niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:01 UTC Эх: https://news.mn/r/2875864/ 90a5e4704d54299d… ← niitlelch.mn руу буцах

Г.Дамдинням: Олон жил гацсан хуулиудыг энэ парламент шийдвэрлэлээ

Г.Дамдинням: Олон жил гацсан хуулиудыг энэ парламент шийдвэрлэлээ

Г.Дамдинням: Олон жил гацсан хуулиудыг энэ парламент шийдвэрлэлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.07.03/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр "Нэгдүгээрт, татварын реформыг олон жил ярьсан. Энэ парламентаар хэрэгжүүлж чадлаа. Мөн нийгмийн даатгал, тэтгэврийн реформ олон жил хүлээгдсэн асуудал байсан бөгөөд үүнийг ч шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулагчтай холбоотой маргаантай асуудлыг шийдэж, дөнгөж сая Газрын тосны тухай хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр БНХАУ-ын Петрочайна компанитай 30 жилийн турш үргэлжилсэн маргааныг бүрэн шийдвэрлэсэн гэсэн үг. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ нь 13 жил хүлээгдсэн ажил байсан. Түүнчлэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, 100 гаруй хуульд цогц өөрчлөлт орууллаа. Оюутолгойтой холбоотой хэд хэдэн асуудал бий. Үүнээс хоёр чиглэлд тодорхой ахиц гарсан. Нэгдүгээрт, миний ахалсан ажлын хэсэг менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, ирээдүйд гарах нийт 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх боломж бүрдүүлсэн. Ингэснээр Монголын талын өгөөжийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд ахиц гаргалаа. Цаашид арбитрын маргаан болон Онтрегийн хэлэлцээр хүлээгдэж байна.

Олон жил улс төрийн зориг, зохион байгуулалт, харилцан ойлголцол дутсанаас гацсан олон асуудлыг энэ удаагийн парламент, УИХ-ын 126 гишүүн хамтдаа шийдвэрлэж чадлаа.

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр АМНАТ-ийн орлогын орон нутагт ногдох хувь 10-оос 20 хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр уул уурхайн компаниудтай хариуцлагатай хамтран ажиллаж чадвал аймаг, орон нутгуудын боломж хоёр дахин өснө. Өөрсдийн сургууль, цэцэрлэг, эрчим хүчний асуудлаа шийдэх санхүүгийн боломж бүрдэх нь хамгийн том өөрчлөлт юм. Хоёрдугаарт, хайгуулын салбарыг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Гуравдугаарт, зэсийн салбарт томоохон өөрчлөлт хийсэн. Зэс бол Монголын эдийн засгийн дараагийн өсөлтийн гол зах зээл болно.

Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орсон.

Өмнө нь тухайн жилийн нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг төвлөрүүлдэг байсан бол одоо төслийн ашиглалтын хугацааны гуравны хоёр нь өнгөрөхөд нөхөн сэргээлтийн нийт зардлын 100 хувийг бүрдүүлэх зохицуулалттай болсон.

Түүнчлэн орон нутагтай илүү тодорхой, хариуцлагатай хамтран ажиллах эрх зүйн зохицуулалтыг бий болголоо" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-03 66.181.191.150

Энэ эргүүг огцруул

Avatar

Зочин 2026-07-03 192.82.92.42

Итгэх пргагуй, маш чадваргуй муу УИХ!!!

Avatar

Эдийн засагч-2 2026-07-03 202.21.121.234

ОНТРЭ-ийн лицензтэй талбайн нөөц 10,0 сая тонн зэс агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 сая тонн зэс гаргахын тулд 40.0 гаруй сая тонн зэсээс авах өсөн нэмэгдэх АМНАТ-аа бууруулдаг ямар эдийн засагч байх вэ. Иймээс энэ Засгийн газарт найдалтгүй болох нь тодорхой байна.

Avatar

Эдийн засагч-2 2026-07-03 202.21.121.234

Энэ Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, ялангуяа өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахгүй бол бусад зэсийн төсөл явахгүй байна, хөрөнгө оруулагч нар ирэхгүй байна гэж худлаа үндэслэл хэлж байна. Гэтэл ирэх 3 жилд ашиглалтад оруулах зэсийн 5 ордын нөөц нь нийлээд 3 сая хүрэхгүй тонн зэс агуулж байгаа юм байна лээ. Гэтэл Оюутолгой 31,0 сая тонн /Хурц гуайн ярьснаар цаашид өсөх ба 60,0 сая тонн хүрэх боломжтой/ зэсийн нөөцтэй, ОНТРЭ-ийн лицензтэй талбайн нөөц 10,0 сая тонн зэс агуу

Avatar

Эдийн засагч-1 2026-07-03 202.21.121.234

Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг бууруулчихвал хэзээ мөрдөж эхлэхээс хамаарахгүй ОНТРЭ-ийн лицензтэй талбайн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед нөгөө тал танай хуулиар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ 11-16 хувь биш, 1-5 хувь шүү дээ, хуульд заасан хувь хэмжээгээр л бид уг АМНАТ-ыг төлнө гэхэд бид яаж ч чадахгүй. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг бол уул уурхайн компаниас ямар ч зардал нэмж гарахгүйгээр зах ээлийн үнийн өсөлтөөс олж байгаа цэвэр ашиг юм. Тийм өсөн нэмэгдэх АМНАТхарьца өндөр байдаг

Avatar

Нэргүй 2026-07-03 103.57.92.172

АМНАТАА гэнэтийн ашгийн 68 хувь болгох байтал юун бууруулах вэ АВИЛГАД ИДЭГДСЭН БАЙНА…. АТГ ПРОКУРОР ГЭЖ БАЙНА УУ ЭНЭ УЛСАД МАНУУХАЙ БОЛСОН АТГ, ПРОКУРОРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДДАГЫГ НЬ ТАВЪЯ

Avatar

Эдийн засагч 2026-07-03 202.21.121.234

Ашигт малтмалын хуулийн төсөл юу болов. Энэ чухал хуулийг чоно борооноор болгож болохгүй. Энэ засгийн газар болон зарим урвагч гишүүд Рио-н захиалгаар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахаар янз бүрийн аргаар их зүтгүүлж байна. МАН-ын бүлгээс уг асуудлыг огт хөндөхгүй орхино гэж нэг хошгоруулаад, дараа нь хуульдаа өөрчилдгөө өөрчлөөд мөрдөж эхлэх хугацааг тусдаа тогтоолоор, эсвэл мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна гэж гөлөг төөрүүлж байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг буур

Avatar

Нэргүй 2026-07-03 202.126.88.107

Sain baina

Avatar

зочин 2026-07-03 202.21.100.210

Энэ Дамдинням сайд бодит үнэн мэдээлэл хийж чадаж байгаа юу .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж