niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 08:06 UTC Эх: https://news.mn/r/2875974/ 9ec36eacab369297… ← niitlelch.mn руу буцах

Онцлох ярилцлага: Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна

Онцлох ярилцлага: Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна

News.mn сайт өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна. 


"Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна"

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан намын бүлгээс УИХ-ын хаврын чуулганыг акцаар эхлүүлж байсан бол одоо чуулган хаах гэж байна. Энэ удаагийн чуулганаар парламентын гишүүд хэр сайн ажиллаж, ард түмний амьдралд хэрэгтэй хууль баталсан гэж харж байна. Таны хувьд ямар ямар хуулийн төсөл санаачилж, бусад гишүүдтэйгээ хамтран ажиллав?

-УИХ-ын хаврын чуулган 2026 оны долдугаар сарын 3-нд хаана. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцэж амжих юм шиг байна. Ажлын хэсэг болон байнгын хороод өдөр шөнөгүй л хуралдаж байна. Хэлэлцэх ёстой хуулийн төслүүдээ шахаад дуусгах юм шиг байна. Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн нууцын тухай хууль,  ХХОАТ-ын тухай хууль гэх мэт нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулийн төслүүдийг санаачилж, эцсийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ерөнхийд нь хаврын чуулганы дүгнэвэл, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төсөл маш олноор орж ирлээ. Нэг талаасаа Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид тохируулж ажиллахгүйгээр өөрсдийн ажилдаа тохируулж, хуулийг өөрчлөх байдлаар ажиллаж байна.

Хаврын чуулганы хугацаанд нэлээд томилгоог хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ер нь Засгийн газар солигдох болгонд бүтэц нь ойр ойрхон шинэчлэгдэж, нүүдэл суудал болцгоодог.

Миний хувьд "амьгүй" нэг удаагийн хууль санаачлан, батлуулахгүй байх үүднээс сайтар судалгаа хийж байна. Бусад гишүүдтэйгээ хамтран өргөн барьсан хууль гэвэл Нийгмийн даатгал, ХХОАТ-ын тухай хууль байна. Бие даан санаачилсан хууль бол Сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл. Би өнгөрсөн найман сарын хугацаанд таван их дээд сургууль дээр хэлэлцүүлэг хийж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон цагийн хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудтай тусгайлан уулзалт хийлээ. Тэгэхгүй бол Монголд сайхан нэртэй "амьгүй" хууль маш олон байна. Жишээлбэл, Залуучууд хөгжлийн хууль гэж мэдэх үү. Энэ хууль батлагдаж, өнөөдрийн байдлаар найм орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ. Энэ мөнгөөр бодитой ямар ажил хийсэн бэ. Засгийн газраас Залуучууд хөгжлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүсэхэд нийтдээ 2018-2026 оны хооронд 7.8 тэрбум төгрөгийг хуулийн хүрээнд зарцуулсан байна. Хэлтэс, ажлын алба гээд бүтцийн орон тоотой. Тэрэнд нь эрх баригч намын залуусын байгууллагууд ажилладаг. Хайран мөнгө биз дээ. Тийм учраас өөрийн санаачилсан хуулийн төслийн судалгааг сайтар хийж, Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барих тов дарааллаа өгсөн бол Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслөө ирэх намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна.

Үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

"Намын хандивыг ХХДХ-ээс 120-500 дахин өсгөх санал боловсруулж байна”

МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг харуулсан дүрслэл бүхий өгөгдлийн үзэсгэлэнг 2026 оны зургадугаар сарын 30-ныг дуустал олны хүртээл болгож байна. Ер нь намууд санхүүжилтээ ил тод байлгаж, нээлттэй үйл ажиллагаа явуулах нь хэнд ашигтай вэ?

-Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан улсад ил тод байдал маш чухал. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд улс төрийн намуудын талаарх мэдээлэл ил тод байсангүй. Улс төрийн намуудыг Улсын дээд шүүх бүртгэж авч байснаас намын гишүүнчлэл, санхүүжилт, үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй явж иржээ. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар намууд хэдэн төгрөгний хөрөнгөтэй, жилд хэдэн төгрөгийн орлого олдог, түүнийгээ хэрхэн зарцуулдаг вэ гэдгийг сүүлийн хоёр жил дараалан мэдэж байна. Тэгэхээр одоо л улс төрийн намуудын мэдээлэл ил тод байдал болж байна. Энэ бол ардчилсан улс оронд байх ёстой зүйл. Одоо улс төрийн намууд ямар ажил хийсэн, хэнээс хандив авсан, хэрхэн зарцуулсан бэ гэдгийг нь хүртэл мэдэх боломжтой болж байна. Улс төрийн намын ардчиллыг оролцоо, төлөөлөл, санхүүжилтын ил тод байдал, хариуцлага гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороон улс төрийн намын санхүүжилтын дүрслэл өгөгдлийн үзэсгэлэнг иргэдийн улс төрийн боловсролд зориулж зохион байгуулж байна.

Шинэ хуулиараа СЕХ нь улс төрийн намын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, санхүүгийн хяналт тавих онцгой үүрэгтэй байгууллага болсон. Энэ хүрээндээ олон нийтэд мэдээлэл олгох тал дээр анхаарч байгаад талархаж байна.

Яагаад өнөөдөр улс төрийн намуудын санхүүжилт ил тод болов,  Улс төр судлаач хүний хувьд хэлэхэд, Монгол Улссүүлийн 2010 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж оролдсон. Харин 2019 онд Үндсэн хуульд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимднийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэдил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааныжурам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхнөхцөлийг хуулиар тогтооно” гэж нэмэлт орсон. Энэ нь намыг бодлогын нам болгох, олон нийтийн өмнө хариуцлагатай байх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд намын шинэ хууль батлагдсан шүү дээ. Мэдээж хуулийг янз бүрээр ойлгож, тайлбарлах хүмүүс байж магадгүй. Наад зах нь яагаад төрөөс улс төрийн намыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ гэдэг асуулт гардаг. Яагаад гэвэл улс төрийн нам бол нийтийн өмнөөс бодлого боловсруулах сонирхолтой хүмүүсийн нэгдэл. Хэрвээ тэд нийгмийн дэмжлэг авч чадвал нийгмийн баялгийг төрийн эрх мэдлийг ашиглан хуваарилах онцгой үүрэгтэй болно. Тийм ч учраас бид улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой, нам ардчилсан байх ёстой. Мөн намуудын өрсөлдөөн шударга байх ёстой. энэ шаардлагыг дэмжиж намд төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ёстой юм шүү дээ. Хэрвээ намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол нам том хандивлагчдын халаасанд орох эрсдэлтэй. Тиймээс ардчиллын институц болох талаас намыг хамгаалах бодлого. Ер нь улс төрийн нам гэх олон нийтийн байгууллага аль болох бага мөнгийг олон хүнээс цуглуулах ёстой. Ийм чухал шаардлага байгаа учраас иргэд улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг зөвөөр ойлгох хэрэгтэй. Монголд улс төрийн намуудын санхүү, үйл ажиллагаа нь нийтэд ил тод байдаггүй байсан учраас өнөөдөр нэлээн бэрхшээлтэй тулгарч байна гэж харж байгаа. Гэхдээ л улс төрийн намууд хуулийг ойлгож, мэдээллээ өгч байна, тэрийг нь өнөөдөр СЕХ, Төрийн аудитын байгууллага хянаад нийтэд ил тод болгож байгаа нь цоо шинэ соёл. Үндсэндээ Монголын ардчилал, улс төр шинэ түвшинд хүрч байна.

Үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

"Миний зорилго 800 оноо биш, аав ээжийнхээ бахархлыг л төрүүлэх байсан"

Элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, математикийн хичээлээр 100 хувийн гүйцэтгэл үзүүлж, тус бүр 800 оноо авсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн төгсөгч Б.Сайнболдтой ярилцлаа.


– Математик болон англи хэлний ЭЕШ-д 800 оноо авсан мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?

– Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Элсэлтийн шалгалтын дараа өгөгдсөн кодоороо хариугаа дэлгэцээс хардаг шүү дээ. Англи хэлний шалгалтын дараа миний кодны ард 100 оноо гэж гарч ирэхийг хараад үнэхээр гайхсан. Тэгээд ангийнхан, ээж аав, багш нартаа хэлэхэд бүгд маш их баярласан.

Хоёр хоногийн дараа математикийн шалгалтаа өгөөд хариугаа хүлээж байтал дахин 100 хувийн гүйцэтгэлтэй. Хоёр дахь 800 оноогоо авсан. Тэр үед "Энэ үнэхээр боломжтой гэж үү" гэж өөртөө ч итгэж чадахгүй байсан.

