Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв музейд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан “Жалханз хутагт Ц.Дамдинбазарын амьдрал, үйл хэрэг” уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт судлаач, зохиолч, шашны зүтгэлтэн, музейн мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл оролцож, Жалханз хутагт Дамдинбазарын амьдрал, түүхэн үйл хэрэг, Жалханзын хүрээний хэлмэгдүүлэлтийн түүх, түүнтэй холбоотой соёлын өв, музейн үзмэрийн талаар илтгэл хэлэлцүүлэн, санал бодлоо солилцов.
Оролцогчид Жалханз хутагт Ц.Дамдинбазарын түүхэн үүрэг, үйл хэргийг холбогдох баримт, дурсгалд тулгуурлан судлах, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ соёлын өвийг хамгаалан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шаардлагатайг онцоллоо.
Жалханз хутагт Ц.Дамдинбазар 1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
Түүнийг гурван нас хүрч байсан 1877 оны зуны эхэн сард Манжийн хааны зарлигаар Жалханз хутагтын VIII дүрээр тодруулсан байна. Тодруулбал, эцэг Цэдэнсодном, эх Содном нарын хүү Дамдинбазарыг өмнөх дүрийн гэгээнтнээс тодруулсан алтан савны мэргэ төлгөөр Жалханз хутагтын хойд дүр мөн хэмээн зарлаж, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт тухайн үед оршиж байсан Равданчойнхорлин хийдийн хутагтын сэнтийд залжээ.
Ц.Дамдинбазар төрөлхийн цовоо сэргэлэн, ой тогтоолт сайтай нэгэн байсан бөгөөд хэл бичиг, тоо зурхай, бурхан шашин, урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил, уламжлалт арга ухаанд суралцан, өргөн мэдлэг эзэмшжээ. Тэрбээр 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж эхэлсэн нь Богд гэгээний анхаарлыг татах болжээ.
1912 онд Богд хаан түүнийг Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилсон байна. Энэ албыг хашихдаа Манжийн амбан болон цэргийг нутгаас хөөн гаргах, Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай харилцаа холбоо тогтоох үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мөн 1919 онд Бээжинд очиж, Хятадын удирдлагатай хэлэлцээ хийсэн нь тухайн үеийн Монгол, Хятадын харилцаанд чухал үйл явдал болсон хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ.
Ц.Дамдинбазар төрөлхийн цовоо сэргэлэн, ой тогтоолт сайтай байсан бөгөөд хэл бичиг, тоо зурхай, бурхан шашин, урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил, уламжлалт арга ухаанд суралцан, өргөн мэдлэг эзэмшжээ. Тэрбээр 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж эхэлсэн нь Богд гэгээний анхаарлыг татах болсон байна.
1912 онд Богд хааны зарлигаар түүнийг Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилжээ. Тэрбээр энэ албыг хашихдаа Манжийн амбан болон цэргийг нутгаас хөөн гаргах, Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох үйл хэрэгт оролцож, баруун хязгаарыг Монгол Улсын бүрэлдэхүүнд нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг тухайн үеийн лам, ноёдоос хамгийн идэвхтэй дэмжсэн хүмүүсийн нэг байв. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж, хамтран зүтгэгчдээ хүндэтгэн, аливаа асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эрхэмлэдэг улс төр, нийгмийн зүтгэлтэн байжээ. Түүний энэ байр суурь, үйл хэрэг нь төрийн удирдлагад ажиллахад нөлөөлж, 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон байна.
Тэрбээр “Багшийг шүтэх ёсон”, “Хүслийг хангагч”, “Эрдэнийн санг хайрлагч”, “Нигүүлсэнгүй цэнгэлт далай” зэрэг олон ном зохиол туурвижээ.
Гэвч 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр түүний бүтээлүүдийн ихэнхийг устгасан бөгөөд дээрх дөрвөн номын зөвхөн тал хувь нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.