Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён, гэргий Ким Хэ Кёны хамт 2026 оны долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж буйгаараа онцлог.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ли Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён, гэргий Ким Хэ Кён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
– 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
– 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
– 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улс 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
3,605.46






















































Нэргүй 2026-07-03 202.179.27.133
Баяр наадам болж байхад бас зам хааж ядаргаатах нээ
Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234
Ерөнхийлөгч минь өөрөө оролцож байгаад ч хамаагүй наадмын нээлтээ арай аятайхан хийхийг бодоорой. Аятайхан ч юу байхад дээ. Морин хуур, уртын дуугаа эгшиглүүлж наадмаа нээгээд, ардын бие биелгээ бүжиг цэнгээнээр өрнүүлж, уламжлалт нүүдлийн соёл, зан үйлийг харуулсан үзүүлбэр оруулахад л бид чинь дэлхийд давтагдашгүй өв соёлтой ард түмэн болохоо олон түмэн, ирсэн зочин гийчинд гайхуулах юм чинь. Өнгөрсөн жилийн наадмын нээлтээр Японы эзэн хааны өмнө ард олон чинь та бүгдийн өмнөөс нүүр улайсан шү
zochin 2026-07-03 103.212.116.118
заавал наадмаар ирдэг нь ч юу вэ дээ
gologt 2026-07-03 103.229.121.239
suuliin 4 jil naadamaar gadnii haad, eonhiilogchiig urij mongoloo surtalchilj bnaa g*** min
Зочин 2026-07-03 103.145.234.36
Амжилт хүсье 👏👏👏