 103.212.118.60
хөөрхий амьтан
иргэн 2026-07-06 192.82.66.11
Зөвхөн хүүгээ л жаахан бууруулчихаад ямар их баясах юм бэ.
Нэргүй 2026-07-06 66.181.181.243
Энэ маань инээгээд л юу хийж бгаагаа мэдэж л бгаа бхдаа. Бүүр айх юм бүүр дараа нь буруу хийснээ мэдээд бантаад маш сайн гэрээ уул нь хийсэн гээд сууж бдаг болохоор. Цаг хугацаа л харуулна даа
зочин 2026-07-06 59.153.114.228
Мэдэхгүй юм даа. Бодит ажил болсоны дараа л үнэлэх байх. Олон улсын хэмжээний том эдийн засагтай , асуудалтай компанитай тулж байгаа Монгол нөхөд минь эх оронч сэтгэлтэй л байгаасай даа. Энэ бол та болон танай нөхдүүдэд олдох нэг л боломж шүүдээ.
Нэргүй 2026-07-06 122.201.31.140
Мөн их ярив аа
Манай дэмбэрэл юм үзээгүй юм хөөрхий 2026-07-06 66.181.165.234
Хөдөөний бор хүү хөөрөөд сүйд, 200 гаран жил дэлхийгээр эрэл хайгуул хийж ашиг олж хожиж алдаж ирсэн Цагаанууд чамайг яаж маллагаа мэдэлгүй дээ