"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ЫН ЕС ДЭХ ПАРЛАМЕНТ ИЙНХҮҮ ХАВРЫН ЧУУЛГАНАА ХААЛАА

Баасан гаригт УИХ-ын чуулган хаалтаа хийснээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа яг талдаа орж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль, тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 275-ыг хэлэлцэн баталсан байна. Парламент 126 гишүүнтэй болсноос хойш түүхэндээ хамгийн олон буюу 73 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 41-ийг нь УИХ-ын гишүүд санаачилсан байна.
Хаврын чуулганы хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга хоёрыг баталж, 188 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 58 тогтоолыг хэлэлцэн баталсан байна.
Энэ удаагийн хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хууль, Цусны донорын тухай анхдагч хууль болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн баталж, Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Татварын багц хуулиудыг баталлаа. УИХ-ын ес дэх парламент ийнхүү хаврын чуулганаа хаалаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА АЖИЛ ХАЯХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ ГЭВ

Эрчим хүчний салбарын ажил хаялт хийх мэдэгдлээр Даваа гариг эхлэв. Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж мэдээлэл хийхдээ "Юуны өмнө эрчим хүчний салбарын ажил хаялт нь ХҮН нам эсвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн эсрэг хийж буй улс төрийн үйлдэл биш. Манай тэмцэл сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн. Ажил хаях нөхцөл гурван сарын өмнөөс бүрдсэн бөгөөд бид ажил хаялтад нэгдэх санал асуулгыг нэг сарын өмнө явуулж, энэ сарын 22-нд хуулийн дагуу мэдэгдлээ хүргүүлсэн. Бид зөвхөн цалин нэмэх шаардлага тавиагүй. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл зэрэг нийт 12 шаардлагыг тавьсан.
Эрчим хүчний яамнаас цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн ч энэ нь бидний шаардлагыг хангахгүй.
Харин цалинг 30 хувиар эсвэл үе шаттайгаар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн бол хэлэлцээ хийхэд бэлэн байсан. Гэвч бодитой санал ирээгүй учраас маргааш буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас шуурхай ажиллагааны ажилтнуудаас бусад албан хаагч ажил хаялтад орно. Хэрэв долдугаар сарын 1-н гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол эрчим хүчний салбарын шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин зарлаж байна" гэсэн юм. Харин салбарын сайд Б.Найдалаа Төрийн ордонд мэдээлэл хийж, "Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш, уул уурхайн салбарын дараа ордог. Тиймээс эрчим хүчний салбарын цалин ажил хаялт хийх хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна" гэдэг байр сууриа илэрхийлэв.
НААДМААР 1024 БӨХ БАРИЛДАЖ, ДАРГА НАР МӨНГӨӨ ТӨЛЖ, НААДАМ ҮЗНЭ

Наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н. Номтойбаяр Мягмар гаригт /2026.06.30/ Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой шийдвэрийг танилцуулсан. Тэрбээр "Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Өмнөх жилүүдэд бөхчүүдийн допингийн шинжилгээ маш их хэл ам дагуулж, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад бид урьдчилсан допингийн шинжилгээ авсан бөгөөд одоогоор нэг ч бөхөөс допинг илрээгүй.
Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны стандартад нийцсэн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч, цаашдын наадмын допингийн шинжилгээг дотооддоо хийх зохицуулалтыг бүрдүүлж байна.
Мөн хурдан морьтой холбоотой сэрвээний өндөр, намтай холбоотой маргаан гардаг. Энэ удаа дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтлөн орж шалгуулдаг байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллана. Туршилтуудыг хийсэн бөгөөд уяачид өргөнөөр оролцож, хүлээн зөвшөөрсөн.
Цаашлаад дараа жилээс Монгол морины удмын санг бүрдүүлнэ. Ингэснээр хурдан морины уралдааныг илүү зохион байгуулалттай, мэдээлэлд суурилсан хэлбэрээр зохион байгуулах боломж бүрдэнэ. Мөн наадмын тасалбар болон урилгыг Наадмын комиссоос тогтоосон үнийн дагуу борлуулж байгаа. Ямар нэгэн байдлаар үнэ төлбөрөөс чөлөөлөгдөх хүн байхгүй. Харин гадаадын зочдод урилгыг үнэ төлбөргүй олгож байна. Энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудлыг засаж, ариун цэврийн өрөө, хогийн цэгийн хүртээмжийг сайжруулж байгаа явдал юм. Мөн 208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно. Үүнээс гадна олон улсын хоолны фестиваль, үндэсний бүтээгдэхүүний өдөрлөг зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Мөн 1024 бөхийн барилдааны асуудал эцэслэгдсэн. Хуулийн дагуу энэ жил 1024 бөх барилдана. Харин долдугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа болох бөгөөд тухайн өдөр үзэгчдэд үүд хаалга нээлттэй, үнэ төлбөргүй үзэх болмжтой" гэв.
"ОЮУТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗАРДАЛ 6.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР БУУРСАН"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт /2026.07.01/ танилцуулсан. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө "Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд "Rio Tinto"-той Оюутолгойн зээлийн хүү болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа.
3,605.46




















































Нэргүй 2026-07-05 202.55.186.137
Хаврын чуулган ажил хэрэгч, гал ассан чуулган боллоо. УИХ-ын дарга зангараг зааж чуулганыг далайцтай сайн явууллаа. Чуулганы дэг, хэлэлцүүлгийн чанарт ахиц гарлаа. Одоо анхаарах асуудал бол хууль санаачлагчийн өргөн мэдүүлж байгаа төслийн чанар, үндэслэл, мөн Тамгын газраас үзүүлж байгаа мэргэшсэн үйлчилгээ! Тамгын газрын зөвлөхүүд сул бн. Дарга нар нь хичнээн хичээгээд албатууд нь муу бол ажил явахгүй шүү дээ..ккк
Нэргүй 2026-07-05 103.212.118.60
тэгээд одоо Монгол улс бага ч гэсэн ахиц гарсан юм уу үгүй юм уу зарим нь шал худлаа гээд байна эдийн засагч судлаачид дуугараад хаач гөлөг царайлаад байх юм
Нэргүй 2026-07-05 59.153.115.223
Монголчууд аа, хамруудаа эмчилцгээ! Монголчууд малчдын удам болохоороо маш гярхай хардаг боловч ерөөсөө өмхий үнэрлэдэггүй.
зочин 2026-07-05 183.177.99.226
Монголын төр сая Рио Тинтоотой хэлэлцээр үдээс өмнө бараг л хөөж явуулах дээрээ тулаад л байсан үдээс хойш нь бүгд Рио Тинтоогийн ээлжит молиг занд нь далаараа тавиуллаа даа Монголын төр ТРио Тинтоогийн даалгаавараар үдээс хойш үгсэн хуйвалдсан нь ойлгомжтой
ЦОГ MН 2026-07-05 66.181.190.75
** ee barimt bichech hen itgehiin yamar neg toon uzuulelt ch yum uu bicheech
yamar mal tuuj bgaa yum uu
сонгогч 2026-07-05 202.9.47.85
ГАВИХГҮЙ САЙД , ДАРГА , ГИШҮҮД ,,
ГАВШГАЙ УРВАГЧИД ,,
ГАРШСАН ХУЛГАЙЧУУД ,,
ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТУУД ,, МОНГОЛООР ДҮҮРЛЭЭ…. МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНЫ 1 НЬ ЭНЭ….