Өмнө нь хоёр хичээлээр 100 хувийн гүйцэтгэл үзүүлнэ гэж огт төсөөлөөгүй. Энэ мэдээг сонсоод бүгд баяр хүргэж, яг л тэнгэрт хөөрсөн мэт мэдрэмж төрсөн. Бараг ухаан алдах шахсан.

Хамгийн сайхан нь аав, ээж минь надаар үнэхээр бахархаж байгааг харах байсан. Би үргэлж тэднийхээ ачийг хариулахыг хүсдэг байсан болохоор тэр мөч үнэхээр үнэ цэнтэй санагдсан.

– Элсэлтийн шалгалтад 800 оноо авна гэсэн итгэлтэй байсан уу?

– Миний зорилго бол 700-аас дээш оноо авах байсан. Түүнийхээ төлөө л хичээж байсан болохоос 800 оноо авна гэж огт бодоогүй. Бүр хоёр хичээлээр 100 хувийн гүйцэтгэл үзүүлнэ гэж төсөөлөөгүй. Англи хэлний шалгалтад ердөө гурван хүүхэд 100 оноо авсны нэг нь би байсан. Тэр үед л 100 оноо авах ямар том амжилт болохыг ойлгосон. Харин дараа нь математикаар ч мөн 100 оноо авахад өөрөөрөө үнэхээр бахархсан. Миний хичээл зүтгэл үр дүнгээ өгсөн юм байна гэж бодсон.

– Элсэлтийн шалгалтад хэрхэн бэлдсэн бэ? Ямар арга барил ашигласан бэ?

– Би төгсөх ангийнхаа хичээлийн жилийн эхнээс бэлтгэж эхэлсэн. Хичээл бүр дээр өөр өөр арга хэрэглэсэн. Математикийн хувьд ЭШ-ын 1000 бодлогын түүврийг маш олон удаа бодсон. Надад хамгийн их урам өгч, дэмжсэн хүмүүс бол багш нар, ангийнхан, гэр бүлийнхэн минь байсан. Харин сурах арга барилын тухайд хүн бүр өөр байдаг гэж боддог. Би өөртөө тохирсон аргаа олсон.

Хүн өөрийн онцлогт тохирсон аргаар хичээллэх хэрэгтэй.

Миний бодлоор хамгийн чухал нь тухайн хичээлдээ дурлах. Хичээлийнхээ мөн чанар, утга учрыг ойлгочихвол өөрөө аяндаа сурах хүсэл төрдөг. Хэрхэн үр дүнтэй сурахаа ч ойлгож эхэлдэг.

Тиймээс эхлээд дуртай хичээлээ олж, дараа нь тэр хичээлээрээ элсэлтийн шалгалтаа өгөх нь зөв гэж боддог.

Үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

ИРГЭН 2026-07-04 103.168.34.210

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ УДАА ГАРГАЖ БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨХ ДАРГА, САЙД НАР ТҮҮНИЙГ ЦЭРГИЙН ДЭЭ

Avatar

Г.Нарангэрэл . 2026-07-04 202.9.41.124

Хамаг баялгаа хуу хаман цөлмөж б.гаа МАН-н 1 намын дарангуйлал хирээс хэтэрч иргэдийн амжиргааны түвшин туйлдаа хүртэл доройтлоо . 300-500%иар нэмсэн татваруудаа бууруул , цалин тэтгэврээ нэмээч дээ.

Avatar

зочин 2026-07-04 66.181.184.121

Ардчилагч гэх анархистүүд, хоёр хөршийг үзэн ядагч, барууны тавиулууд төрийн эрхэнд байсан бол монгол сүйрэх байсан, Дэлхий даяар хямралтай байгаа одоо үед харин ч Засгийн газар боломжоороо сайн ажиллаж байна,Хамгийн гол нь хил залгаа хөрш орнуудтай хэвийн найрсаг харилцаатай байх нь хамгаас чухал, Ялангуяа бензин шатахууны хангамж хүндэрч болзошгүй өнөөгийн ноцтой үед элдвээр солдиорч харилцаа холбоог хүйтрүүлэх оролдлого хийж хэрхэвч болохгүй

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-07-04 202.21.110.94

САЙН ХҮҮ БАЙНА. ХОЛ ЯВНА ДАА………..

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-07-04 202.21.110.94

САЙН ХҮҮ ЮМ………..ХОЛ ЯВНА ДАА………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж