Оюу толгойн гэрээ, Онтрэтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2026.07.03/ Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зээлийн хүү 9.1 хувь байсныг Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд 7.9 хувь болгож бууруулсан. Үүний үр дүнд нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Зөвхөн зээлийн хүүгийн хэлэлцээрийн хүрээнд 22 их наяд төгрөгийн хэмнэлт бий болсон. Мөн өмнө нь Засгийн газар хөрөнгө оруулагчтай байгуулсан хэлэлцээрийг долоон жил тутамд эргэн хардаг байсныг гурван жил тутамд шинэчлэн хэлэлцэхээр өөрчилсөн. Ингэснээр дараагийн Засгийн газрууд Рио Тинтотой хэлэлцээрээ үргэлжлүүлэн сайжруулах эрх зүйн боломж бүрдэж байна. Анх байгуулсан гэрээний дагуу Монгол Улс 2039 оноос ногдол ашиг хүртэхээр байсан. Бид уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын 3.6 сая иргэн байгалийн баялгийнхаа үр өгөөжийг хүртэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлсэн.
Гэвч өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ төслөөс бодит өгөөж хүртэж чадаагүй.
Ерөнхий сайд С.Учралын Засгийн газар 80 хоногийн хугацаанд эрчимтэй хэлэлцээ хийсний үр дүнд 2039 онд авах байсан ногдол ашгийг 13 жилээр наашлуулж авах нөхцөлийг бүрдүүллээ. Ингэснээр Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэх эрхээ бодитоор эдлэх боломжтой болж байна. Ийм бодит үр дүн гарсан байхад улс төрийн зорилгоор иргэдийг төөрөгдүүлэх, буруу ойлголт түгээх шаардлагагүй. Н.Алтанхуяг гуай Засгийн газрыг тэргүүлж, Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд хариуцлагатай байр суурь илэрхийлэх ёстой. Улс төрийг үндэслэлгүй, туйлширсан байдлаар хийх ёсгүй. Рио Тинтогийн хэвлэл юу гэж бичсэн, олон улсын хэвлэл мэдээлэл юу гэж мэдээлсэн нь бидний хувьд гол асуудал биш. Энэ баялгийн эзэн нь Монгол Улсын 3.6 сая иргэн. Битгий бусдын гар, хөл болж, өмнөөс нь мэдэгдэл хийгээд бай" гэлээ.
3,605.46





















































Нэргүй 2026-07-03 202.9.41.109
Шшш зайлуул. Ядаж наад нэг халтар нүүрээ сайн цэвэрлээд сахал шүү юмаа хусчаач. Муухай бн аа гээд Авгай хүүхэд нь хэлж өгдөггүймүү чааваас. Бас сайд гээд байгаа
Zochin 2026-07-03 112.72.8.78
МАН зүгээр л сонгуулийнхаа мөнгийг босгоссон болохоос ард түмний төлөө хийсэн юм алгөө. Миний тавьсан өрийг миний дүү төлөхгүй, гэтэл Рио тинтогийн тавьсан өр болон зээлийн хүүний талаар яриад багасгалаа гээд яриад байгаа нь ямар ч утга учир уялдаа алга. 2 тал ирэхээсээ өмнө аль хэдийн тохирлцсон бна. 2цаг хүрэхгүй хугацаанд тохирцоно гэж юу байдаг юм ? Тэгээд бас Алтанхуягийн мэдээлэлийн дараа яаран гарч ирэн нэгийгээ доромжлон мэдээлэл хийх нь өөрөө угаасаа ашиг сонирхолын зөрүүтэй байна.
Бүтээмж ба Цалин 2026-07-03 202.126.89.187
Цалин бол Бүтээмж.Монгол хүн бүр Өглөө эрт босоод өөр өөрийн ажлаа хийсэн шиг хийдэг бол Уул уурхайтай уурхайгүй баян тарган амьдрах бололцоо 200%. Гэтэл Хувийн ААН өглөө 12 цагт арай ядан онгойж орой 19д хаана, Үйлчлүүлэх гэд очихор дуугарч ядан хүнээс мөнгөө их ихээр авдаг жудаггүй.
Нэргүй 2026-07-03 202.126.89.187
Монголчууд Эрээнэс авахуулаад Дэлхийг тойрч зугаалан мөнгөө үрэх атлаа Дэлхийн Хүмүүс хэрхэн ажиллаж амьдарч бүтээж буйг ер анзаарахгүй зүгээр л үзэн ядсаар буцаж ирцгээнэ.
Иргэн 2026-07-03 103.229.121.104
Оюу Толгойн гэрээ бол Монголын 21-р зууны хамгийн том бодлогын алдаа, хамгийн шударга бус гэрээний нэг. Дэлхийн хэмжээний зэс, алтны орд Монголын нутагт байхад Монголын тал олон жил ногдол ашиг авахгүй, харин зээл, хүү, менежментийн төлбөрийн дарамтад орсон нь энгийн алдаа биш — төрийн бодлого, хэлэлцээрийн чадамж, үндэсний эрх ашгийг хамгаалах тогтолцооны гүнзгий доголдол юм.
сонгогч 2026-07-03 202.9.47.85
ГАВИХГҮЙ САЙД , ДАРГА , ГИШҮҮД
ГАВШГАЙ УРВАГЧИД
ГАРШСАН ХУЛГАЙЧУУД
ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТУУД МОНГОЛООР ДҮҮРЛЭЭ…. МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНЫ 1 НЬ ЭНЭ….
Нэргүй 2026-07-03 66.181.161.49
алтанхуяг гуай ч дээ
Нэргүй 2026-07-03 66.181.181.243
Энэ 1 шал худлаа хүмүүсийг хуурч дромжилж бгаа хүнийг МАН зайлуулаач дээ. Тэгээд монгол улс өдөрт 13 тэрбуи төлдөг байснаа 10тэрбум бууруулж өглөө гээд хагартлаа баярлаад сууж бх юмуу. Рио-д яаж улс шулуулах нь чамд хамаагүй ч ард түмэнд хэрэгтэй бнаа. Чиний гэр бүл баян тансаг ч ард түмэн тийм биш бнаа
Нэргүй 2026-07-03 66.181.161.81
сангийн сайд зөв ярьж байна чи буруу бичиж байна
Бадам 2026-07-03 103.71.100.233
Элбэгдоржийн бүлэгт хэзээ нэгдээдхэв ээ Мэндсайхан чи буруу л бодоод буруу яриад байнаа Хүрэлсүх яагаад Элбэгдоржид тал засаад байгааг бас ойлгохгүй боллоо Энэ бүлэглэлүүд нийлж Монгол улсыг хэнд худалдах гээд байнаа .Намаа хагалаад УИХ-г бутаргаад улсаа иргэдээ талцуулж хэрэлдэхдээ энэ Оюутолгойг дундаа хавчуулан ард биднийг хохироож хүмүүсийн уур хилэнг өдөөж байна шүү та нар
Зочин 2026-07-03 66.181.181.159
МАНай саад дарга нар яагаад гадныханд нугасгүй хайртай болчдог юм бэ
Нэргүй 2026-07-03 103.57.94.14
Сахалтай сайд гуай мнь ээ ! АН-ыхнаас илүүтэйгээр МАН-ын мангар пацаанууд л та нарыг чичлээд чичрээд дайраа д бна ш дээ !!!
Танай Ховдын Отгоншар эмчийн орилоо шар шоохууз л орилоод дайраад бна ш дээ…..Цуйвангийн гурил шиг тэр нэг хархүүгээ дуугүй болгооч !
Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234
Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын луйврын гэрээгээр Рио-с суутган тооцох бүх татварыг чөлөөлсөн учраас эд ингэж луувар хийх боломжтой болсон. Түүнээс биш Монгол Улсын татварын хуулийн дагуу Рио-н авч байгаа зээлийн хүү, менежмэнтийн төлбөр, бусад төлбөрүүдээс 20 хувиар суутган татвар авах, Оюу толгойн борлуулсан зэс, алтнаас өсөн нэмэгдэх АМНАТ /борлуулалтын орлогын 11-15 хувиар/ авч байсан бол бидэнд эрх өгөөж нь хавьгүй илүү байх байжээ.
Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234
Энэ оноос ногдол ашиг авна, тооцох аргачлалыг хэлэлцэж байна гэнэ. Ногдол ашгийг тооцож ядаад байх юм байхгүй. Оюу толгой ямар ашигтай ажиллана, компанид үлдээх тусгай зориулалтын нөөц, сангуудад үлдээх хэсгийг тохироод, үлдсэн ашгийг 34/66-н харьцаагаар хуваана. Гагцхүү Оюу толгойн ашигт нөлөөлөөд байгаа Рио луйвараар авч буй хүү, менежментийн төлбөр зэрэг зардал болон бусад зардлыг яаж тооцох вэ, хэрхэн хяналт тавих вэ, ачуулж буй баяжмалын хэмжээ, түүнд агуулагдаж байгаа зэс, алт болон бусад
Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234
Түүнээс гадна хүүгээс хүү тооцдог луйврын схемийг болиулав уу, өмнө үндэслэлгүйгээр тооцсон байж болзошгүй 6,0 тэрбум долларын хүүгийн өрийг хэлэлцэв үү, одоо Оюу толгойн балансад бүртэчээд байгаа 20.0 тэрбум долларын зээл нв бүгд Оюу толгойн төсөлд зарцуулагдсан уу, Рио-н буруушаас болж нэмж гарсан зардлыг санхүүжүүлсэн зээлийг хэн төлөх вэ гэхчлэн маш их зүйл тодорхойгүй байна.
Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234
Рио-н эдийн засгийн алуучдын эрхшээлд орж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна даа энэ Засгийн газар. Огцруулах нь зүйтэй.Хөөрцөглөөд байгаа 7.9 хувь болгож төлөх зээлийн хүү нь Рио-н авч буй зээлээс даруй 3-4 хувиар өндөр багйаа юм. Харьцуулаад байгаа бондын хүү нь манай жижиг компаниудын анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж байгаа, арилжааны зориулалттай бонд юм шүү дээ. Гэтэл Рио ямар компани билээ, хэдэн хувийн хүүтэй мөнгө олон улсын зах зээлээс босгож яадах билээ.