Дорнод аймгийн Хэрлэн суманд 18 настай, эмэгтэй сурагч амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 2026 оны зургадугаар сарын 28-ны өдөр тус сумын нэгэн тоотод "Хүн боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 18 настай, эмэгтэй өөрийгөө боомилсон байдалтай нас барсан болох нь тогтоогдоод байгаа аж.
Өнгөрсөн өдрүүдэд улс даяар Элсэлтийн шалгалт зохион байгуулагдаж өндөрлөсөн бөгөөд уг харамсалтай хэрэг явдал шалгалтын дүн, стрессээс үүдэлтэй байж болзошгүй байна. Бид энэ талаар Цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулсан боловч "Хэргийг шалгаж байгаа, нас барсан шалтгааныг тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
3,605.46






















































Иргэн 2026-07-03 103.212.116.172
амь биш заяа биш яасан кямд көсөр амь бэ
хайран хүүхэд 2026-07-03 103.57.93.106
ЭЕШ гээд балай юмаа болио