niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:02 UTC Эх: https://news.mn/r/2875691/ 67f8e996bf196da6… ← niitlelch.mn руу буцах

Энэ зун олны сонорыг мялаах тоглолтууд

Энэ зун олны сонорыг мялаах тоглолтууд

Энэ зун олны сонорыг мялаах тоглолтууд

“News” агентлаг энэ зун олны сонорыг мялаах урлагийн шилдэг тоглолтуудын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.


“ХҮЛЭГ” амьд тоглолт

Уран бүтээлч “The Baatar” үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “ХҮЛЭГ” амьд тоглолтоо толилуулахаар болжээ. Үзэгч түмэнд “Сархад” дуугаараа анх танигдсан тэрбээр энэхүү тоглолтоороо хит дуунуудаа амьд хөгжимтэйгээр хүргэх юм. Тоглолтод зочин уран бүтээлчээр “Хөсөгтөн" хамтлагийн хөөмийч, морин хуурч соёлын тэргүүний ажилтан В.Батзориг, Авьяаслаг Монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэнэ, “Young Mo’G” буюу дуучин Э.Мөнх-Эрдэнэ  , “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Оюу болон Түмэн Эх чуулгын бүжигчид оролцоно.

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Хар сувд” хөлөг онгоц дээр

Хэзээ: 2026.07.10

Тасалбарын үнэ: 60 мянган төгрөг

“Captain’s Call: Ep1-Disco 70-90”

“Captain’s Call” цуврал арга хэмжээ “Disco themed” эвентээр эхэлж байна. Тэр чигтээ “парти” болох тул та хувцасаа тохируулан ирээрэй. Шүүгээнд тань хэзээ өмсөх нь мэдэгдэхгүй хадгалсан загварлаг хувцас байгаа бол одоо гаргах цаг нь яг мөн. Амьд хөгжмийн хамтлаг болон дуучин Г.Тэнүүн, Д.Санчир нар та бүгдийг тэртээх 70-90 он буюу бид бүгдийн сэтгэлд үлдсэн жинхэнэ диско үе рүү буцаан аваачих болно. Та онгоцондоо 19:00 цагтаа амжин сууснаар олон сюрпризийг үзэх боломжтой.

Хаана: "Хар сувд" гарден бар

Хэзээ: 2026.07.12

Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг

“Хөх баавгай”

Хөвсгөлийн өнгө төрх, зуны хамгийн халуухан хэмнэл, шилдэг уран бүтээлчид, мартагдашгүй дурсамжуудыг нэг дороос мэдрэх энэ зуны онцлох наадам бол “Хөх баавгай”. Гурван өдөр үргэлжлэх фестиваль Монгол Улсын Ардын жүжигчин Самандын Жавхлангийн тоглолтоор эхлэх бол хоёр дахь өдөр “ICE TOP” болон “Digital” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа хамтарсан тоглолтоо толилуулах юм. Харин фестивалийн сүүлийн өдөр “Desant”, “Big Gee” гэхчлэн олон уран бүтээлч оролцож, үзэгчдэд эрч хүчтэй тоглолтуудыг хүргэхээр болжээ.

Хаана: Хөвсгөл аймаг, Мөрөн сум – Төв Стадион

Хэзээ: 2026.07.14-16

Тасалбарын үнэ: Энгийн тасалбар 77 мянган төгрөг, Багц тасалбар 200 мянган төгрөг

“Тайга фестиваль”

 

Энэ жилийн “Тайга фестиваль” нь 13 дугаар зууны үеийн монголчууд болон уулын хүмүүсийн амьдрал, байгальтайгаа нэгдэн орших ухаанаас сэдэвлэсэн хөгжмийн фестиваль болно. Ой мод, уул тал, галын дөл, шөнийн одод, майхантай аялал, дуу хөгжим нэгдсэн орчинд та электроник хөгжмийг мэдрэх боломжтой.

Хаана: 2026.07.14–17

Хэзээ: Булган Бугат сум

Тасалбарын үнэ: 100-350 мянган төгрөгийн үнэтэй байна.

“Hoimor Green Festival”

Сэлэнгэ аймагт урлаг, соёл, аялал жуулчлал, байгаль хамгааллыг нэгтгэсэн "Hoimor Green Festival" эко наадам анх удаа зохион байгуулагдах гэж байна. Фестивалийн хамгийн том зорилго бол байгаль эхээ нөхөн сэргээхэд оршиж буй бөгөөд үзэгчдийн худалдаж авсан тасалбар бүрийн тоогоор мод таригдана. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тус наадмын хүрээнд Сэлэнгэ аймгийн 100 жилийн ой буюу 2031 он гэхэд нийт таван сая мод тарьж, иж бүрэн ногоон эко систем бүтээх урт хугацааны зорилго тавин ажиллаж байна. Мөн Монголын хамгийн шилдэг үе, үеийн 70 уран бүтээлч хуран цуглаж, өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулах болно.

Хаана: Сэлэнгэ аймаг – Сүхбаатар, Алтанбулаг

Хэзээ: 2026.07.16–18

Тасалбарын үнэ: 89 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна

“WOLF TOTEM” 

Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг рок хөгжимтэй хослуулсан “THE HU” хамтлаг 10 жилийн турш дэлхийд “Hunnu Rock” урсгалыг таниулан, сая сая хүнийг эрч хүч, омогшлоор нэгтгэж чадсан. Тэд 10 жилийн ойн тоглолтоороо дэлхийн тайзнаа цуурайтсан тэрхүү хүчийг эх орондоо авчирч, монгол түмний сүлд хийморь, эрч хүчийг сэргээхэд бэлэн боллоо.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2026.08.08

Тасалбарын үнэ: 99 мянгаас 699 мянган төгрөгийн үнэтэй байна.

“KHARKHORUM VISUAL ART & MUSIC FESTIVAL”


Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестиваль
нь электроник хөгжим, визуал урлаг, гэрлийн шоу болон дэвшилтэт тайзны технологийг нэгэн цогц орчинд нэгтгэн, үзэгчдэд хөгжим сонсохоос давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бэлэглэх болно. “KHARKHORUM VISUAL ART & MUSIC FESTIVAL” нь 2026 онд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын хамгийн анхны 360 градус тайз, дэлгэц бүхий шинэ түвшний тоглолтыг үзэгчдэд хүргэнэ. Монгол болон олон улсын нэр хүндтэй артистууд, гайхалтай визуал үзүүлбэрүүд, урлаг ба хөгжмийн хослол бүхий онцгой уур амьсгал таныг хүлээж байна.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2026.08.22–23

Тасалбарын үнэ: 179 мянган төгрөг

16-аас доош насны хүүхэд харгалзах хүний хамт нэвтрэнэ!

“NAMARXAN”

Монголын рок поп урлагийн тайзнаа өөрийн өвөрмөц хоолой, уран бүтээлээрээ танигдсан дуучин Гангаагийн “Намархан” тоглолт үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Тэрбээр дуу хөгжмөөс гадна уран сайхны кино мэт өгүүлэмжтэй, өвөрмөц дүрслэл бүхий клипүүдээрээ сонсогчдын анхаарлыг татаж, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн уран бүтээлчдийн нэг юм.

Хаана: Social Pay park

Хэзээ: 2026.08.29

Тасалбарын үнэ: "Regular" 79 мянган төгрөг, "Fan Zone" 129мянган төгрөг, "VIP" 350 мянган төгрөг

Насны ангилал +16 (16-аас доош насны хүүхэд харгалзах хүнтэй орно)

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Аргентиний гавьяат 2026-07-03 180.149.98.126

mongol ulsad delhiin super oduud uraldaj ireh tsag tun udahgyi bolnoo. Gaihaltai saihan festival byriig algasahgyi ochij jargaj tsengeh bolnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж